• Өнөөдөр 2024-03-29

ШИНЭ НОМ: С.Удвалын “Ховор хүн”, Н.Бадамжавын “Модон сахалт” ном худалдаанд гарна

2021-09-16,   1090

    Үндэсний номын баяр 30 дахь удаагаа болох гэж байна.  Номын баярын үндсэн үйл ажиллагааг Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар зохион байгуулахаар болсон.
 
Энэ удаагийн номын баярт зориулж “АНД” хэвлэлийн газраас хоёр шинэ бүтээлээ танилцуулж байгаа аж.  
 
      Тодруулбал, зохиолч Сономын Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Ховор хүн” түүвэр зохиолын дээжсийг тус хэвлэлийн газар эрхлэн гаргажээ.  С.Удвалын “Ховор хүн” туужаар нэрлэсэн эл номд түүний шүлэг яруу найраг, өгүүллэг тууж, жүжгийн зохиолууд багтсан аж. 
      Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, оюун санааны үнэлэмжийг нэмэгдүүлэх, хувь хүний үзлийг хүндэтгэх хийгээд эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэлхийн тавцнаас цуурайтуулах чин хүсэл нь түүний зохиол бүтээлүүдэд илрэн амилж, тодрон биелсэн байдаг. Ямар ч нөхцөл байдалд нугараагүй хүчирхэг бүсгүйчүүдийн дүр бүхэн түүнийх гэмээр... Төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч С.Удвал авхай өөрөө энгүүнээс энгүүн, ховроос ховор “Ховор хүн” билээ.
 
      Түүнчлэн зохиолч Нацагдоржийн Бадамжавын 12 жил бичсэн “Модон сахалт” романыг мөн тус хэвлэлийн газар эрхлэн гаргасан байна. Зохиолчийн “Амуль” бэсрэг роман, “Дайсику” романыг өмнө нь гаргаж байсан удаатай.
      “Модон сахалт” роман дөрвөн улирлаар нэрлэсэн дөрвөн бүлэгтэй. Арсун хэмээх залуугийн уйтгарт амьдралд нэг л өдөр модон сахалтай шатарч өвгөн, улиас үст гаврын хамтаар заларснаар түүний орчил нь этгээд гажууд, жир бус болон өөрчлөгдөн байна. Модон сахалт шатарч өвгөн Арсунд сарны нөгөө талын үнэгэн дүрст Цагаан хотын тухай түүхийг өгүүлдэг нь эрхэм уншигч та санаж байгаа бол “Дайсику” романд гардаг Цагаан хот билэ
 

ШИНЭ НОМ: С.Удвалын “Ховор хүн”, Н.Бадамжавын “Модон сахалт” ном худалдаанд гарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-21 21:09:56
    Хонгороо: Модон сахалт үнэхээр сайн ном
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-16 19:03:23
    Unshigch : Saihan nomuud bna
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188