“Хэцүү анги” киноны эрх танхи мөртлөө хэрсүү арван жилийн сурагч Билгүүний дүрээр үзэгчдэд мартагдахааргүй танил болсон жүжигчин М.Наранмөнхийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр “Код”, “Миний ах атаман”, “Ах, дүүс”, “Би эмэгтэй хүн”, “Тэнгэрийн хүү”, “Хүсэл”, “Зам”, “Хадмын хайр”, “Галзуу дурла”, “Эцсийн хүсэл”, “Онцгой эрх”, “No Rulеs” зэрэг уран бүтээлийн гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ. Монголчуудын үзэх дуртай “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин Б.Магсаржавын хүү тэрбээр өдгөө кино урлагт авьяас, чадвараа гаргаж яваа залуу, шаггүй уран бүтээлч юм. Түүний аав эсрэг дүрийн гарамгай жүжигчин байсныг Монголын ард түмэн мэдэх билээ.
Тэгвэл М.Наранмөнх ч мөн чамгүй сайн эсрэг дүрийн жүжигчин гэдгээ харуулж яваа бөгөөд үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа бол түүнийг гүйцэх амьтай, дотортой эсрэг дүрийн жүжигчин ховор гэхэд хилсдэхгүй болов уу.
Аавынхаа тухай тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би уг нь багадаа онгоцны нисгэгч болно гэж боддог байсан. Харин мэдээ орох тусмаа аавынхаа тоглосон кино, жүжгийг үзэх дуртай болсон. Аавыгаа тайз, дэлгэцээр гарч байгааг харах сайхан санагддаг. Хүмүүс аавын минь киног үзээд сайхан сэтгэгдэлтэй байгааг харах бүр ч гоё. Тэр дундаа жүжгийг нь үзээд алга ташиж байгааг нь харах сайхан” гэж ярьжээ. Тэгэхээр аавынх нь ажил, мэргэжил, уран бүтээлд тоглодог чанар нь түүнийг урлагийн хүн болох, аавынхаа авьяас билгийг өвлөн уран бүтээлч болох замд хөтөлжээ. Ингээд тэрбээр зургадугаар ангиадаа "Жүжигчин болно" гэж эрс шийдэж, "Монгол" телевизийн "Цоглог" студийн Д.Саранхүү багшид шавь орсон гэнэ. Энэ шийдвэрээс хойш тэрбээр жүжигчин мэргэжлээр суралцах болсон ч дундуур нь өөр чиглэл рүү сонирхож байгаад, эргээд урлагийн замдаа орсон байна. Тэрбээр мөн хэвлэлд "Би аавынхаа хийж чадаагүй бүхнийг хийнэ. Яагаад гэвэл, би Б.Магсаржав гэж хүний үр удам шүү дээ" гэж ярьж байв. Энэ хүсэл тэмүүлэл нь ч түүнийг үеийнхнээсээ өөр байх, илүүтэй чадварлаг уран бүтээлч байхад нь нөлөөлсөн болов уу.

Нөгөөтэйгүүр урлагийн сайхан залуу хэмээх тодотголд багтаж явдаг тэр нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрч байгаад сүүлд OI Entertaiment продакшнд жүжигчнээр ажиллаж эхэлсэн билээ. Хамгийн сүүлд гэхэд тэрбээр "No Rules" киноны Цэрэнгийн дүрийг чадамгай гаргаж, үзэгчдэд үзэн ядагдаж, мөнхүү сайшаагдсан. Түүний бүтээсэн эсрэг дүр угаас үзэгчдийн уурыг хүргэж, эгдүүцлийг төрүүлдэгийг тоглосон олон дүрээс нь харж болно.
М.Наранмөнх жүжигчин багаасаа л урлагийн авьяастай, юм бүхний түрүүнд гүйж, оролцож явдаг байснаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрөө дурдсан байдаг. Түүний хамгийн анхны уран бүтээл бол “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт Д.Болдын “Захиа” дууны клипэд тоглосон нь аж. Үзэгчдийн хэлж байгаагаар дөлгөөхөн төрхтэй түүний харц болон нүүрний хувирал эсрэг дүрд тоглохоороо яг л дүрээ онодог гэх. Харин түүний үзэгчдэд танил болсон эсрэг дүрүүдээс өөр нэгэн дүр бол “Тэнгэрийн хүү” киноны Тулгын дүр. Удган хүүгийн дүр түүний амьдрал дээрх М.Наранмөнхийн зан чанарыг илүүтэй тусгасан гэх хүмүүс ч байдаг. Харин "Хэцүү анги" киноны Билгүүний дүр бол насны хувьд, зан чанар, хүсэл мөрөөдлийн хувьд ч түүнтэй илүүтэй төстэй дүр болов уу. Одоо ч хүмүүс түүнийг М.Наранмөнх гэхээс илүү Билгүүн хэмээн харах нь ч бий.
| ТӨРСӨН ӨДӨР: Жүжигчин М.Наранмөнхийн төрсөн өдөр тохиож байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |