Хотын дарга Х.Нямбаатар өөрөө албан тушаалд “нугасгүй” хүн. Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Засгийн газрын бүх л Ажлын хэсгийг ахалдаг, даргалдаг байлаа. Засгийн газраас зөвхөн 2022 онд Архидалттай тэмцэх, Авлигатай тэмцэх, Нүүрсний хулгайг шалгах гэх мэт 53 Ажлын хэсэг байгуулсны 22-ыг нь Х.Нямбаатар даргалж, төрийн түүхэнд тэмдэглэгдэж үлдэх рекорд тогтоож байв. Өдгөө ч Х.Нямбаатарын нэрний өмнөх гуншин богино биш, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга гэх мэтээр.
Гол нь, өдгөө НИТХ-ын 45 төлөөлөгч дунд дан “тэрлэг”-тэй төлөөлөгч нэг ч үлдсэнгүй. Багадаа хоёр, тэгээд таван хүртэлх давхар дээлтэй сууцгааж байна. Төлөөлөгч бүр зөвлөх, захирал, захирагч, зохицуулагч, Засаг дарга гэсэн давхар сэтрүүдтэй. Тэгээд болоогүй, ийм ч төслийн удирдагч, тийм ч ТУЗ-ийн дарга, энэ ч газрын дарга, тэр ч үйлдвэрийн дарга гээд бүр утгаа алдаж. Газрын зураг дээр Сонгинохайрхан дүүргийн нутагт “Агро-Сити” эдийн засгийн бүс гэж байгуулаад л НИТХ-ын нэг төлөөлөгчийг Захирагч сэтэртэй болгочихож байгаа юм. Налайх дүүрэгт ч мөн ялгаагүй. Дүүрэг нь Засаг даргатай, дүүрэг дотроо бүстэй, тэр нь бүс нь тусдаа Захирагчтай, бүр завхарч байгаа биз дээ. Эгээ л Төв талбайн Түр асарын Захирагч гэж томилох нь холгүй байна.
Цаашлаад, “Нийслэлийн орон сууцны корпораци” гэж том бүтэцтэй компанитай мөртөө “Улаанбаатар орон сууцжуулалт” гэж шинэ компани байгуулаад л нэг төлөөлөгчийг захирал, таван төлөөлөгчийг ТУЗ-ийн дарга, гишүүны нэмэлт сэтэртэй болгочихож байгаа юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэж аппарат бий, атал “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” гэж бас нэг нүсэр бүтэцтэй компани байгуулчихсан. Гэх мэтээр НИТХ-ын төлөөлөгчид давхар дээл, даргын сэтэрт “донтсон” мэт л аашилцгааж байна.
Ингээд болоогүй, хэдхэн хоногийн өмнө “Түлшний хяналтын газар” НӨҮГ, “Улаанбаатар кабел кар” НӨҮГ, “КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” НӨҮГ, “Дулааны тавдугаар цахилгаан станц” НӨҮГ, “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” НӨҮГ тус тус шинээр байгуулагдлаа. Тус бүрд нь дарга, захирал, ТУЗ-ийн дарга, гишүүд төлөөлөгчдөөс томилогдоно. Бас жилийн дараа тамгаа авах 14 хотын Захирагчийн томилгоонууд ч төлөөлөгчдийн дунд яригдаад эхэлсэн. Тэгэхээр тун удахгүй 10 албан тушаал зэрэг хашдаг төлөөлөгч “төрөх”-ийг ч үгүйсгэх аргагүй болж байна.
Гол нь, замын цоорхой нөхөх, зуух тараах, бродюр солих, ТҮЦ журамлах, автомашины дугаар хязгаарлахаас өөр нүдэнд харагдах "гавьяа"-гүй яваа Хотын дарга Х.Нямбаатар ба түүний НИТХ-ын төлөөлөгчдийн сэтэр нь ихдэж, сэтгэл нь багадаад байна, үрж байгаа мөнгө нь ихдээд байгаа мөртөө үр дүн огт харагдахгүй байна.
Танилц: НИТХ-ын 45 төлөөлөгч ба тэдний гуншин
А.Баяр- НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын дарга, НИТХ-ын Зөвлөлийн дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга
Б.Ану-Үжин- НИТХ-ын төлөөлөгч, СДМЗХ-ны Нийслэлийн салбар хорооны дарга, “Улаанбаатар Трамбай” төслийн Удирдагч
А.Амартүвшин- НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын Нийгэм, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Хоёрдугаар орлогч, Нийслэлийн өмчит “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн ТУЗ-ийн дарга
Л.Ариунтуяа- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Соёлын төв өргөөний захирал, Нийслэлийн Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга
Д.Бадарсан- НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын орлогчийн статустай Нийслэлийн бүтээмжийн менежер
Г.Батбаяр- НИТХ-ын төлөөлөгч, “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагч, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
Г.Батсайхан- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга, Хотын даргын Шинжлэх ухаан, технологи, инновацын асууудал хариуцсан зөвлөх, “Улаанбаатар-2040” лобби бүлгийн дарга, Нийслэлийн өмчит “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
Ц.Баттөр- НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” НӨҮГ-ын ТУЗ-ийн гишүүн
Г.Батзориг- НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга, Нийслэлийн өмчит “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Хот төлөвлөлт, судалгааны институт” НӨҮГ-ын Удирдах зөвлөлийн дарга
Т.Батцогт- НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, Нийслэлийн АН-ын дарга, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
Ч.Батзориг- НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” НӨҮГ-ын Удирдах зөвлөлийн дарга
Ж.Батбаясгалан- НИТХ-ын төлөөлөгч, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” НӨҮГ-ын ТУЗ-ийн дарга, “Ус сувгийн удирдах газар” НӨҮГ-ын ТУЗ-ийн дарга
Т.Даваадалай- НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Зорчигч тээвэр хоёр” НӨҮГ-ын Удирдах зөвлөлийн дарга
С.Даваасүрэн- НИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн Засаг дарга
Б.Дөлгөөн- НИТХ-ын төлөөлөгч, Монголын хөрөнгийн биржийн захирал, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
Д.Жавхлан- НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
Г.Жаргалсайхан- НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга, “Зорчигч тээвэр гурав” НӨҮГ-ын ТУЗ-ийн гишүүн
Б.Золтуяа- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Ногоон хөгжлийн хорооны дарга
О.Зундуйдорж- НИТХ-ын төлөөлөгч, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” НӨҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, “Зорчигч тээвэр хоёр” НӨҮГ-ын ТУЗ-ийн гишүүн
Д.Ихбаяр- НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн дарга, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
Н.Мандуул- НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Б.Мөнхбат- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга
Б.Мөнхбаатар- НИТХ-ын төлөөлөгч, “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
Ч.Мэндбаяр- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлиийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга
Б.Мягмар- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн өмчит “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Д.Наянбаяр- НИТХ-ын төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга
Д.Отгонсүрэн- НИТХ-ын төлөөлөгч, Шадар сайд С.Амарсайханы зөвлөх, Налайх дүүргийн “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн Захирагч
Т.Отгонболд- НИТХ-ын төлөөлөгч, “Зорчигч тээвэр гурав” НӨҮГ-ын ТУЗ-ийн дарга
Ү.Оюунзул- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Хүний хөгжлийн хорооны дарга, Гэрлэх ёслолын ордны захирал
З.Одонтуяа- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн өмчит “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Нийслэлийн Соёлын төв өрөө”НӨҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
Ж.Сандагсүрэн- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Нийслэлийн өмчит “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
Ө.Сумъяабаатар- НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга
Б.Сэмжидмаа- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаглал, эрх зүйн хорооны дарга
Б.Сэргэлэнбаатар- НИТХ-ын төлөөлөгч, Төв аймгийн МАН-ын хорооны дарга, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” НӨҮГ-ын ТУЗ-ийн гишүүн
З.Төмөртөмөө- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Налайхын үйлдвэрлэл технологийн парк” ХК-ийн ТУЗ-ийн дарга
Ц.Төрхүү- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын дарга, “Зорчигч тээвэр нэг” НӨҮГ-ын ТУЗ-ийн гишүүн
Г.Ууганбаяр- НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын Хот, нийтийн аж ахуйн асууудал хариуцсан зөвлөх
Д.Ундармаа- НИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга
Л.Хосбаяр- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч, Хотын даргын орлогчийн статустай Нийслэлийн бүтээмжийн менежер, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
Б.Хуягбаатар- НИТХ-ын төлөөлөгч, “Зорчигч тээвэр нэг” НӨҮГ-ын захирал, “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн ТУЗ-ийн дарга
Э.Энхтөр- НИТХ-ын төлөөлөгч, “Зорчигч тээвэр хоёр” НӨҮГ-ын захирал
Б.Эрдэнэсүх- НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Засаг дарга
Ж.Энхжаргалан- НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх, Нийслэлийн өмчит “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХК-ийн Гүйцэтгэ захирал, “Зорчигч тээвэр гурав” НӨҮГ-ын ТУЗ-ийн гишүүн
Э.Хулан- НИТХ-ын төлөөлөгч, “Түлшний хяналтын газар” НӨҮГ-ын ТУЗ-ийн гишүүн, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” НӨҮГ-ын ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
ДАВХАР ДЭЭЛҮҮДДЭЭ “ТҮҮРТСЭН” ДАРГА НАРЫН ХОТ БОЛЖЭЭ, УЛААНБААТАР |
|