- ТЕАТР БА ГАДААД ЖҮЖГИЙН ЦУГЛУУЛГА-
(1).jpg)
Нэгэн насаараа театрын урлаг судалсан дэлхийн эрдэмтэн, докторууд “Театр бол найруулагчаараа л хэдэн жил амьдардаг” гэсэн нь бий. Тэгвэл Монгол Улсын үндэсний театр болох УДЭТ маань 90 жилийн түүхтэй. Энэ театр анх байгуулагдаж жүжиг тайзнаа тавьж, үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш 1990 оны сүүл үеэс ерөнхийдөө уналтад орж эхэлсэн. Театрыг зорих үзэгчдийн тоог хошин урлагийн продакшний тоглолтууд бага багаар татаж, 2000 оны эхэн үед хүчийг авч хошин шогийн тоглолтууд үзэгчдийн алга ташилтад нялуурч эхэлсэн. Яагаад УДЭТ, хошин урлагийн тоглолтуудад үзэгчдээ алдаж эхлэх болов оо. Цаг үеэ мэдэрч шинэ содон, тоглолтууд үзэгчдийн хүртээл болгоогүйгээс болсон гэж таамаглаж байна.
“Театр бол ариун сүм гэгддэг” билээ. Тэгвэл тэр ариун сүмд үзэгчид оюуны болон сэтгэлийн гэгээрлийг бага ч болов амсах ёстой. Харин театр энэ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Сүм хийд рүү сүсэгтнүүд өдөр бүр цувран зорьсоор л байдаг бол театр руу цуврах үзэгчдийн тоо өдрөөс өдөрт тасар ч буй. Мөн Монгол Улсад орчин цагийн театр үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Гэтэл УДЭТ шинээр байгуулагдаж буй театруудаас хэв маяг, жүжигчдийн ур чадвар, тайзны засал, найруулагчдын хувьд хэдийнэ хоцрогдсон нь нууц биш. Тухайлбал, Үзэгчдийн хувьд уран сайхны сэтгэлгээ, шинэ содон үзүүлбэр үзэж таашаах мэдрэмж, мэдлэг нь дүүрэн байдаг.Үзэгчдийн насны байдлыг харгалзсан ч залуучууд давамгайлж буй. Тэдний хүсэж байгаа театр, тоглолтууд нь юу билээ гэхээр яах аргагүй ганц УДЭТ-ын тоглолтуудыг хараад суух нь тохиромжгүй болжээ. Учир нь үзэгчдийн үзэхийг хүсдэг тэр тоглолтуудыг дэлгэхээр “Black boх”, “Bee” “Орфей” “Альфа” гэсэн театрууд нээгдлээ. Эдгээр театрууд гарч байгуулагдсанаасаа хойш шинэ хэв маяг, орчин үеийн театрын өнгө төрөхийг харуулаад буй. Эндээс Монголын театрын хөгжил идэвхтэй, хөгжингүй өрнүүн үе дээрээ байна. УДЭТ шинээр байгуулагдсан театруудаасаа илүү чанартай, үзэгчдийн оюуны цэнэглэсэн уран бүтээл гаргахгүй мөртлөө оршин тогтносоор байна гэхээр улсаас санхүүждэг байгууллага. УДЭТ-р байгуулагдсаны 85 жилийн ойн хүрээнд Уильям Шекспир “Ромео Жульетта” жүжгийг тайзнаа тавьж байсан билээ. Тус жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар ажилласан. Олныг хамарсан сүртэй зар сурталчилгаа явуулж үзэгчдийг татсан ч тайзнаа тавигдсанаас хойш шүүмж, зэмлэлийг нэлээд хүртсэн нууц биш болов уу. Түүхэн ойн жилээрээ үндэсний сонгодог жүжгүүдээ тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгоогүй шалтгаан юу байв. Үндэсний соёл бахархлыг харуулсан монгол зохиол дутаад байна уу. Уг нь монголын театрын урлагт насаар хүчин зүтгэж олон зохиол бүтээл туурвисан зохиолч, найруулагч олон бий. Жишээлбэл, Д.Намдаг, Д.Нацагдорж, С.Буяннэмэх Э.Оюун, Л.Ванган, Ц.Балдорж, Б.Мөнхдорж, Д.Данзанравжаа, Г.Доржсамбуу, Н.Цэвээнравдан, Б.Лхагвасүрэн, С.Жаргалсайхан гэх мэт зохиолч, найруулагчдын үндэсний бахархал, соёлыг харуулсан жүжгүүд цөөнгүй бий. Харин энэ уран бүтээлчдийн бүтээл түүхийн жаргал хуудсанд ноорог мэт үлдлээ.
Харин УДЭТ-ын тайзнаа “Нора хүүхэн”, “Гамлет, Анна Кариненна” “Ромео Жульетта”, “Адууны түүх”, “Хэрээт төгөл” “Парисын дарь эхийн сүм”, Чөлөөт хос”, “Эдип хаан”, “Манекен”, “Өчигдөр /yesterday/” гэх мэт гадаад жүжгүүдийг тайзнаа удаа дараалан тавьсан. Эдгээр жүжгүүд нь монголын өв соёлыг харуулахаас илүүтэй гадны соёлыг сурталчилж буй юм. Энэ мэт гадаад жүжгийн цуглуулгаар уран сангаа баяжуулбал монгол цустай гадаад иргэд болоход ойрхон байна.
-МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨГЖИМ УЛЬДАГ УТАС БИШ-
.jpg)
“Сайн хөгтэй хуур салхинд өөрөө дуугардаг юм” гэж зүгээр ч нэг ярьдаггүй. Хийл, төгөлдөр хуур, гитар зэрэг хөгжмүүдээс морин хуур илүү ч биш дутуу ч биш. Гэхдээ дэлхийн олон хөгжмийн зэмсгүүдээс морин хуур шиг амьтай хөгжим юу л бол. Үүний баталгаа нь болж Womex, Womad гэх мэт хөгжмийн томоохон наадмуудад “Эгшиглэн” “Бөртэ”, панк рок Хангай, металл рок Есөн-Эрдэнэ зэрэг уран бүтээлчид амжилттай оролцож Монгол туургатны хөгжмийн соёлыг сурталчлан таниулаад буй.
Монгол ардын дуу, хөгжмийн зэмсгүүд, үлгэр туульс, ерөөл магтаал 20-р зууны эхэн үе буюу Богд хаант Монгол улсын үеэс барууны хөгжмийн зэмсгээр баяжин хөгжих болсон. 1930-1950 онд мэргэжлийн тайзны урлагийн бүтээл болтлоо шинэчлэгдэн өөрчлөгдсөн байдаг. Эндээс тунгаан бодоход бидний чөлөөтэй зохиомжлон тоглодог уламжлалт сэтгэлгээг халж, илүү баригдмал төлөвт оруулсныг өнөөгийн хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилаас сонсч болох юм. Мэдээж цаг ямагт урлагт шинэчлэл хэрэгтэй. Гэхдээ уламжлалаа үгүйсгэн цоо шинэ эрэлхийлэл хийнэ гэж үгүй. Бүгд л ямар ваа нэгэн бүтээлээс шинэ санааг олж, үлгэрлэн бүтээн туурвидаг. Энэ бол урлагийн нууж байх ёстой нууц биш. Харин чухам үнэн гэдгийг Монгол үндэсний хөгжмийн урлагт шинэ цагийн түүхийг бичсэн Н.Жанцанноров, З.Хангал Б.Шарав зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээл туурвил, туулсан замналаас харж болно. Тэд үнэнийг нуусангүй. Чухам яаж үндэсний хэв шинжээ алдахгүйгээр шинэ цагийн бүтээл туурвиж болохыг бодитоор таниулсан билээ.
Харин орчин цагийн зарим уран бүтээлчдийн бүтээл туурвилыг сонсоход гадаад дуу, хөгжмийн урсгал шууд мэдрэгддэг. Дууны үг, хөгжмийн хэмнэл нь бодит хөрсөндөө үл буудаг. Дууны үг нь хэл яриа хугалам, түргэн хэмнэлтэй. Харин хөгжмийн хувьд чанга, доргио сонсогдох бөгөөд барууны өнгө аяс, зүүн Ази, Латин Америкийн дуураймал хэв маягаар залуусыг татдаг. Зарим нь үүнийгээ үндэсний хөгжимтэй хослуулах бөгөөд энэ ямар ч зохимжгүй. Тиймээс ч сонсох болгондоо Монгол үндэсний хөгжим ульдаг утас биш гэж боддогоо нуух юун билээ.
Мөн хэт хурдацтай хөгжиж байгаа өнөө үед морин хуур, ятга , лимбэ хөгжмийг сонирхогчид, мэргэжлийн уран бүтээлчид өдрөөс өдөрт цөөрснөөр эзэнгүй хөгжмийн зэмсгүүд айл бүрийн хойморт хадганд боолттой элэгдэхэд хүрч байна.
| ТЕАТР БА ГАДААД ЖҮЖГИЙН ЦУГЛУУЛГА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |