• Өнөөдөр 2024-03-29

22-ын товчоогоор гарч байгаа машинууд зөвшөөрөлтэй юү

2020-11-18,   4916

Хөл хорионы хатуу дэглэмийг эрс чангатгаж, хувийн автомашин болон нийтийн тээврийн автобус өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагт зорчих хөдөлгөөн хийх хуваарьт шилжсэн. Харин бусад цагт автозамын хөдөлгөөнд оролцохыг хориглоод байгаа. Мөн хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж зөвхөн шаардлагатай ачаа тээврийн автомашиныг нэвтрүүлж буй. Бид 22-ын товчооний орох гарах хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа. 
Хотоос гарах хөдөлгөөнийг нээгээгүй байтал яагаад хувийн автомашинуудыг гаргаад байгааг тодруулахад хариулахаас татгалзсан юм
Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд гацсан олон иргэд бий. Улаанбаатар хот коронавирусийн хамгийн том голомт болсон энэ үед тэднийг нутагт  нь буцаавал халдварыг орон нутагт алдах эрсдэлтэй гэж УОК үзсэн. Гэхдээ нийслэлд гацсан иргэдийг хотоос гаргах асуудлыг судалж байгаа мэдээллийг УОК-оос өгөөд байгаа. Тэгвэл 22-ын товчоон дээр хотоос гарах гэсэн иргэдийн урт дараалал үүсчээ. Тус пост дээр ажиллаж буй алба хаагчид жолоочдын регистрийн дугаар, хаяг бүртгэлийг тэмдэглэж, биеийн халууныг нь шалган товчоогоор гаргаж байна. Хотоос гарч буй тээврийн хэрэгслүүд дотор хувийн автомашинууд ч олон харагдаж байгаа юм. Хотоос гарах хөдөлгөөнийг нээгээгүй байтал яагаад хувийн автомашинуудыг гаргаад байгааг тодруулахад хариулахаас татгалзсан юм. 


22-ын товчоогоор гарч байгаа машинууд зөвшөөрөлтэй юү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188