Өмнөговь аймгийн түүх соёлыг баринтагласан "Өнө эртний түүх соёлын өлгий Өмнөговь нутаг" номын нээлт энэ сарын 25-нд боллоо. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бадраагийн санал санаачлага, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санхүүжилтээр уг номыг бүтээжээ. Номыг эмхлэн баринтагласан Улаанбаатар их сургуулийн доктор, профессор Д.Эрдэнэбаатар "2000 оноос хойш Өмнөговь аймагт археологийн судалгааг хийж байна.
Энэ ном нь хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Эхнийх нь өнө эртний соёлын иргэншлийн ул мөрүүд нэртэй бүлэг юм. Үүнд чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн эрэн үе, Хүннүгийн төрт ёсны эрэн үеийн түүх дурсгал, хожмын дундад зууны үеийн түүхийг ул мөр тайлбартайгаар оруулсан. Хоёрдугаар бүлэгт сүүлийн үеийн түүх дурсгалын үеийг оруулсан. Үүнд ялангуяа шашины зан үйл, овоо тахилга гэх мэт багтсан" гэлээ. Энэхүү номын нээлтийн үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэлсэн үгэндээ "Өнө эртний түүх соёлын өлгий Өмнөговь нутаг" номыг аймгийнхаа түүхт 90 жилийн ойд зориулан бид бэлэг барьж байна гэсэн юм.
"Өнө эртний түүх соёлын өлгий Өмнөговь нутаг" номын нээлт боллоо |
|