Хошин урлагийнхан жүжигчин Ц.Ганбаярын гэгээн дурсгалд зориулж Хавдар судлалын үндэсний төвд хавдар эрт илрүүлэгч, 260 сая төгрөгийн эхоны аппарат хандивласан. Тус аппаратаар хавдрыг түлж, устгах боломжтой юм. Уг мэдээлэлтэй холбоотойгоор цахим сүлжээнд “Монгол Улсад энэ аппарат ганцхан байдаг” гэх мэдээлэл гарсан билээ.
Тэгвэл энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа.
-Хошин урлагийнхан ХСҮТ-д хавдар эрт илрүүлдэг эхоны аппарат бэлэглэлээ. Энэ аппарат Монгол Улсад ганцхан байдаг байсан юм уу?
-Хошин урлагийн жүжигчдийн бэлэглэсэн хавдар эрт илрүүлэгч эхоны аппарат Монгол Улсад хоёр байгаа нь үнэн. Нэг нь, “Гранд мед” эмнэлэг, нөгөө нь өчигдөр манай эмнэлэгт хандивласан аппарат. Хавдрыг илрүүлдэг багаж гэдэг нь маш олон төрөл байдаг. Түүний нэг нь эхоны аппарат. Эхоны аппаратыг Монгол Улс даяар хэрэглэгдээд, 20, 30 жил болж байгаа. Өчигдөр манай эмнэлэгт бэлэглэсэн эхоны аппарат нь хүчин чадал нь хамгийн сүүлийн үед хийгдсэн, хиймэл оюун ухаантай, 2022 онд гарсан загвар. Өмнө нь эхоны эмч үзээд, өвчтөнөө оношилдог байсан. Уг аппарат нь эмчийн ажлыг хөнгөвчилж, автоматаар бодолт хийж, хавдрыг илрүүлнэ. Тухайлбал, туршлага багатай, эмч өөрийн нүдээр хараагүй тохиолдолд “Тийм юмны хавдар байж болзошгүй. Тэдэн см өргөссөн, тэлсэн байна” гэдгийг нь тодорхой харуулж, зааж өгнө гэсэн үг. Орлуулж Iphone гар утсаар тооцоолбол, хамгийн сүүлийн үеийн загвар нь гэсэн үг юм. Өмнөх загвараас нь манай эмнэлэгт дөрөв бий. Бид хэрэглээндээ хэрэглээд явж байгаа.
-2022 онд гарсан эл загварын аппаратыг дахиж авах боломж бий юү?
-Хавдар судлалын эмнэлэг байгууллагын хөрөнгөөрөө хоёр ширхгийг авах гэж байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр биш шүү. Үнэлгээ нь 260 сая төгрөг гэдэг юм байна лээ. Хамгийн сүүлд гарсан загвар учраас авч амжаагүй, захиалга өгчихсөн байсан.
-Хавдрын тасагтай орон нутгийн эмнэлгүүдэд авах боломж байгаа болов уу?
-Эмчийн гарт сайн, шинэлэг техник байх ёстой. Хавдрын тасагтай орон нутгийн эмнэлгүүддээ хамгийн сүүлийн үеийн загварын хавдар илрүүлэгч эхоны аппаратыг аваад өгөх боломж улс оронд байгаа байх. Гэхдээ энэ нь миний мэдлээс хэтэрсэн асуудал. ХСҮТ-ийн эмнэлгийнхэн эмч нартаа байнгын сургалт семинарыг явуулж, мэргэшүүлж байдаг.
-Өчигдрийн аппаратаар хүний биед байгаа хавдрыг түлж устгаж байгаа харагдсан. Хүмүүс “Энэ аппаратаар нь хавдраа түлж, устгуулаад эрүүл болох боломжтой юм байна” гэж ойлгосон байх. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Өндөр хүчин чадалтай аппаратыг оношилгооноос гадна эмчилгээнд хэрэглэдэг. Эхогоороо харж байгаад, бусад аппаратын тусламжтайгаар хүний бие рүү зүү оруулж, түлэх ажилбарыг хийдэг. Өндөр хүчин чадалтай байх тусмаа устгах хавдраа хурдан хугацаанд олох боломжтой. Маш бага хэмжээний хавдар байгаа тохиолдолд хүний биеийн хэвлийгээр зүү оруулж, түлж устгах боломжтой. Том хавдрыг бол түлж устгах боломжгүй. Заавал ч үгүй мэс заслын аргаар эмчилнэ шүү дээ. Эрт илрүүлсэн, бага байхад нь энэ аппаратаар хавдрыг устгаж болно гэж ойлгож болно.
-Өчигдөр хэдэн хүний хавдрыг түлж, устгасан бэ?
-Аппарат бэлэглэх үед нь дөрвөн хүнийг эмчилж, эрүүл болголоо. Хүчин чадалтай аппаратаар дөрвөн хүний маш бага хэмжээтэй аппаратыг түлж, устгалаа. Өөрөөр хэлбэл, өчигдөр аппаратаар оношилсон дөрвөн хүнд хавдрын голомт үүсэж байсан, дөнгөж илэрсэн гэсэн үг. Маш жижиг хэмжээтэй хавдрыг эрт илрүүлсэн учир зүүгээр түлж, устгасан. Дахиад хоёр аппарат аваад, хүмүүсээ эмчлэх боломжтой. Гагцхүү эрт илрүүлэх нь маш чухал.
| ХСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Н.ЭРДЭНЭХҮҮ: Хошин урлагийнхны бэлэглэсэн хавдрын аппаратаар дөрвөн хүний хавдрыг түлж, устгалаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |