Бүх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хар ус нуур орчмоор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
Улаанбаатарт 16-18 градус хүйтэн байна |
|
2025-06-08 20:00:00
2025-06-08 19:41:01
2025-06-08 14:36:50
2025-06-08 12:58:40
2025-06-08 12:51:17
2025-06-08 11:40:49
2025-06-08 11:33:38
2025-06-08 10:59:47
2025-06-08 10:31:01
2025-06-08 10:08:42
2025-06-08 09:44:09
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |