УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчдийг шалгаж, хэд хэдэн хүнийг яллах саналтайгаар хэргийг нь Улсын ерөнхий прокурорт хүргүүлжээ. Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарт яллах дүгнэлт үйлдсэн гэнэ.
(1).jpg)
АТГ-аас газраас дугтуй задалж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг олон нийтэд өнгөрсөн онд зарласан байдаг. Нэр цохогдож, зарлагдсан 17 хүний тав нь УИХ-ын гишүүн байсан билээ. Таван гишүүний нэг нь Ш.Раднаасэд. Тэрбээр тухайн үед тайлбар хийж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдолгүй, андуурсан байх гэж давчдаж, сандарч байсан ч үнэнд гүйцэгдсэн бололтой. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон ноцтой хэд хэдэн сэжүүрээс атгаж, олсны үзүүрийг хөвсний эцэст яллагдагчаар татсан гэдгийг эх сурвалж онцоллоо.
Угтаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд бидэнд тайлбар өгөхдөө “Хууль хяналтын байгууллагаас зарласан нэрийг хараад гайхаад сууж байна. Ямар учиртай миний нэрийг оруулж ирснийг ойлгохгүй нь. Тавантолгойгоос би хүрз нүүрс ч аваагүй. Бид хэдийг жагсаж байгаа ард түмэнд өгөөш болгон хаяж өглөө. Эцсийн эцэст номхон тэмээг ноолоход амар гэдэг үлгэр болох нь. Нүүрсний хулгайтай тууштай тэмцэнэ. Ард иргэдээс ирж байгаа мэдээлэл, “Тавантолгой” ХК-тай холбоотой бүх зүйлийг судалж үзэхэд, ард түмний баялгийг бодитой хулгайчид идээд, дуусаж байгаа юм байна. Монгол Улсын төсвөөс давсан хэмжээний зохион байгуулалттай энэ хулгай дээрэмтэй тэмцэхээр бид лобби бүлэг байгуулж байна” гэсэн байдаг.
Ш.Раднаасэдийн нүүрсний хулгайн хэрэгт холбогдох гол сэжим нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдтой холбогддог. Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хамаг “хор”-ыг хамт хутгалцаж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй маш ноцтой баримтууд гарч ирсэн гэдэг. Тиймээс ч АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг “Нүүрсний хулгай”-н хэргээр шалгаж буйгаа ил тод зарласан аж. Тэгвэл түүнийг яллагдагчаар татжээ.
(1).jpg)
Эхнэртээ гар хүрдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, казино тоглодог, амласан амлалтаасаа буцагч, Архангайн хулхи гишүүн, шүлэгч гээд нэрнээсээ илүү олонд танигдсан гуншинтай УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг яллагдагчаар татав. Өөрөөр хэлбэл, дээрх гуншин дээр нь яллагдагч, нүүрсний хулгай гэх хоёр нэр нэмэгдчихлээ гэсэн үг л дээ.
Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон, нүүрсний мөнгийг хууль бусаар угаасан байж болзошгүй ноцтой схем хууль хяналтын байгууллагынхны мөрдөгчдийн гарт очиж, түүнийг шалгаж байгаа гэнэ. Шалгаж, тогтоосны үндсэн дээр хэргийг прокурорт шилжүүлж, яллах дүгнэлт үйлдсэн талаар эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, түүний хамгийн ойрын нотолгоо нь шадар туслахыг нь хуулийнхан дуудаж, байцаагаад, баттай баримт, ноцтой сэжүүр олсон гэх. Нүүрсний хулгай гэх хэргээс өөрөө өөрийгөө “мулталж”, араа хамгаалуулж ирсэн Ж.Мөнхбат энэ удаад аргагүй байдалд орж, халхавч хийсэн схем нь задарсан бололтой.
Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүйг гэрчлэх хамгийн ойрын жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Д.Ариунболд болоод буй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилоход Ж.Мөнхбат хамгийн гол үүргийг гүйцэтгэж, захирал болсон цагаас нь хойш нүүрсний хулгайн хэрэгт гар бие оролцож эхэлсэн гэх цуу яриа олны дунд олон жил ам дамжин яригдсаар ирсэн. Улмаар Ж.Мөнхбатын багын найз, бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуутай хамтарч нүүрсний салбараас хулгайлсан мөнгөөрөө “Жаргалант” хотхонд 46 хаус барьсан байж болзошгүй баримтыг “Эргэлт.мн” мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс дэлгэсэн билээ. Уг мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгаж, яллагдагчаар татсан гэнэ.
Эндээс харвал, нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын хамсаатан нь “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд. Тэрбээр хэргээ хүлээхдээ Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг нэрлэсэн бололтой. Мөн ноцтой нотлох баримтыг хууль хяналтын байгууллагынхны гарт өгснөөр дээрх хоёр гишүүнийг яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн бололтой.
| УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарыг яллагдагчаар татаж, шалгаж байна |
|
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
Туялзуур сэлэмний сонирхогчдын улсын аваргууд тодров
2026-11-08 18:29:54
Э.Ариунтамир Унгар Улсын улсын аваргад амжилттай оролцжээ
2026-11-08 13:19:22
Хүнд даацын цахилгаан машин цэнэглэх "Ногоон Өртөө" Замын-Үүдээс эхэллээ
2026-11-08 12:43:16
“Дакар-2026” олимпын наадамд манай тамирчид өнөөдөр гурван төрөлд өрсөлдөнө
2026-11-08 10:59:56
Хятад Улс 2030 он гэхэд 40 сая цахилгаан авто машины цэнэглэх байгууламжтай болно
2026-11-08 10:31:14
Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо
2026-11-08 10:23:01
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |