МУСТА, зураач Б.Хонгорзулын “Амор” нэртэй бие даасан үзэсгэлэн аравдугаар сарын 8-нд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 28-ныг хүртэл “Art of Ub” галлерейд үргэлжлэх юм.
Зураач Б.Хонгорзул нь бие даасан арван үзэсгэлэн гаргасан бөгөөд хамтарсан 40 орчим үзэсгэлэнд оролцжээ. Тэрбээр уран зургийн аливаа нэг төрөлд баригдахгүй, тунгалаг, гэгээлэг өнгөөр, реалист дүрслэлтэй зурдгаараа онцлог. Мөн бүтээлдээ дүрсэлсэн зүйлс нь өнгөц харахад энгийн бодит дүрслэлтэй боловч, сайн ажиглавал далд утга санаа агуулсан, бодох, тайлах, сэтгэлгээний агуулгатай бүтээлүүд хийхийг эрмэлздэг байна.
Зураач Б.Хонггорзул нь 1990 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1995 онд Бээжин хотод Хятадын дүрмлэх урлагийн төв академийг монументаль-уран зураач мэргэжлээр төгссөн байна.
Тасалбарын үнэ:
Том хүн - 10,000₮
Хүүхэд: 5,000₮
Зураач Б.Хонгорзулын "Амор" үзэсгэлэн энэ сарын 28-н хүртэл үргэлжилнэ |
|