Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сард Лондон хотноо “Набукко” дуурийн гол дүрд тоглохоор болжээ. Тодруулбал, Лондон хотын “Royal Opera House”-т арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-н хүртэл гол дүрд дуулахаар болжээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 9-нд Австри улсын нийслэл Вена хотын Дуурийн театрт дэлхийн сор болсон дуучидтай "Навукко" дуурийн гол дүрд дуулсан юм. Энэхүү тоглолтынхоо дараагаар тэрбээр 2022 онд Лондон, Мадрид хотноо мөн "Набукко" дуурь, Италийн Милан хотноо “Риголетто” дуурьд тус тус тоглох хуваарьтай байна.
Тэрбээр олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагнал хүртсэн бөгөөд энэ хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авахаар болжээ. Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, Солонгосын нийслэл Сөүлд болсон билээ.
МУГЖ Э.Амартүвшин ирэх сард Лондонд дуулахаар болжээ |
|