• Өнөөдөр 2025-09-28

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ЭЭРЭГДЭЖ, БҮРЭН ЭРХ НЬ ТҮДГЭЛЗЭЖ МЭДЭХ УИХ-ЫН ГИШҮҮД

2025-09-27,   1292

         Нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болзошгүй гэдэг бор шувуу Саарал ордноор нисээд удаж байна. МАН-ын даргыг сонгох улс төрийн “зодоон”-оос болж хэсэг намжсан эл асуудал төсөв хэлэлцсний дараагаас дахин сөхөгдөх бололтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэр бүхий гишүүдийг хууль хяналтын байгууллагаас шалгаад багагүй хугацаа өнгөрсөн. Улмаар Улсын ерөнхий прокурорын ширээн дээр одоогийн парламентын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт хүлээгдэж байгаа гэх мэдээлэл ч бий.


      Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар, Э.Болормаа нарын гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа, Боловсролын сайд П.Наранбаяр нарыг нэмээд хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэнэ. Тэдний хэн нь ч бүрэн эрхээсээ түдгэлзүүлээд шалгуулъя гэж ам нээхгүй хэрнээ “Хийсэн хэрэггүй” хэмээн гүрийж, шалгагдаж байгаа хэргээ ч мэдэхгүй хэмээн мэлзэж яваа. Тэгвэл нэр бүхий эдгээр гишүүд ямар хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа талаар эргэн сануулъя.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР

      УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалын байдлыг урвуулан ашигласан, хөрөнгөө нуусан байж болзошгүй хэргээр АТГ-аас зургаан сарын хугацаанд шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдээд байгаагаа мэдээлсэн. Улмаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарт яллах дүгнэлтийг хүлээлгэж өгөхөөр удаа дараа хуулийн байгууллагаас дуудаж, гэрт нь очсон боловч хүлээж аваагүй. Төрийн ордонд гардуулахаар очиход нь “Гүйцэтгэх ажиллагаа явууллаа” хэмээн чуулгаын хуралдааныг завсруулж, сүржигнэсэн удаатай. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зарим албан тушаалтан тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн, хариуд нь хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

      Мөн тэрбээр эхнэрийнхээ нэр дээрх 29 компаниа нуусан байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг.  С.Ганбаатарын хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай гэж мэдүүлсэн байдаг. Гэвч эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр үйл ажиллагаа явуулдаг 29 орчим компани, ТББ бүртгүүлжээ. Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд байгуулсан “Андискауред Монголиа” ХХК-ийг эхнэр Б.Тунгалагтайгаа хамтран эзэмшдэг ч, хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй байх жишээтэй. Цаашлаад  гадаад худалдаа, бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр байгуулсан  “Дархан ургах наран зүг” ХХК, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альпс ПНҮ”, “Ворлд плас файв”, “Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК,  “Боорчи баатар” ХХК, “Адвант трейд” ХХК зэрэг компаниа  эхнэр Б.Тунгалагийнхаа нэрээр  удирддаг байна. Гэвч эхнэрийнхээ нэр дээрх бүртгэлтэй 20 гаруй компани, ТББ-ын алийг нь ч тэр хөрөнгө орлоготоо дурдаагүй бөгөөд хөрөнгөө нуун дарагдуулсан ноцтой баримтын сэжүүр эндээс олджээ. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагаас С.Ганбаатар, Б.Тунгалаг нар дээр нэр дурдагдсан 29 компани, аж ахуйн нэгжид хэрхэн оролцоотой ажиллаж, амьдарч байсныг нь дэлгэрүүлэн шалгаж байгаа ажээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.ТЭМҮҮЖИН

        АТГ-аас шалгаж, Ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулахаар хавтастай нэрс бэлдсэний нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин юм гэнэ. Түүнийг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллээд эхэллээ. Цаашлаад Х.Тэмүүжингийн ил хэрэгт 2012-2014 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байхад нь яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхбат, тухайн үед Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга байсан Б.Цолмон нарыг холбогдуулсан аж. Тэднийг 2012-2014 оны үед цагдаагийн байгууллага, тэр дундаа замын цагдаагийнханд олгосон бэлэн бус торгуулийн систем зэргийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.

УИХ-ЫН ДАВ.ЦОГТБААТАР

       УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэснийг Улсын дээ шүүхийн Хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Цаашлаад Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хуралдааны тогтоолыг 2025 хоёрдугаар эхлэн гардуулж өгсөн ч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар шүүхийн тогтоолын хүлээж аваагүй гэх шалтгаанаар түшээдийн суудлаасаа буухгүй хэмээн даналзаж яваа.

     Булавч бултай нь, даравч далдайна гэгчээр зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дуусах хүртэл ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан гэгдэж буй.

УИХ-ЫН ГИШҮҮН Э.БОЛОРМАА

   Бүрэн эрхийн хугацааг дуусах болзлоо хангасан удаах гишүүнээр УИХ-ын гишүүн Э.Болормаа тодорч байгаа юм. Улс төрд орсон цагаасаа л дуулиан тарьж, татаастай явж ирсэн тэрбээр сонгуулийн хууль зөрчиж, гишүүн болсон гэх дуулианы эзэн болсон.

