Уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, “Монголын урлагийн Нобель” гэгддэг “Гэгээн муза” шагналын эзэн, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор П.Батхуягийн “Ганцаардлын пянз” өгүүллэгээс сэдэвлэн хийсэн кино Каннын кино наадмын шалгаруулалтын хэсэгт тэнцжээ.
Зохиолч П.Батхуяг энэ онд “Эсээ оршил буюу элдэв эсээс”, “Нохой далайн зомгол”, “Намар гэрэлтэгч үгс”, “Чулуун бөмбөрийн нүргээн” нэртэй дөрвөн номоо хэвлүүлсэн. Түүний “Нохой далайн зомгол” өгүүллэг, туужийн түүвэр дэх “Ганцаардлын пянз” өгүүллэгээр Францын уран бүтээлчид кино хийж, Каннын кино наадамд өрсөлдөж байгаа юм.
Уншигч та бүхэнд зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч П.Батхуягийн “Ганцаардлын пянз” өгүүллэгийг хүргэж байна.
Ерөөсөө голын усанд үйж үхнэ. Нүв нүцгэнээрээ үсэрч ороод л... хүзүүндээ хүндхэн чулуу зүүчихнэ. Загас жараахай хооллоно доо. Тэр загаснуудыг нэг муу гол сахисан загасчин бариад зах дээр худалдана. Загасыг ч намайг ч идэцгээнэ биз. Угаасаа л бүгд л бие биенээ идэж амьдардаг шүү дээ. Ингэж бодоод өчигдөр үс толгой, дээд доод бүх үсээ хусчихлаа. Ямар байна. Түнжин толгойд минь нарны гэрэл ойгоод янзын байна уу? Хоол идэлгүй гурав хонож байна. Зөвхөн хүйтэн ус л уусан даа. Хоёр цаг болоод усанд орж биеэ цэвэрлэж байна. Би шийдчихсэн. За баяртай. Хойд төрөл гэж байдаг бол тэнд уулзъя. Байхгүй бол үүрд баяртай.
Бүсгүй захидлыг уншаад ширээний араас босож, цонхоор харж зогсоод тайван инээмсэглэв. Цахим шуудангаар энэ үл таних залуу ийм захидал бичих болсоор нэг жил өнгөрчээ. Үл таних ч юу байхав дээ, бараа түгээлтийн газар ажилладаг, хуучны пянз цуглуулдаг залуу. Хэдийгээр нүүр нүүрээ харан уулзаж байгаагүй ч царай зүсийг нь сайн мэднэ. Хачин хачин байдлаар авахуулсан зургуудыг нь инстиграмаас нь өдөр бүхэн л хардаг юм. Эхэндээ үхнэ гэдэгт нь итгээд тайвшруулах гэж хариу бичдэг байжээ. Одоо бол бүр тоохоо больчихжээ. Бүр инээд хүрнэ. Бүсгүйн инээмсэглэлийг сарниулж хаалганы хонх хэдэнтээ дин дон хийв. Ийм өглөөгүүр хэн ирдэг билээ. Айл андуурсан л байх гэж бодоод цонхны дэргэд зогссон хэвээр гадагшаа харсаар байлаа. Хэдэн өдрийн өмнө орсон их цасыг овоолоод оройд нь модон хүрз зоочихсон харагдана. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс түүнийг үл анзаарна. Ийм гоё овоо босчихоод байхад харж баясахгүй яасан ч харалган юм бэ дээ, хувцаслаад гарч дэргэд нь зургаа даръя. Ажлыг ял биш зугаа гэж бодож хийцгээе гэж бичээд твиттертээ тавих юм шүү. Яаралгүйхэн гутлаа углаж, зузаан нэхий хүрэм, ноосон малгайгаа өмслөө. Хаалганыхаа бариулыг зөөлхөн дараад түлхэн онгойлговол үүдэнд нь боодолтой илгээмж хэвтэж байх нь тэр. Бичгийн цагаан цаасаар их л нямбай боосон зүйл байв. Гадашгаа гаралгүй буцаж гэртээ ороод яаран задаллаа. Тоглуулагчийн зүүнд бишгүй сараачигдсан хуучин пянз байв. Голын дугуй улаан цаасан дээр Freddie Mercury “living on my Оwn” хэмээн бичсэн байлаа. Хэн түүнд ийм илгээмж явуулсныг гадарлав. Өнөөх залуу.
