• Өнөөдөр 2024-04-28

Шилдэг бүтээл шалгаруулах “Алтан бийр” үзэсгэлэн нээгдлээ

2022-04-05,   350

Монголын урчуудын эвлэл дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 35 хүртэлх насны уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтан бийр-16” үзэсгэлэн өнөөдөр нээгдэж байна. Дөрөвдүгээр сарын 18 хүртэлх үргэлжлэх үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд дэлгэгдэхээр боллоо. Тухайлбал,  “Алтан бийр” олон улсын үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн салбар бүрийг орхигдуулахгүй эн тэнцүү хөгжүүлэх зорилгоор жил бүр шилдэг бүтээлийг тодруулж, мөн үзэсгэлэнгийн үеэр залуу уран бүтээлчдэд шаардлагатай мэдээллүүдийг олгох лекцүүд болон залуу уран бүтээлчдийнхээ дунд Таталбар зургийн уралдааныг зохион байгуулдаг билээ. Үүний үр дүнд жилээс жилд үзэсгэлэнгийн чанар илүүтэй сайжирч, залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг томоохон үзэсгэлэн болж чадсан байна. Энэ жилийн “Алтан бийр-16” үзэсгэлэн онголын урчуудын Эвлэлийн түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог аж.

Шилдэг бүтээл шалгаруулах “Алтан бийр” үзэсгэлэн нээгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188