• Өнөөдөр 2024-05-12

Хурд хамтлаг Өвөрхангайчуудад "Алтан соёмбо" дуугаа хүлээлгэн өгчээ

2022-03-29,   429

Bонголын рок, поп дууны нэрт төлөөлөгч “Хурд” хамтлаг, “Сэнгэраги” арт галарейн гүйцэтгэх захирал, зураач С.Чулуунбаатар нарын хамтын бүтээл “Алтан соёмбо” дууг Өвөрхангайчуудад албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа энэ сарын 28-нд болжээ.   Өвөрхангай аймгаас Монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийг алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Zanabazar art pestival” арга хэмжээг сүүлийн гурван жил зохиогоод байгаа юм. Энэ хүрээнд дээрх уран бүтээлчдээс Занабазарын урласан Соёмбо үсгийг олон түмнээ сурталчлан таниулах үүднээс дуу болгон бүтээсэн бөгөөд дууны үг, нотыг аймгийн Засаг дарга А.Ишдоржид гардуулан өгсөн байна.
 
Мөн Өндөр гэгээний уран бүтээлийг дэлхий нийтэд сурталчлах, соёл урлагаар дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Өвөрхангай аймагтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Энэ үеэр Өндөр гэгээний нутгийн хүү, зураач С.Чулуунбаатарыг Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит "Төрийн шилдэг түшээ" цол тэмдгээр шагнасан ба аймгийн Соёл урлагийн газраас Хурд хамтлагийнханд хүндэтгэл үзүүлсэн байна.  Хурд хамтлагийн ахлагч Д.Ганбаяр "Монгол Улсын туг далбаанаас эхлээд бүхий л баримт бичгүүд, хүчний салбарынхны цол тэмдэг гээд тусгаар тогтнолоо харуулсан бүх зүйлд Есөнзүйл сумаас "төрж" гарсан Соёмбо үсэг хамт байдаг учраас үүнийг сурталчлан таниулах нь Хурд хамтлагийн үүрэг, хийх ёстой ажил юм" гээд ирэх зун Өвөрхангай аймагт ая зохиогч С.Ишхүү агсны уран бүтээлээр бүрдсэн бүрэн тоглолт зохион байгуулахаа амлажээ.

Хурд хамтлаг Өвөрхангайчуудад "Алтан соёмбо" дуугаа хүлээлгэн өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188