• Өнөөдөр 2025-03-10

Б.Мөнхдалай: кино маань 130 гаруй сая төгрөгөөр бүтсэн

2022-02-04,   574

“ТНГРИ” энертайнментийн анхны уран бүтээл болох “Сонго уйл 2000х” уран сайхны кино зарим кино театрууд болон IPTV-гээр гаргах боломжгүй болсон юм. Тиймээс уран бүтээлчид киногоо цахим ертөнцөд үнэгүй байршуулжээ. Энэ тус энтертайнтийн менежер Б.Мөнхдалайгаас цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

 
-Яагаад киногоо театруудаас татан авсан бэ?
         -Манай кино театруудын дотоод журамтай зөрчилдсөн гэдэг үүднээс ихэнх кино театрууд хүлээж аваагүй. Яагаад хүлээж аваагүй вэ гэхээр улс төрийн сэдэвтэй гэдэг үүднээс. Хүлээж авсан театруудаас гурав хонуулаад буцаан татсан. Учир нь оргил цагаар манай киног гаргахыг зөвшөөрөөгүй юм.
 
ахим IPTV-д хандахад ямар хариу өгсөн бэ?
       - Манай хамтлаг дөрвөн залуу байдаг. Бид өөрсдөө санхүүгээ босгож анхны уран бүтээл гэдэг утгаар нийгэмдээ хүрсэн кино хийе гэж шийдээд “Сонго уйл 2000х” киног хийсэн. Кино театрууд бидэнд олигтой цаг өгөөгүй. Тиймээс хамгийн олон үзэгчидтэй  IPTV-д хандсан л даа. Гэтэл “танай кино улс төрийн сэдэв, агуулгатай кино байна тиймээс түгээх боломгүй” гэдэг хариулт өгсөн. Бидэнд борлуулалтын суваг байхгүй болсон учраас Фесэбүүк-д байршуулсан.
 
- Танай кино уран бүтээл хэчнээн төгрөгийн санхүүгээр бүтсэн юм бол?
       - “Сонго уйл 2000х” кино маань 130 гаруй сая төгрөгөөр бүтсэн. Нийт 200 гаруй  уран бүтээлчид оролцсон. Бид данс тавиад цацдаг маань учиртай. Ямар гэхээр хүн амьтны хандлагат өртөх юм болов уу гэж сэргийлсэн. Биднийг нэг намын дор, халаасанд нь кино хийсэн гэж бодох вий” гэж бодоод. Тиймэрхүү дам яриа ч сонссон.
 
-Нууц биш бол хандивын санд хэр хэмжээний мөнгө цугласан бэ?
       -Юун нь нууц байх билээ. Одоогоор гурван сая гаруй төгрөг цугласан.

Б.Мөнхдалай: кино маань 130 гаруй сая төгрөгөөр бүтсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188