Би хамгийн өндөр байшин дээрээс үсрэхээр шийдлээ. Хатуу газар мөргөөд няц үсэрч ч мэднэ. Эсвэл зүгээр л дээшээгээ хөөрнө. Хязгааргүй сансар огторгуйд дүүлэн ниснэ. Тэгээд шинэхэн пянз шиг гялалзсан хар од болно. Чамайг шөнө бүхэн дээрээс чинь тольдоно. Цонхныхоо хөшгийг битгий хааж байгаарай. Хүсэх юм зөвхөн энэ л байна. Өөр бас нэг зүйл бий. Би энэ хорвоо дээр цор ганцаараа, ах дүү амраг садан байвч тэдэнтэй уулзалгүй бараг мянган жил болжээ. Харилцаа холбоогоо таслаад удаж байна. Тэгэхээр пянзнуудынхаа цуглуулгыг чамд гэрээсэлж байна. Бас пянз тоглуулагчаа... Би шийдчихсэн. Үүрд баяртай.
Бүсгүй цонхны тавцан гараараа тохойлдон зогсоод гадагшаа харлаа. Цасан овоон дээр модон хүрз ёрдойсоор байна. Удахгүй хавар болж цас хайлахаар энэ модон хүрз л үлдэнэ дээ. Ирэх өвөл хүртэл хашааны буланд ганцаардана. Зуны бороонд норно. Хаврын халуун салхинд гандана. Өрөвдмөөр юм. Бүтэн нэг жил үхэх тухайгаа огт танихгүй эмэгтэйд бичихийг бодоход тэр залуу жинхэнэ эргүү тэнэг байхаас зайлахгүй. Ямар эрүүл хүн дан ганц үхэх тухай л янз янзаар бичээд байхав дээ. Түүний бодлыг тасалж нэг бөөвгөр саарал тагтаа цонхны гадна тавцан дээр ирж буугаад тув тунгалаг гялгар нүдээ эргэлдүүлэн хөдлөх төдийд л нисэн одохоор биеэ хураав. Шилний наана цаанаас тэд хоёр биенээ ширтсээр байлаа. Ингэтлээ айж сандарч үргэж нисэхээр сандрах юм бол яах гэж манай цонхны тавцан дээр намайг харсаар байж ирж буув. Энэ тагтаа ч яахав, нисээд аюулгүй гэж бодсон газраа буучихсан. Гэтэл өнөө тэнэг үнэхээр байшингийн оройгоос үсэрчихвэл хатуу газар мөргөөд няц бяц үсэрнэ дээ. Ер нь тэр муу тэнэг ингэхэд хэний төлөө үхэх гээд байгаа юм бол. Өөрийнхөө төлөө бол үхвэл үхнэ л биз. Надад ямар хамаа байна. Амьдарна уу, үхнэ үү? надад хамаагүй. Гэтэл надаас болж, миний төлөө үхэх гээд байгаа бол яах вэ? Дэмий балай юм. Хэзээ хэн бусдын төлөө үхэж байлаа.
Гар тохой нь чилээд бүсгүй жаахан хөдөлсөнд тагтаа дэрхийн нисэн одов. Хоёр байшин даван цааш бараа нь харагдахгүй болов. Ширээний ард суугаад компьютерээ асааж, залуугийн явуулсан цахим шууданг дахин уншив. Загас хооллоод, бие биенээ идэж амьдардаг биз дээ гэсэн үгүүлбэрийг нь хэсэг бодов. Би тэр залууг яаж идсэн юм бол харин тэр намайг сэтгэлээр минь идэж байна. Яршиг зүгээр олон хүнтэй газар нэг уулзаад салдаг ч юм уу? Бүр нойтон хамуу шиг салахаа байх юм болов уу? Ямар ч байсан энэ тэнэгээс салах минь гэж бодоод захидалд нь хариу бичихээр шийдлээ.
Чи ийм сайхан залуу насандаа үхэх тухай битгий бодож бай. Урт удаан сайхан амьдрах тухай л бодож бай. Хүн бие биенээ барьж иддэг тухайд бол харин чи намайг айлгаж, зовоож сэтгэлийг минь идэж байна. Би тайван ганцаардмал амьдралдаа хайртай. Гэтэл чи амьдралд минь дур мэдэн орж ирээд үхнэ гэж айлгах юм. Дахиж надад ийм захидал битгий явуулаарай. Би тэвчихгүй. Тэгээд ч чиний үхэх надад ямар хамаатай юм. Ямар ч хамаагүй биз дээ.
Захидлыг бичиж дуусаад илгээх товчин дээр хуруугаараа зөөлхөн товшиж хэсэг бодолхийлэв. Төсгөлд нь Freddie Mercury-гийн пянз явуулсанд баярлалаа гэж бичих үү? яах вэ? Дэмий ч юм уу? Нэг их юм бодоод улам даврах ч юм болов уу? Энэ үед цонхны тавцан дээр нь өнөөх бөөвгөр саарал тагтаа дахин ирж сүр сархийн буулаа. Өө, чи дахиад хүрээд ирэв үү? Би чамаас асууя, өөр асуух ч хүн алга. /Хүн байх даа яах дээ? хэмээн бүсгүй бодоод инээмсэглэв/ Би нэг тэнэг залууд захидал бичиж байгаа юм. Тэгээд түүнд пянз явуулсанд нь “баярлалаа” гэж бичих үү, яах вэ? Тагтаахан минь чи юу гэж бодож байна.
-Баярлалаа гэдэг үг хүмүүс та нарын амьдралд хэзээ ч илүүддэггүй. Харин ч дутагдсаар л байдаг” хэмээн тагтаа гүвтнэв. Бүсгүй чихэндээ ч итгэсэнгүй. Ширээнээсээ огло харайн босов. Тагтаа цочсондоо дэрхийн нисээд алга боллоо. Энэ чинь одоо юу болоод байна вэ? Би дөнгөж сая тагтаатай ярьчихлаа шүү дээ? Арай солиорч байгаа юм биш биз дээ? гэж бодоод илгээж амжаагүй байсан захидлаа устгаж орхилоо. Нар хэдийнээ баруунтаа ташаад гэрт нь бүдэг цагаан сүүдэр ноёлжээ. Сав суулга, хана туурга бүхэнд нь шингэсэн тийм нэг эзгүйрлийн үнэр өрөөгөөр нь ханхална. Тэр яаралгүй босож гартаа барьсан хуучин пянзыг түгшүүртэй ширтсээр цонхны дэргэд ирж зогсоод гадагшаа харав. Цасан овоолгоны оройд хатгасан хүрз ёрдойж харагдана. Энэ хүрз надтай адилхан ч юм уу, ганцаараа ёрдойгоод л... түүний оронд аймшигтай ч гэсэн пянзаа эргэлдүүлж, Freddie Mercury-гийн хашхирахыг сонсдог ч юм уу. Цонхноос холдож хөргөгчнийхөө хаалгыг онгойлгон час улаан алим авч хазаад шүүсийг нь соров. Хэдхэн хазахад л энэ алимнаас гол л үлдэнэ. Тэгээд хогийн саванд үлдэнэ. Болсон алим шиг улаахан залуу насаа амьдралд хазуулаад, шим шүүсээ соруулаад би ганцаараа... хэн ч байсан яадаг юм. Тэр тэнэгт захидал бичих минь. Юу ч бичсэн яадаг юм. Уулзъя, учиръя гэж бичнэ.
-Би байна. Би хүрээд ирлээ.
Бүсгүй юу ч бодсонгүй хаалгаа нээлээ. Нүүр дүүрэн сайхан инээмсэглэсэн бор залуу пянз тоглуулагч тэвэрсээр зогсож байлаа. Тэр үдэш тэдний гэрээс Freddie Mercury хашгирсаар байв. Бас залуусын хөгжилтэй инээд... Гадаа цасан овоолго дээр модон хүрз ёрдойж харагдана.
П.БАТХУЯГ
2020 он
| Зохиолч П.Батхуягийн “Ганцаардлын пянз” өгүүллэгээс сэдэвлэн хийсэн кино Каннын кино наадамд өрсөлдөж байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |