• Өнөөдөр 2025-07-07

Отгонтэнгэр их сургууль 30 жилийн ойн хүрээнд нийтийн хүртээл болгож буй ном бүтээлээ танилцууллаа

2021-11-26,   920

      Монгол Улсын хувийн хэвшлийн Ууган сургуулиудын нэг Отгонтэнгэр их сургууль үүсэж байгуулагдсаны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Отгонтэнгэр их сургуулийнхаа гучин жилийн түүхийг багтаасан “Чанарыг эрхэмлэж, амжилт дагуулсан гучин жил” түүхэн ном,  Отгонтэнгэр их сургуультай ажил амьдралаа холбосон багш, судлаачдынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төгсөгчдийнхөө доктор, магистр, бакалаврын шилдэг судалгааны ажлуудын эмхэтгэл болох “Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн дээжис” гурван боть бүтээлүүдийг нийтийн хүртээл болголоо. 
       “Чанарыг эрхэмлэж, амжилт дагуулсан гучин жил” түүхэн ном нь хувийн хэвшлийн их дээд сургуулиудад ардчилсан шилжилтээс хойш 30 жилийн хугацаанд тулгарсан сорилт бэрхшээл, чанарыг эрхэмлэх зорилго, дээд боловсролын салбарын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт шинэчлэлийн бодит жишээ болсон Отгонтэнгэр их сургуулийн монголын дээд боловсролын салбарт хүлээж буй үүрэг хариуцлагаа чухалчлан эрхэмлэсэн түүхэн замналыг тусгажээ.
 
 
       “Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн дээжис” гурван боть бүтээл нь  багш судлаачдын монгол ба гадаад хэлээр нийтийн хүртээл болсон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дээжис, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн төгсөгчдийн доктор, магистр, бакалаврын шилдэг судалгааны ажлуудын эмхэтгэл гэсэн гурван ботиос бүрдэж байна.
 
       Отгонтэнгэр их сургуулийн багш нар жил бүр гадаад дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлд 40 өөс доошгүй өгүүлэл нийтлүүлж, 10 гаруй нэг сэдэвт бүтээл нийтийн хүртээл болгож, 200 гаруй ангийн ажил, төгсөлтийн ажил  удирдаж, 50 гаруй судлаач оюутнуудын судалгааны ажлыг удирдан чиглүүлж, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцуулан судалгаа, шинжилгээний ажилд дадлагажуулж байдаг.  Өнгөрсөн жилд л гэхэд тус сургуулийн багш нар 41 төсөл хөтөлбөрт дангаар болон багаар ажиллаж эрдэм судалгааны ажлыг тасралтгүй хийж, нийгмийнхээ хөгжилд хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Отгонтэнгэр их сургууль 30 жилийн ойн хүрээнд нийтийн хүртээл болгож буй ном бүтээлээ танилцууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-26 20:37:16
    30 жил: Ойн баярын мэнд хүргэе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188