          Тодруулбал, УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь мөн л хууль зөрчсөн. Цаашлаад үүнийг нь аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй. Сонгуулийн үеэр Э.Болормаа гаднын хөрөнгө оруулалттай компаниа авсан хандиваа буцааж шилжүүлээгүй бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээр хууль зөрчиж, гишүүн болсон гэгдэж буй. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч гаднын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авахыг хориглосон цагаан дээр хараар бичсэн хуулийн заалт хэрэгжиж байгаа юм.

          Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаагийн энэ хэргийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг мэдээллээд буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормааг сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй хэргийг АТГ-аас шалгаж прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл өгсөн байдаг. Харин УИХ-ыын гишүүн Х.Болормаа “Намайг ямар хэргээр шалгаж байгаа нь ойлгомжгүй байна” гэх тайлбар өгөөд буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ. Прокуророос тус хэрэгт харьяалал тогтоож, үргэлжлүүлэн шалгах эсэхийг шийдвэрлэх юм байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХТУЯА

        Ардчилсан намын жагсаалтын 16-т бичигдэж гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн ёс зүйн асуудал хөндөгдөж, олны дургүйцлийг хүргэсэн. Түүний хувьд багш нар төлөөлөл болж сонгогдсон. Гэвч тэрбээр дөрвөн өнчин хүүхдийг байртай болгох хандивын аяны 80 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулж, хувьдаа ашигласан байж болзошгүй асуудал сөхөгдөж эхэлсэн байдаг. Тэгвэл хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяаг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Ийн Ардчилсан намаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ээлжит гишүүн Ц.Мөнхтуяа байх уу гэдэг асуудал ч хурцаар яригдаж эхэлжээ.

САЙД П.НАРАНБАЯР, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАЛБАДРАХ НАР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Боловсролын сайд П.Наранбаяр нар парламентад өөр өөр намыг төлөөлж байгаа ч угшил нэгтэй улстөрчид. Хоёул “Шинэ монгол” сургуулийг гэх тодотгол намтар, бизнесийн түүх нь нэг явж ирсэн. Тиймдээ ч хамгийн их дуулианд өртдөг Боловсролын сайдыг намынхнаас нь илүү Ж.Галбадрах гишүүн хамгаалж, өмгөөлж, суудалд нь барьж үлдээж байгаа гэдэг. Тэгэх шалтгаан ч бий гэдэг. Өөрөөр хэлбэл, Болосвролын сайд П.Наранбаярыг УИХ-ын сонгуульд сойж эхэлсэн хүн нь УИХ-ын гишүүн Ж.Галбадрах. Сонгуулийн санхүүжилтийг нь босгоход ч багагүй дэмжлэг үзүүлсэн гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

      Тиймдээ ч угшил нэгтэй улстөрчид Боловсролын салбарт “Шинэ  Монгол” сургуулийнхаа сургалтын арга барилыг нэвтрүүлэх нэрээр төсөл хөтөлбөр нэвтрүүлж, түүгээр төсвийн мөнгөнөөс “хумсалсан” гэх баримт гарч байлаа. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр нь  тендер зарлалгүй “Шинэ Монгол” сургуулийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 120 сургуульд хэрэгжүүлэх нэрээр  төсвийн 1.2 тэрбум төгрөгийг Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад олгосон нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд мэдэгдэж байлаа. Тэгвэл боловсролын салбарт ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн эсэх асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах нар шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

 


ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ЭЭРЭГДЭЖ, БҮРЭН ЭРХ НЬ ТҮДГЭЛЗЭЖ МЭДЭХ УИХ-ЫН ГИШҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-26 23:11:52
    Зочин: Баттай мэдээллээр цацагдсан, бичлэг байсаар байтал, танай сайт сэтгүүлзүйн этикгүй мэдээлэл тараадагаа боль. Хаана, аль дүүргийн шүүхэд байгааг нэг бүрчлэн хэлээд өгвөл зүгээр, харамсалтай нь олдохгүй. Хүндлэлгүй сэтгүүлчийн ёсзүйгээ л харуулж бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-25 13:42:48
    ЗОЧИН : ЕР НЬ ТЭГЭЭД ИХ ХУРАЛД ОРЖ АЖИЛЛАХЫН ҮНДСЭН ЗОРИЛГО БОЛ ХУЛГАЙ ХИЙХЭД ЮМ БАЙНА . УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭНГЭЭ ХУЛГАЙ ХИЙ ГЭЖ ЯДАЖ БОДМООР ЮМ. УЛС ОРОН ЧИНЬ ЭМЭГТЭЙ ХҮНЭЭР БОЛ ХҮЧИНДҮҮЛСЭЭР ДЭЭРЭМДҮҮЛСЭЭР.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-25 10:52:59
    Зочин: SEKSEER SADARLI80955877VANXANDI BOOW XXNO ANUSDI ALNI SEKSDEED TOMSGN DOLOOMOOR ERCHUUDN ANUXN DOLOON80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-25 10:22:29
    Зочин: Сүүлийн 30 жилийн түүхийг харахад монголд толгойтой бүхэн хулгайч луйварчин дамын наймааны мөлжигч юм байна. Хамгийн шударга УИХын гишүүд сайд дарга нар хулгайч луйварчид авилгачид байхаар улны харанхуй бид нар тэднээс бүр дор байж таараа. Үүнээс харахад бид нар чинь шуналын бузар болсон энэ хорвоогийн шившиг хог новш болсон гурван сая хулгайчууд юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-25 09:35:59
    Зочин: Бугдээрээ асуудалтай хумуусийн цугларал шуу дээ , энэ УИХ !!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188