“Монголчууд буруу өдрөө золголоо” гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа билээ. Энэ талаар зурхайч Л.Тэрбишээс тодрууллаа.
-Сайхан шинэлсэн үү, та?
-Сайхан шинэллээ. Сайхан жил гарлаа.
-Олон нийтийн сүлжээнд монголчууд буруу өдрөө золголоо гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар та тайлбарлахгүй юу?
-Цаг тооллын бичиг дээр тодорхой байгаа шүү дээ. "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн өнгө, нурууг тодорхой бичиж, олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэсэн. Сар үзэгдэж, харагдахгүй ганцхан өдөр байдаг. Тэр жилийн хамгийн сүүлийн буюу битүүний өдөр. Билгийн тооллоор сар, нар биенийг хардаггүй өдөр юм. Газрынхаа өндөр, намаас шалтгаалж, зарим газарт шинийн нэгэнд сар харагдах ч тохиолдол бий. Заримдаа харагдахгүй ч байх магадлалтай.
-Монголчууд зөв өдрөө золгосон уу?
-Монголчууд шинийн нэгэнд л золгодог. Сар харагдахгүй өдрийн маргааш л золгох ёстой. Монголчууд баримталж ирсэн монголынхоо цаг тооллоор л золгосон. Монголчуудын золгох өдөр, цаг тоолол, өөр шашинтай бусад орны хүмүүст таалагдах албагүй. Өөрөөр хэлбэл, монголчууд зөв өдрөө золгосон.
-Шинийн хоёрны сар өргөн байсан нь олон нийтийг төөрөгдөлд оруулах шиг боллоо?
-Сар удаан, хурдан гарах нь тухайн өдрийн гэрч биш. Гарч буй сарыг хараад шинийн нэгэн, хоёрон, гурван, дөрөвний өдрийнх гэж хэлэх боломжгүй. Үймүүлж байгаа улсууд байдаг юм уу, үнэхээр мэдэггүй юм уу, бүү мэд. Зарим хүн буруу мэдээлэл өгч, иргэдийг төөрөгдүүлж байна.
| ЗУРХАЙЧ Л.ТЭРБИШ: Монголчууд зөв өдрөө золгосон |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |