• Өнөөдөр 2025-03-10

ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР: Дэлхийн театрын өдөр тохиож байна

2022-03-27,   278

  ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын нийгэмлэгээс санаачлан 1961 оноос эхлэн Дэлхийн театрын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 27-ны “Дэлхийн театрын өдөр”  хэмээн тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм. Тус өдрийн тохиолдуулан Соёл Урлагийн Их сургууль болон Сити , Кино урлагийн дээд сургуулийн оюутнуудын дунд "3.27" театрын наадам зохион байгуулагддаг уламлжлалтай. Өнөөдөр ч мөн тус наадам Соёл Урлагийн Их Сургуулийн урлаг зааланд болж байна. Тус наадам нь оюутнуудын дундах Гэгээн муза гэж нэрлэгддэг аж. 
 
   Урлагийн хүнд, тэр дундаа жүжигчин хүнд театр гэдэг бол мэргэжлийн түвшинд өөрийгөө харуулах, хүмүүжүүлэхэд том сургууль болдог бөгөөд манай улсын хувьд Улсын Драмын Эрдмийн театрт жил бүр шинэ залуу төгсөгчдөө шалгаруулан авч, дэлхийн болон Монголын жүжгүүдээс дүр оноон тоглуулж, сүүлийн жилүүдэд харьцангуй театрын хөгжил сайн байгааг онцлох нь зүйтэй байх. Энэ жил гэхэд Орфей театр Ф.М.Достоевскийн "Гэм Зэм" бүтээлийг тайзан дээрээ амилуулж, өнөөдөр хоёр дахь улирлынхаа хаалтын тоглолтыг хийгээд өндөрлөж байна. Ингээд Эргэлт.мн мэдээллийн сайт театрт хайртай, театрын агуу авьяаслаг уран бүтээлчид, театрын төлөө цохилдог зүрх бүхэнд, ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДРИЙН халуун мэндийг дэвшүүлье.
 

ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР: Дэлхийн театрын өдөр тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188