Дэлхийн зах зээлд нэг тонн нь 10700 гаруй ам.долларт хүрээд байсан зэсийн үнэ сүүлийн өдрүүдэд буурсаар байна. Энэ он гарсаар зэсийн үнэ 20 орчим хувиар өсөөд байсан юм. Тэгвэл Лондоны металлын биржид өчигдөр буюу энэ сарын 19-ны байдлаар зэсийн үнэ 9225.35 ам.доллар болоод байна. Өнгөрсөн сард зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ хүрсэн ч хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д эрэлт буурах төлөвтэй болсон нь үнэ буурахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм.
Дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн хэлбэлзэл, эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдал нь манай улсын эдийн засагт шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм. Суперцикл буюу зэсийн үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн үед манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болжээ. Уг өсөлтөд зэс, нүүрс, төмрийн хүдэр голлох нөлөө үзүүлсэн байна. Гэвч түүхий эдийн үнэ тасралтгүй унаж буй энэ нөхцөлд манай улсын экспорт тасалдахад хүрч болзошгүй байна. Үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь Гашуунсухайт, Ганцмод боомтоор нэвтрэх ачаа тээврийн автомашины үйл явц удааширсан явдал юм. Энгийн үед тус боомтоор өдөрт дунджаар 1500-2000 орчим автомашинаар экспорт гарч байсан бол одоогоор 100 гаруйхан машин хилээр гарч байна. Улмаар нүүрс, зэсийн баяжмал өмнөх хэмжээнээсээ 8-15 дахин бага хэмжээгээр гарч байна гэсэн үг. Энэ бол түүхий эдийн салбараас гол орлогоо бүрдүүлдэг манай улсын хувьд томоохон асуудал юм. Түүнчлэн эдийн засагчид түүхий эдийн үнэ цаашид ч буурах төлөвтэй байгааг хэлж буй билээ. Энэ тухайд эдийн засагч Н.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлэв.

Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр “Манай улсын эдийн засаг түүхийн эдийн үнээс хамааралтай хэвээрээ байгаа. Оны эхний таван сард гаргасан статистик мэдээллээр экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болсон. Энэ өсөлтөд зэс, нүүрс, төмрийн хүдэр гол нөлөө үзүүлсэн. Тавдугаар сард эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа гээд тайвширч болно. Гэтэл олон улсад дельта вирус бүртгэгдсэнээс хойш манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ унасан. Зэсийн үнэ энэ оны эхэнд 9000 гаруй ам.доллараар эхлээд тавдугаар сарын 10-нд 10750 ам.доллар буюу хамгийн оргил үнэд хүрсэн. Үүнээс хойш одоог хүртэл тасралтгүй унаж байна. Гэтэл одоо 9200 ам.доллар болоод байна. Өмнөх жилүүдийн зэсийн үнийн циклийг харвал тухайн жилд нэг л удаа оргилд хүрсэн байдаг. Олон улсын тавдугаар сарыг хүртэл “Зэсийн үнэ суперциклд хүрэх гэж байна” хэмээн нэлээн хөөрөгдүүллээ. Гэтэл үүний хариуд Хятадын Засгийн газраас энэ сард “Түүхий эдийн үнэ хэт их хөөстэй байна. Бид нөөцөд байгаа хөнгөн цагаан, зэс, цайрыг гаргаж, худалдана” гээд зарлачихсан. Ингэснээр бага зэрэг саарч байсан зэсийн үнэ сүүлийн 10-хан хоногийн дотор эрс унаад, 9000 ам.доллар руу дөхөж байна. Энэ уналтыг сааруулж хүчрэх сайн мэдээлэл одоогоор алга. Тэгэхээр зэсийн үнэ өөдрөгөөр төсөөлбөл 8500-9000 орчим ам.доллараар оны эцэст хаагдахаар байна” гэлээ.
| Зэсийн үнэ буурч, тонн нь 9000 ам.долларт хэлбэлзэж байна |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |