Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн нэгжийн дарга Ч.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, түүнийг УЦС-ын төслийг иргэдэд ойлгуулж, хангалттай мэдээлэл өгч чадаагүй гэх шалтгаанаар нь ажлаас нь чөлөөлсөн гэсэн юм. Тэгвэл бид мэдээллийг бодитой хүргэх үүднээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн нэгжийн дарга Ч.Гантулгатай холбогдож, тодрууллаа.
-Таныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Та ажлаа хийж байгаа юу?
-Тийм мэдээлэл цацагдаж, мэдээллийн сайтууд гаргасан байна лээ. Мөн цахим орчинд зохион байгуулалттайгаар ийм мэдээлэл тарааж байх шиг байна. Одоогоор би ажлаа хэвийн хийж байгаа. Тушаал шийдвэр гараагүй байна. Гэхдээ тун удахгүй ажлаас чөлөөлөх тушаал гарах байх. Энэ ажлыг авахаар санаархаж байгаа олон хүн бий. Тэр хүмүүсийн хийж байгаа ажил байх даа.
-Тушаал удахгүй гарна байх гэлээ. Ямар үндэслэлээр ажлаас тань чөлөөлөх гэж байгаа юм бэ. Иргэдэд хангалттай мэдээлэл өгч чадаагүй гэж үзэж байгаа гэсэн. Үүнтэй та санал нийлэх үү?
-Нийлэхгүй. Иргэдэд хангалттай мэдээлэл өгсөн. Иргэдэд мэдээлэл өгөх уулзалтыг төрөөс таван удаа зохион байгуулсан. Хамгийн сүүлд Эрчим хүчний сайд өөрийн биеэр очиж, иргэдтэй нэгдсэн уулзалт зохион байгуулж, мэдээлэл өгсөн шүү дээ. Эсэргүүцэж байгаа иргэд, зохион байгуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд оролцсон. Хангалттай мэдээлэл авсан хэрнээ дараа нь “Бид мэдээлэл байхгүй, аваагүй” гэж хэлдэг. Эсэргүүцлийн нэг хэлбэр байх. Мөн бид хэвлэл мэдээллийн байгууллагаар хангалттай мэдээлэл өгсөн. Мэдээлэл сонсоогүй нэг ч хүн байхгүй. Биднээс дутахааргүй мэдээлэлтэй байгаа шүү дээ. Иргэдэд мэдээлэл өгсөн, үнэлгээ хийх явцад цөөнгүй бэрхшээлтэй тулгарсан. Үнэлгээний компанийн ажилтан гараа хугалуулж, толгойгоо хагалуулж, зодуулсан. Иргэдэд мэдээлэл өгч чадаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь үндэслэл биш. Ганцхан иргэд ч эсэргүүцэл үзүүлээд, үүнээс нь болоод бэрхшээл тулгараад байгаа юм биш.
-Иргэд, малчдад олгох нөхөн олговрын судалгаа хийгдээд дууссан юм уу. Хэчнээн төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон юм бэ?
-Хийгээд дууссан. 2021 оны арваннэгдүгээр сард БОАЖЯ дээр мэргэжлэлийн зөвлөлөөр хуулийн дагуу батлагдсан. Орчин, нөлөөллийн бүсэд байгаа 270 айлд нөхөн төлбөр олгохоор болсон. Айл болгонд олгох нөхөн төлбөрийн хэмжээ харилцан адилгүй байгаа. Айлуудад 3-130 сая төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гарсан. Мөн 270 айлын иргэн бүрд 15.2 сая төгрөг өгнө. Ойролцоогоор таван ам бүлтэй айл нөхөн олговрын 76 сая төгрөг аваад, дээрээс нь өвөлжөө, хаваржаа, бэлчээрийнхээ олговрыг авч, газраа чөлөөлж өгсөн гэсэн үг.
-Цахим сүлжээнд гарсан зургийг та харсан уу. “Энэ гоё байгаль усан дор орно” гэсэн тайлбартай байсан. Станц барих газар нь үнэхээр тийм юм уу?
-Тусгай хэрэгцээнд авсан 28 мянган га газар байгаа шүү дээ. Үүний 9871 га талбайд нь усан сан үүснэ. Энэ талбай нь усан цахилгаан станцын гол хөдөлгөх усан сан нь байна. Усан сан үүсгэх үед иргэдийг нөлөөллийн бүсээс гараад, сан үүссэний дараа усаа тойроод ажиллах, амьдрахад нээлттэй гэдгийг хэлсэн. Цахим сүлжээнд цацагдаад байгаа шиг сүйтгэх талбай байхгүй.
-Таны хувьд ажлаа өгөхөд бэлэн байгаа юу?
-Амаргүй ажил руу дайраад, авах гээд зүтгээд байна. Яг ямар үндэслэл гаргаж ирэхийг харна. Энэ төслийг унагаах хүн ирэх юм уу, хэний хүнийг томилох гээд байгаа гэдгийг харж, анхаарч ажиллана. Тэрний дараа шийдвэр гаргах болно.
-Сонгон шалгаруулалтаар төслийн удирдагчийг томилдоггүй юм уу. Та хэний хүн юм бол?
-Би сонгон шалгаруулалтаар орсон. Яаман дээр шалгаруулсан сонгон шалгаруулалтад тэнцэж, таслийн удирдагч болсон. Хаана ч, аль ч газар очсон надад хэлэх үг бий.
-Энэ төслийг явуулахгүй байх ашиг сонирхол бий юү, хүмүүст?
-Байгаа, байгаа. Гадаадад ч, дотоодод ч энэ төслийг унагах зорилготой олон хүн бий. Би бүгдийг нь мэдэж байгаа. Эсэргүүцээд байгаа төрийн бус байгууллагууд хэнийг захиалгаар ажиллаж, иргэдийг турхирч байгааг сайн мэдэж байна.
-Турхираад, захиалгатай ажиллаж байгаа гэх хүмүүсийг нээлттэй, баримттайгаар хэлж болох уу?
-Нээлттэй л байгаа шүү дээ. Хэн, ямар сумын Засаг дарга, удирдах албан тушаалтнууд гадаад руу албан бичиг бичиж, хэний захиалгаар явуулаад байгааг хууль хяналтын байгууллагынхан мэдэж байгаа. Тагнуулынхан шалгаж байгаа.
| ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСЦ ТӨСЛИЙН ДАРГА Ч.ГАНТУЛГА: ТӨСЛИЙН АЖЛЫГ УНАГАХ ЗОРИЛГО ОЛОН ХҮНД БИЙ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |