Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгар Улсын Элчин сайдын яамтай хамтран “Унгарын соёлын өдрүүд” -д өнөөдөр нээлтээ хийлээ. Соёлын өдрөөр Унгарын боловсрол, соёл, шинжлэх ухаан, хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа явуулахаас гадна Рубик шооны үзүүлбэр болно. Мөн Унгар улсаас хүрэлцэн ирсэн ардын бүжгийн “Кинчөө” чуулгын уран бүтээлчид болон Саас вероника, Бата иштван нарын “Veni” хамтлагийн тоглолт болж, Унгар ардын дуу, бүжиг эгшиглэх юм. Түүнчлэн “Кинчем морь” уран сайхны кино Шангрила төвийн IMAX кино театрт үзэгчдийн хүртээл болно. Соёлын өдрүүд маргааш Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Нээлтэд Унгарын Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна, Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал доктор Хорват Лугошши Габор, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, хэлтсийн дарга В.Батчимэг нарын албаны хүмүүс оролцов.
| Унгарын Соёлын өдрүүд эхэллээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |