Тэмцлээс тэмцлийн хооронд, хоёр хүүгээ хоосон хонуулахгүйн тулд хичээж, хуруу, гараа мултлах шахам ажиллаж явсан залуухан бүсгүй, тэрсхэн хоёр хүүгийн ээж аймшигт араатны гарт зэрлэг, балмадаар амиа алдлаа. Тэгээд бүүр болоогүй хамгийн хайртай найзтайгаа хамт зэрэмдэглүүлж, хутгалуулж, хүний орчлонгоос харуусал, гуниг тээсээр, хорогдсоор одлоо. Эцсийн хүчээ шавхаад, хоёр хүүгийнхээ зүгт мөлхөж, “Зугт” эсвэл “Хайртай шүү” гэж хэлэх гэснээ гүйцээж чадалгүй алуурчны гарт “Одоо болтол үхээгүй байгаа юм уу” гэж зүхүүлээд, хоолойгоо хэрчүүлэн тэр амьсгал хураасан байдаг.
Талийгаач нарыг нэрийг нууцлах үүднээс хоёр хүүгийн ээжийг Ээгий, найзыг нь Цэцэг гэж нэрлэе.
Ээгий ядуурлын далайд хоёр үрээ “живүүлчихгүй” гэж “далайн ёроол”-д ямар их “сэлсэн” бол. Тэгээд тээр дээр харагдах “далайн эрэг” дээр гараад, амар тайван, гэдэс цатгалан, идэх хоолтой, орох оронтой болоод үрстэйгээ жаргалтай амьдрахыг яасан их мөрөөдсөн бол. Түүний мөрөөдөл ердөө л өөрийн гэсэн таван ханатай гэр, газар, тогтсон ажлын байртай болох байлаа. Тэр энэ бүгдийн төлөө үүрээс үдшийн бүрий хүртэл хоёр хүүгээ цоожилж, үлдээчихээд хичээсэн, тэмцсэн, зүтгэсэн.
Амьдралыг алдаа, оноотой цуг үүрч явсан 30-хан настай бүсгүй бага хүүгээ дөрвөн настай байхад нэгэн залуутай танилцжээ. Дахиж алдахгүйн тулд тэр хичээхээр хоёулаа тэмцсэн амьдрал ямар болж өөрчлөгдөхийг харахыг хүссэн учраас тэр өөртөө дахиж боломж олгов. Харамсалтай нь, дахиад л архи, хүчирхийлэл дунд очжээ. Тэр жилийн дараа нутаг руугаа, ээж, аавдаа, хоёр үрдээ буцлаа. Аав, ээждээ дараа болохгүй гэхдээ хоёр хүүгээ аваад, айлын байшин түрээсэлж, ажилд оров. “Далайн ёроол”-оос гарах гэж байдгаараа хичээж, тэмцэж байлаа тэр, өнгөрсөн зургаан сарын хугацаанд. Амьдралын нугачаа бүрд хамт алхах гэж хичээж, өөртөө боломж олгож, өөрийнхөө хүлээсийг тайлан байж итгэсэн залуу нь хүчирхийлэгч, архины хамааралтай байсан учраас тэр ганцаараа, хоёр хүүтэйгээ амьдралаа босгохоор сэтгэл шулуудчихсан байсан гэнэ лээ. Гэхдээ түүн рүү өнөөх залуу үе үе зурвас бичиж, утсаар залгаж, “Дахиж архи уухгүй. Хамтдаа сайхан амьдаръя. Одоо би цоо шинэ хүн болсон” гэх гоё үгсийг урсгасаар л байжээ. Түүнд хоёр хүүтэйгээ хамт амьдрах нь, нутагтаа байх нь илүү тайван учраас нөгөө залууд нүүр өгөлгүй зургаан сар болсон байна. Өдөр бүр бичсэн гоё үгтэй зурвас, залгаж хэлсэн уярлын үгс яриа түүний сэтгэлийг хоёрдуулж байсан ч тэр нүүр өгөөгүй юм билээ. Тэр үнэндээ өөртөө амлачихсан байсан юм билээ, дахиж тийм амьдралаар амьдрахгүй гэж. Зөвхөн хоёр хүүгийнхээ төлөө зүтгэнэ гээд сэтгэл шулуудуулчихсан байсан юм билээ.
