Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Үзэгчдийн, уншигчдын, олон нийтийн төлөө байхаасаа байхгүйтэй нь, болохоосоо болохгүйтэй нь тэмцэж, болгохын төлөө, бүтээхийн төлөө, буй бүхнийг байранд нь оруулахын төлөө зүтгэдэг сэтгүүлч олон бий. Сэтгүүлчдийн гол хүсэл, зорилго нь ерөөс тэр. Мөн нөгөө талд үзэгчдийг, уншигчдыг үгсийн сайхнаар утгаар нь жаргааж, уярааж, хамтдаа уйлж, шаналж, догдлон хөөрч, дараагийнх нь гэж нэхүүлж, соён гэгээрүүлэх үүргээ чив чимээгүйхэн гүйцэтгэж буй сэтгүүлч олон бий. Бүгд л өөр өөрийн өнгөөр гэрэлтэж, үүргээ гүйцэтгэж байгаа билээ.
Эргэлт.мн мэдээллийн сайт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж, “УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ” буландаа сэтгүүлчдийг онцоллоо. Тэд үзэгчдэд, уншигчдад болох бүгдийг зөвлөж, ойлгуулж, ухааруулдаг хэрнээ өөрсдийнхөө үгэнд ордоггүй хамгийн “сахилга”-гүй хүмүүс байдаг бололтой. Тэдний бүтээлээ туурвихаасаа өмнө, бичихээсээ өмнө өөрийгөө хэрхэн “дасгалжуулдаг” зуршилтай вэ гэдгийг хамтдаа сонирхъё.
UB.LIFE мэдээллийн сайтын нийтлэгч Б.Энхцэцэгийг уншигчид "Холдох тусмаа гэрэлтэнэ", "Амраг минь дуугаа дуулаач", "Эр цэрэг, эгэл аавын дууль", "Гунихын урьтал, баярлахын шалтгаан" тэргүүтэй хөрөг нийтлэлээр нь андахгүй.

Тэрбээр “Би ярилцлага, нийтлэл, сурвалжилга бичих дуртай. Миний бичиж нийтлүүлсэн зарим хөрөг нийтлэлийг сэтгүүл зүйн бүтээлийн хэмжээнд дүгнэж байгаад би дотроо гялайн талархдаг ч уран бүтээл гэж ярихад жаахан ичдэг юм. Хөрөг нийтлэлийн баримт олон хүнээс авсан ярилцлага, хэдийнэ бичигдсэн ном, судалгааны материалуудаас бүрддэг. Тэндээс би хөрөг нийтлэл гээд “нэг юм” босгох гээд байна аа даа. Хэн нэгнээс яриа аваад гарах бүрийд тухайн гол дүрийн талаарх төсөөлөл баяжиж байдаг. Нэг хүн нөгөө хүнийхээ ярьсныг гэрчилж бас үгүйсгэж болно. Бичихээ болимоор ч санагдаж магад. Болбол судалгааныхаа ийм шатыг богино хугацаанд, аль болох олон сурвалжтай уулзаж амжихуйц нарийн төлөвлөвөл сайн байдаг. Материалаа цуглуулж байх хугацаанд баримтууд нэг л хийтэй оргиод байвал тэр хийг заавал гаргахаар улайрдаг. Оройд гэртээ сайн кино үзэх, бусадтай ярилцвал надад бүтээлчээр нөлөөлөх шиг санагддаг. Их олон материал дэлгэчихээд суугаад авсан хойно бол миний хувьд хамгийн жаргалтай мөч эхэлдэг. Дутуу юмгүй ханатал цуглуулсан тэмдэглэлүүд хоорондоо чухлынхаа зэргээр өрсөлдөөд ширээн дээр байж байхад одоо жинхэнэ миний цаг мөн биз дээ. Төвлөрч, бичиж байх үедээ кофе ууна, гэхдээ би өдөрт хоёр аягаас хэтрүүлдэггүй, 16:00 цагаас хойш уудаггүй. Шоколад их иддэг. Хөгжим сонсоно. Хөргийн баатрын амьдарч байх цаг үеийн дуу хөгжим сонирхоод өөрийнхөө шугамаас алсарчих гээд, хүмүүст автчих гээд байдаг тал бий. Энэ миний хувьд сайн зүйл биш. Ер нь бол “Никитон”-ы Баачкагийн “Терминал 12” дуу залхуу намайг эрч хүчтэй, эмо нэгэн болгочихдог. Сүүлийн үед зүрхээ түргэн цохилуулах шаардлага гарвал Димашийн “Любовь уставших лебедей” сонсож байна даа. Хөрөг бичих гэж байгаагаа дуулгахаар сэтгэлийг минь хүчтэй болгодог хоёр гурван хүн бий. Гацах үедээ ээлжлээд ярьчихаар тэд намайг сэлбэдэг юм. Бичих орчин нөхцөл, тохь тух нэг их чухал биш. Редакцад хөл хөдөлгөөнтэй, цонхоор хот харагдаж байх үед эхлээд харанхуй шөнө, эсвэл үүр цайх үед дуусгасан удаатай. Гэртээ бичих тохиолдолд бүгдийг унтсан хойно, зузаан ноосон оймс өмсөж аваад гал тогоондоо суугаад хөргөө бичдэг дээ. Би ийм л зуршилтай хүн” гэлээ.
Тэр цахим сэтгүүл зүйд өөр өнгийг тодорхойлогч, шууд дамжуулалтад шинэ салхи сэвэлзүүлсэн сэтгүүлч байх. Сэтгүүл зүйд нэгэн өнгө болж, одоо цагт өөрөөр оршихын төлөө тэр байгаагаасаа илүү хичээж байгаа болов уу. Зариг.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн зуршлыг онцоллоо.

Тэрбээр “Зариг.мн мэдээллийн сайтын хувьд цаасан дээр байгаа баримтыг олон нийтэд байгаагаар нь цацахыг, олны анхаарлын төвд хүргэхийг зорьдог. Бид баримтад тулгуурлаж, мэдээ, сурвалжилгаа бэлтгэдэг. Мөн бид ганцхан баримтын дагуу явах бус, буруутгагдаж байгаа тал, хоёр талын байр суурийг заавал ч үгүй нягталж, хардаг. Тухайлбал, нэг мэдээллийг цацахын тулд, уншигч, үзэгчдэд хүргэхийн тулд дор хаяж 5-6 эх сурвалжтай холбогдож, мэдээллээ баталгаажуулдаг. Эцэст нь, баримт үнэхээр үнэн байвал олон нийтэд хүргэдэг. Баримтаа баталгаажуулж явахдаа, эрэн хайж байхдаа олон зүйлээс урам авдаг. “Миний олсон баримт үнэн байна шүү” гэдгийг мэдрэх л хамгийн гоё доо. Тэгээд үр дүнд хүрч, миний хийсэн ажлын үр дүнд буй бүхэн байрандаа орох, хариуцлага үүрэх ёстой хүмүүс хариуцлага үүрэх нь хамгийн сайхан. Эндээс л урам авч, цаашлаад “шатаж” ажиллах эрч хүч авдаг. Би материалаа бичиж, төвлөрч суудаггүй. Баримтаа эхлээд гүйлгэж хараад, буцаагаад хураагаад тавьчихдаг.Тэгээд зааланд тоглож, иог хийж, найзуудтайгаа уулзаж, өөрийгөө зугаацуулж байгаад бичиж эхэлдэг. Нэг үгээр бол, өөртөө ачаалал өгөхгүйгээр завсараар нь баримтаа “нухдаг”” гэлээ.
.jpg)
МЗЭ-ийн гишүүн, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд”-ийн шагналт, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, сэтгүүл зүйн “Ган үзэг” шагналт Б.Алтанхуяг оюутан ахуй цагаасаа сэтгүүл зүйд хүчин зүтгэж, уран бүтээлээ туурвисаар яваа шинэ үеийн толгой төлөөлөл билээ. Түүний нэрний урд аавынх нь нэрнээс гадна яруу найрагч, сэтгүүлч гэх автор бичигдэж яваа.
“Unread” мэдээллийн сайтын ерөнхий редактор Б.Алтанхуягийн зуршил нь “Мэдээж бичгийн ажил хийдэг тул тухайн сэдэвтэй холбоотой ном, зохиолыг ажлын ширээндээ байрлуулна. Мөн аягандаа ус заавал дүүргэж байж бичих ажлаа эхэлдэг. Үүнээс гадна зарим үед ажлын бүтээмжгүй, аливаа нэг өгүүлбэр, утга санаан дээр гацах тохиол гарвал уншаад суух номыг гарынхаа дэргэд ойр байлгадаг зуршилтай. Сүүлийн үед Л.Хөсрий хэмээх зохиолчийн “Хөсрий нэртийн түүх” номыг бүтээл туурвихаасаа өмнө ширээн дээр гаргаж тавьдаг болсон. Уншихад төвөггүй, хэл найруулга сайтайгаас гадна, монгол хэлний баян тансаг үг өгүүлбэрээр дүүрэн, сонирхолтой бичлэгтэй, хурдтай уншигддаг бүтээл. Үүнээс өөрөөр тогтсон хэв, дадал зуршил үгүй. Ер нь ямар нэг ном ширээн дээрээ тавьдаг нь л зуршил болсон үйлдэл юм уу даа. Долоо хоног бүрийн шинэ кино, уран зургийн шүүмж, нийтлэл бичвэрүүд дээр анхаарлаа хандуулж ажилладаг. Тиймээс тэмдэглэлийн дэвтэртээ хийх ажлуудаа үргэлж тэмдэглэж, шалгадаг зуршилтай. Энэ үйлдлийг долоо хоногийн өглөө болгон давтдаг. Элдэв зүйлд сатааралгүйгээр туурвиж буй бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд чухлаас гадна, нэгэнт тогтсон зуршил нь зарим хүнд шинэ шинэлэг санаа төрүүлж, эрч хүч олгож байдаг болов уу” гэж боддог.
Цахиур.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Ц.Анхзулыг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дуу хоолой, тэдний төлөө үзгээ бариад "гүйж" явдаг сэтгүүлч гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрөх байх. Тэр бусдын нялх үрийн төлөө сэтгэлээ чилээж, алив бүхнийг эрэлхийлж, гарц гаргалгааг шийдэх гэж хичээж, алдаанаасаа суралцаж, онооноосоо урам авч яваа нийгмийн дуу хоолой.

Тэрбээр “Манай Цахиур.мн мэдээллийн сайтын хувьд үндсэн суурь нь эрэн сурвалжлах сурвалжилга, бүтээлүүд. Эрэн сурвалжлах чиглэлээр мэдээ, сурвалжилгаа бэлтгэж, уншигч, үзэгчдэд хүргэхийг зорьдог. Гэхдээ сэтгүүлзүйн бүхий л жанраар бүтээлээ бэлтгэж, уншигч, үзэгчдэдээ хүргэсээр ирсэн. Миний хувьд “Цахиур” эрэн сурвалжлах нэвтрүүлгээ бэлтгэхдээ маш сайн төвлөрч, бодож, тунгаадаг. Энэ цаг хугацаа ихэвчлэн шөнийн цагаар байдаг. Үнэндээ нэвтрүүлгийн зохиолоо өдөр нь бичээд, шөнө нь бусдын адил амрахыг яаж ч хичээгээд чаддаггүй. Тийм учраас өдрийн цагаар бусад ажлаа амжуулж байгаад, шөнө нь сайн төвлөрч суугаад, нэвтрүүлгээ бэлэн болгож, уншигч, үзэгчдэдээ хүргэдэг. Тодруулж хэлбэл, ихэвчлэн 00:00-04:00 цагт илүү зүйл сатаарахгүйгээр бичдэг. Мөн би нэлээн хуучны, үндсэрхэг үзэлтэй хүн. Тийм учраас төвлөрч суухаасаа өмнө морин хуурын ая сонсох дуртай, илүү бүтээлч болгодог гэсэн үг юм уу даа” гэсэн юм.
Сэтгүүлчдийн уран бүтээл “төрүүлэх”-ийн өмнөх зуршлаар аялсанд баярлалаа.
| УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: НОЙР ХУЛЖААСАН ШӨНӨ, КОФЕНЫ “МАНСУУРУУЛАЛТ” МОРИН ХУУРЫН АЯЛГУУ, УНШУУРТАЙ НОМ СЭТГҮҮЛЧДИЙН “ОНГОД”-ЫГ ДУУДДАГ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |