• Өнөөдөр 2025-05-05

"Гэм зэм" постдрамын жүжгийн нээлтийн тоглолт энэ сарын 25,26-нд болно

2021-11-16,   389

"Гэм зэм" постдрамын жүжгийн нээлтийн тоглолт энэ сарын 25,26-ны өдрүүдэд болохоор товлогджээ. Тодруулбал, Монголын театрын тайзнаа анхлан амилуулах Ф.М.Достоевскийн "Гэм зэм" зохиолыг яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн бөгөөд “Фауст” постдрамыг найруулсан, ГИТИС-ийн төгсөгч М.Батболд найруулахаар болсон юм.
 
Тус жүжгийн гол дүр Раскольниковт соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва, Дуня буюу Авдотья Романовна Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа, Семен Захарович Мармеладовын дүрд гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Алена Ивановнад гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, Аркадий Иванович Свидригайловын дүрд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тоглохоор болсон.
 
Түүнчлэн Монголын Эмнести интернэшнл “Орфей” театр болон "Гэм зэм" постдрамын жүжгийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд худалдан авсан тасалбар бүрийн нэг хувийг хүний эрхийн төлөөх үйл хэрэгт зориулах юм байна. Тус жүжиг энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ны дуустал өдөр бүр 19:00 цагт Улаанбаатар дахь Русский дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглогдох ажээ.

"Гэм зэм" постдрамын жүжгийн нээлтийн тоглолт энэ сарын 25,26-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188