Хөвсгөл аймаг Мөрөн сум, 11 дүгээр баг, .. дугаар гудамж.. тоот. Гуравдугаар сарын 27-ны 12:00 цаг. Зургаан сар харилцаж, “Одоо ухаарсан, намайг ганц л удаа уучлаач” гэж бичсэн, ярьсан, өмнө нь итгэж, амьдрал зохиох гэж оролдож байсан залуу гэрт нь гэнэт ороод иржээ. Бүсгүй тэр залууг ирсэн гэдгийг хэнд ч хэлээгүй юм билээ. Магад тэр түүнийг буцаахыг, буцаад явуулахыг хүссэн байх. Амьдралынх нь хар бараан өдрүүд, өнгөрсөн нэг жилийн гунигтай, нулимсанд амьдарсан цаг хугацааны гунигт дурсамж нь түүнийг дийлж байсан болов уу. Тэгээд л тэр тийм зоригтойгоор өнөөх залуутай хоёр хүүгийнхээ дэргэд шөнөжин маргалдсан ч хүчрээгүй байх. Дахиад л гунигтай, сэтгэлдээ хир толботой үргэлжлэх хар өдрүүд түүний нүдний өмнө зурайж байсан учраас тэр өнөөх эрийг гэрээсээ явуулахыг дахиж ирэхгүй байхыг хүсэж байсан биз ээ.
Гуравдугаар сарын 28-ны 20:30 цаг. Улаанбаатар руугаа явахаар гарсан залуу архи ууж, согтоод, Ээгий бүсгүйн гэрт буцаад иржээ. Айж, сандарсан бүсгүй хэрүүл болохыг мэдсэн учраас хоёр хүүгээ гэрээсээ гаргасан юм билээ. Тэр түүнийг хүчирхийлэгч гэдгийг мэдэж байсан ч өмнөхөөсөө өөрчлөгдсөн гэдэг үгний 30 хувь нь ядаж үнэн байх гэж итгэхийг хүссэн байх. Гэтэл өмнөхөөсөө ч бүр дорджээ. Өмнө нь зодоход нь цагдаад өгч байсан өс хонзонгийн үгс, үйлдэл түүнийг бүүр ч илүү өвтгөсөн. Хамгийн харамсалтай нь тэрсхэн хоёр хүү нь хаалганыхаа завсраар ээжийгээ зодуулж, амь тавьж байхыг хараад зогсож байжээ. Тэд “Яагаад миний ээжийг зодоод байгаа юм бэ” гэж жижигхэн зүрхэндээ ямар их зориг гарган хэлсэн бол доо. Гэхдээ тэд балчирхан, дөнгөж тав, долоохон настай учраас юу ч хийж чадаагүй.
Халамцуу орж ирсэн эр найзтай нь хэрэлдэж, би, чи дээрээ тулж, “Алж байж санаагаа амраана” гэх өс хонзонгийн үгийг хэдэнтээ чулуудахад нь талийгаачийн найз Цэцэг тэсэхгүй найзыгаа өмөөрөөд түүнтэй тэрсэлдсэн юм билээ. Хоолны ширээн дээр хоол хийхээр мах, ногоо хэрчиж байсан модон иштэй хутгийг шүүрч аваад, өнөөх залуу найз руу нь дайрчээ. Тэгээд гэдэс хэсэгт нь хэдэнтээ хутгалж, “Чамайг удахгүй гүйцээд өгнө” хэмээн галзуу чоно шиг дайрч байхад нь найз эмэгтэй нь салгах гэж оролдсон юм билээ. Харамсалтай нь, тэр танхай балмад этгээд найзыгаа өмөөрсөн эмэгтэйн гүрээний судас хэсэгт нь хутгалж, хөнөөсөн байдаг. Өөрийг нь хань татаж, сэтгэлээ уудлахаар ирсэн найз нь нүдэн дээр нь өөрийнх нь өмнөөс хутгалуулж, гэртээ хүлээж байгаа хоёр үрдээ очиж чадахгүй газар дээрээ амьсгал хураав. Мянган удаа хашхираад тэр бүсгүйн цус тогтсонгүй, бас найзыгаа өмөөрсөн хэдэн арван үгээ гүйцээж чадахгүй тэр харамсан байж явчихлаа. Үүний дараа харгис араатан Ээгийгийн хэвлий хэсэгт хэд хэдэн удаа хутгалсан байна. Ээгий эцсийнхээ хүчээр хоёр хүүгийнхээ зүгт мөлхөж, дөхөв. Хаалганы мухарт нуугдан байж, чичрэн харж буй хоёр хүүдээ очиж амжаагүй байхад нь өнөөх балмад этгээд араас нь ирж, “Үхээгүй л байна уу. Ямар амь бөхтэй ... вэ” хэмээн зүхэж, гүрээнийх нь судас руу, цээж хэсэг рүү нь хутгаа дүржээ. Хутганы иш салаад, үзүүр хэсэг нь байхгүй болсныг мэдсэн өнөөх залуу модон ишээ угааж, арчаад хоолны шүгээн дээр тавиад, тэр хэсгийг цэвэрлээд гэрээс гарч одсон байдаг.
Гуравдугаар сарын 28-ны 21:10 цаг. Цагдаагийн байгууллагын утсанд “Хоёр хүн хутгалуулчихлаа” гэх дуудлага ирсэн байна. Ердөө 40-хөн минутын дотор л хоёрын хоёр хүн хөнөөчихжээ. Хоёрын хоёр эмэгтэй, дөрвөн хүүхдийн хоёр ээжийн амьсгал ийн тасарчээ. Хүсэл мөрөөдлөө ярьж, хүмүүний орчлонд амьдрах гэж зүтгэж, нэгэндээ дэм болж явсан хоёр найзын зүрх хэдхэн минутын зайтай ийн тарчилсаар зогслоо.
Талийгаач бүсгүйн аав, ээж, хоёр дүү нь хэдхэн гудамжны цаана байрлах гэрээсээ хар хурдаараа гүйсээр ирэхэд хэргийн газрыг цэвэрлэж, охиныг нь доош нь харуулаад хэвтүүлчихсэн, өнөөх залуу гэрээс нь аль хэдийнэ зугтаачихсан байжээ. Хоёр хөгшин охиноо тэврээд авахтай зэрэгцээд хурууных нь үзүүрт хутганы үзүүр мэдрэгдэж, охиных нь царай хувхай цайж, хэдийнэ амьсгал хураасан байсан гэнэ лээ. Гэрийг нь цусанд нь булж, бяцхан охиныг нь найзтай нь цуг хөнөөчихөөд алга болсон залууг тэд хайж, зам дээр такси барих гээд зогсож байхад нь барьж авсан байна. “Чи юу хийчих вэ” хэмээн итгэж ядан асуусан аавынх нь өмнөөс тэр “Би охиныг чинь алчихлаа. Та нар очиж харах уу” гээд даажигнаж байсныг тэд арай ядан ярьж байлаа.
Хайртай охин нь бусдын төлөө амьдрах гэж ирсэн юм шиг ирж, тэмцсээр хорвоогоос явчихсанд тэд одоо ч итгэхгүй сууна. Зул бадамлуулсан хөргөөс нь хүртэл талийгаачийн сайхан сэтгэл, тунгалаг харц, хоёр хүүгийнхээ төлөө яахаас ч буцахгүй дайчин, эрэмгий чанар нь үзэгдэнэ. Тэд хүмүүний дууль байсан охиноо араатны гарт алдчихлаа хэмээн цурхиртлаа уйлж, санааширч сууна даа.
Харин найзынх руугаа явахаар гараад, эргэж очоогүй Цэцэгийг хүү, охин хоёр нь хоног тоолон хүлээнэ. Хэдхэн хоногийн өмнө “Ээж нь та хоёрыгоо юугаар ч дутаахгүй өсгөх юм сан. Хамтдаа л байвал бүгдийг давж, жаргалтай байна” хэмээн аминчхан ярьсан үгс нь хоёр хүүхдийнх нь чихэнд одоо ч сонсогдож байгаа бололтой. Бас үргэлж өөрөөс бусдыг бодож, бусдад тусалж явдаг гэнэн хонгор цайлган зан нь нүдэнд үзэгдээд, одоо ч итгэхгүй бэтгэрч байна. Тэр эмэгтэй найзыгаа аврах гэж хамаг хүчээрээ, юунаас айхгүйгээр тэмцсэн юм билээ...
...Хөөрхий эмэгтэй ямар их харамсаж байгаа бол. Хоёр бяцхан хүүгээ орох оронгүй, аав, ээждээ үлдээгээд өөрөө түрүүлээд явсандаа. Тэднийхээ хүсэл мөрөөдлийг ч биелүүлж чадахгүй, тэнгэрээс харж байгаадаа итгэж ч чадахгүй байгаа даа. Тэр тэгээд бодож байгаа болов уу. “Монголын мянга мянган эмэгтэй хүчирхийллийн золиос, хүчирхийлэгчийн гарын шүүс болж буйг өөрийнхөө амиар баталлаа” гээд уйлж байгаа болов уу. Хоёр үрээ ийм хүнд, хүүхдэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд ээлгүй нийгэмд үлдээсэндээ цурхиртлаа уйлж байгаа болов уу...
| ХҮЧИРХИЙЛЭГЧЭЭС ЗУГТСАН БҮСГҮЙГ НАЙЗЫНХ НЬ ХАМТ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ТУХАЙ... |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |