Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн гоцлол дуучин Ч.Бадрал Норвегийн Осло хотноо зохион байгуулсан олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байрын шагнал хүртжээ. Энэхүү уралдаан нь тус улсын хатан хаан Сониогийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн А зэрэглэлийн уралдаан юм. Энэ уралдааныг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ жил дэлхийн 63 орны 501 дуучин дөрвөн үе шаттай өрсөлдсөн байна.
Эдгээрээс Монгол, АНУ, ОХУ, Норвеги гэсэн зургаан орны дуучин финалын шатанд шалгарч, Монгол Улсаас анх удаа дуучин Ч.Бадрал амжилттай оролцож, шагнал хүртжээ.
Дуучин Ч.Бадрал дуурийн А зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртжээ |
|