• Өнөөдөр 2025-03-09

Зураач Б.Хосбаярын "Түмний хайртай дүрүүд миний сэтгэлийн өнгөөр" үзэсгэлэнгээс ОНЦЛОХ ТАВАН ЗҮЙЛ

2022-04-16,   1315

     Зураач Б.Хосбаярын “Түмний хайртай дүрүүд миний сэтгэлийн өнгөөр” зургийн үзэсгэлэн өнөөдөр “Монголын театрын музей”-д нээлтээ хийлээ. Түүний хувьд усан будгийн төрлөөр зурдаг бөгөөд алтан үеийн монгол киноны уран бүтээлчдийг амьд мэт зурснаараа онцлог нэгэн.

  Тухайлбал,  “Говийн зэрэглээ” киноны Арслан буюу жүжигчин, найруулагч Г.Доржсамбуу, “Гэрлэж амжаагүй явна” киноны уурхайн гагнуурчин өвгөн буюу жүжигчин Л.Лувсан, “Ирж яваа цаг” киноны Шагдар буюу жүжигчин Н.Цэвээнравдан, жүжигчин Л.Жамсранжав гуайн хөргийг амьд мэт буулгаж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА С.Болд-Эрдэнийн зургийг тун адилхан зурсан юм.

      -АЛТАН ҮЕИЙН МОНГОЛ КИНОНЫ ДҮРҮҮДИЙГ АМИЛУУЛСАН-
 
      Бидний мэдэх алт үеийн монгол киноны дүрүүдийг Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн Б.Хосбаяр зураач усан будгаар амилуулсан. Тэрбээр энэ тухай үзэсгэлэнгийнхээ үеэр алтан үеийн Монгол киноны дүрүүдийн хэлэх гэсэн санааг дүрслэх урлагийн төрөл болох усан будгийн аргаар зурсан. Гол нь дүрүүдийн онцлог, утга санааг зураг болгож гаргаж ирэх санаатай байгаа юм. Тэгээд миний хувьд хурдтай зурдгаара давуу талтай болов уу гэж боддог. Хөрөг зураг тухайн хүнийхээ харц, адилхан байхаас гадна амьтай байна гэсэн зарчмыг баримталдаг" гэв.
 
-КИНО УРЛАГИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ДУРСАМЖИЙГ СЭРГЭЭСЭН-
  Түүний зургийн үзэсгэлэнг сонирхон зочилж байгаа хүмүүсийн тэргүүн эгнээн кино урлагийн уран бүтээлчид байна. Тухайлбал, МУАЖ, П.Цэрэндагва, МУГЖ Д.Мэндбаяр, МУГЖ Ш.Дэлгэржаргал тэргүүтэй алтан үеийн уран бүтээлд дүр бүтээсэн уран бүтээлчид болон залуу жүжигчид сонирхон үзэж байгаа аж. Тэдний зүгээс алтан үеийн авьяаслаг, мундаг, жинхэнэ амьд домог мэт явсан уран бүтээлчидтэйгээ уулзаж, тэднийг дурсаж, тэднээс суралцаж явсан уран бүтээлчид дурсамжаа сэргээж байна.
 
-ХӨРӨГ ЗУРАГ СОНИРХОГЧДОД СУДЛАГДАХУУН БОЛСОН ҮЗЭСГЭЛЭН-
 
   "Түмний хайртай дүрүүд миний сэтгэлийн өнгөөр" үзэсгэлэнгийн нэг онцлог бол хөрөг зураг сонирхогчдод том судлагдахуун, үлгэр дууриалал болох үзэсгэлэн. Хөрөг зургийг хэрхэн зурах, хэрхэн амьд мэтээр, амь болон амин чанарыг нь алдагдуулахгүйгээр зурдаг вэ гэдгийг бүтээл бүр нь харуулсан. Тухайн киноны дүр инээсэн бол инээснээрээ, уурласан бол уурласнаараа, юм бодож, санааширч байсан бол яг л тэр хэвээр нь буулгасан нь Б.Хосбаяр хөрөг зураачийн гол чанар. Үүгээрээ тэр өвөрмөц, бусад зураачдаас онцлог байгаа юм. Тэгээд дүрслэх урлагийн төрөлдөө бэрх гэгддэг усан будгийн төрлөөр хөрөг зургийг амилуулсан нь том онцлог байна.
 
-МОНГОЛ КИНОНЫ БҮХ ДҮР БАГТСАН-
       Б.Хосбаяр зураач бидний сайн мэдэх монгол киноны гол гэгдэх бүх дүрийг амилуулжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөг зургаар дагнаж, усан будгаар хөрөг зурсан бөгөөд тэр дундаа алтан үеийн кинонуудын дүрийг нэг, нэгээр нь буулгасан нь үзэсгэлэн нээхэд хэдийн болжээ. Гэхдээ тэр Монголын театрын музейд өөрийн зурсан бүх зургаа зай багтаагүйн улмаас дэлгэж чадаагүй бөгөөд монгол кино бүрээс дүрүүд байгаа нь үзэгч, зураг сонирхогчдын анхаарлыг татаж байна.
 
-СУДАЛЖ, АЖИГЛАЖ БАЙГААД ГАНЦ Л ЗУРДАГ-
 
      Тус зураачийн хувьд киноны дүрүүдийг ажиглаж, судалж байгаад богинохон хугацаанд шууд зурдаг гэнэ. Айхтар олон, сар хоног бодож, уддаггүй байна. Хамгийн гол нь амьтай байх зарчмыг барьж, бүтээлээ төрүүлдэг байна. Тэрбээр "Хүнийг зурахад гадаад төрх, зан чанарын судалгаа их шаардагдана. Хамгийн гол нь тухайн хүний имиж, донжийг гаргаж ирэх хэрэгтэй. Мөн нэмээд дотоод хүнийг нь гаргаж ирэх нь чухал. Баяр, гуниг, хол ойрын бодол, санаа зовнил, ямар нэгэн зүйлийг  өгүүлж байгаа харцыг нь гаргах ёстой. Түүнээс амьгүй, хүйтэн зурвал тэр хөрөг зураг биш" гэнэ.

Зураач Б.Хосбаярын "Түмний хайртай дүрүүд миний сэтгэлийн өнгөөр" үзэсгэлэнгээс ОНЦЛОХ ТАВАН ЗҮЙЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 23:48:06
    Irgen: Za arai ch de, durees ni photo zurag avsan yum shig zurjee. Ochij uzeh yumdan. Zuraachiin ooriinh ni photog oruulasch, setguulch ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 23:44:33
    Irgen: Eniiig avyas gehgui bol oor yug heleh ve. Duriin zuraach ingej zurj chadahgui shde. Zaluud bayar hurgey.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188