• Өнөөдөр 2025-05-06

УЛС ТӨРД ОЙРЫН ИРЭЭДҮЙДЭЭ ЦҮНХ БАРЬСАН ТУСЛАХУУД, УГСАА ЗАЛГАМЖИЛСАН ХУНТАЙЖУУДААС ЦЭВЭРШИХГҮЙ НЬ...

2025-05-06,   501

      МАН-ын дэргэдэх Социал демократ монголын залуучуудын холбоо\СДМЗХ\ гэж 28 жилийн түүхтэй байгууллага бий. Анх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо, дараа нь Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо\НАМЗХ\ гэж нэртэй байснаар нь олон нийт сайн мэднэ.  
 
Гол нь, энэ байгууллагыг хэн удирдаж байна, тэр хүн хожим төрийн толгойд томордог, “хаан”-ы сэнтийд залардаг бичигдээгүй хуультай. Чухамдаа МАН-ыг, тэр тусмаа төрийг удирдах хүмүүс эндээс “төрдөг” гэж хэлж болно. 
 
      Жишээ нь, СДМЗХ-ны анхны Ерөнхийлөгч бөгөөд энэ байгууллагыг зургаан жил удирдсан У.Хүрэлсүх одоо Монгол Улсын Ерөнхийлөгч. Удаах Ерөнхийлөгч У.Уламбаяр агсны тухайд, одоогийн Тэргүүн шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандын хадам аав бөгөөд Н.Энхбаярын Засгийн газарт Дэд бүтцийн дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Түүний дараах буюу 2010-2015 оны Ерөнхийлөгч Г.Занданшатар УИХ-ын гишүүн дөрөв сонгогдож, УИХ-ын даргаар дөрвөн жил ажиллаад, одоо ЕТГ-ын даргаар ажиллаж буй. Түүний дараа 2010-2015 онд таван жил Ерөнхийлөгчөөр нь ажилласан Л.Оюун-Эрдэнэ одоо Ерөнхий сайд. Түүний дараах Ерөнхийлөгч Н.Номтойбаяр МАН-аас УИХ-ын гишүүнээр хоёр сонгогдож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болтлоо дэвшиж, өдгөө Үндэсний эвслийн тэргүүн болж өрх тусгаарлаад буй. Түүний дараах Ерөнхийлөгч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал асан Ц.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн УИХ-ын гишүүнээр гурав сонгогдож, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог “базаж” буй. Түүний дараах Ерөнхийлөгч, “Их засаг” их сургуулийн эзэн Н.Ням-Осорын хүү Н.Учрал өдгөө ЗГХЭГ-ын дарга, Засгийг зангидаж буй. 
Өөрөөр бол, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны үе үеийн Ерөнхийлөгч нар л өдгөө төрийн толгойд цуглачихаад байгаа гэсэн үг. Гайхмаар байгаа биз. Цаашлаад, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, О.Содбилэг гээд СДМЗХ-ны Дэд ерөнхийлөгчийн сэнтийг дамжсан улстөрч олныг нэрлэж болно. 
 
    Тэгвэл одоогийн МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны холбоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дөрвийн туслах, зөвлөхүүд толгойлж байна. Харин Удирдах зөвлөлийн гишүүдээр нь УИХ-ын экс гишүүдийн угсаа залгамжлагч, бизнесийн томчуудын өв залгамжлагчид охид, хөвгүүд тухалжээ. Тэд дараагийн УИХ-ын сонгуулиар “сүрэг”-ээрээ нэр дэвшиж, УИХ-ын гишүүн, сайд болцгооно. Тэгээд лавтай 20 жил улс төрд ноёцгооно. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 20 жилийн өмнө СДМЗХ-ны Ерөнхийлөгч байсныг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 жилийн өмнө СДМЗХ-ны Ерөнхийлөгч байсныг дахин дурдах нь зүйтэй байх. Энэ циклээр бол ирэх 20 жилийн улс төрд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Н.Учрал дөрвийн туслах, зөвлөхүүд ноёлоно гэсэн үг. Тэгэхээр лавтай ойрын 20 жилдээ улс төрийн өнгө өөрчлөглөхгүй, “эзэд”-ийн байр солигдохгүй нь. 
 
ТАНИЛЦ: МАН-ЫН ДЭРГЭДЭХ СДМЗХ-НЫ УДИРДЛАГУУД
 
СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва- Хэнтий аймгийн уугуул. 2020-2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Мөн 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаа. Анх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад туслахаар нь ажиллаж байсан. Хожим нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн буюу том охин Х.Номундарийнх нь нөхөр болж улс төрийн хүрээлэлд байр сууриа бэхжүүлж авсан залуу. 
СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан- ЗГХЭГ-ын дарга Н.Учралын аав Н.Ням-Осорын Их засаг их сургуульд багш байсан. 2016 онд Н.Учрал УИХ-ын гишүүн болсноосоо хойш Б.Галсан шадар туслахаараа өдий хүртэл ажиллуулж ирсэн. 
СДМЗХ-ны Тэргүүн Дэд ерөнхийлөгч М.Ганхүлэг- Хэнтий аймгийн уугуул. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дунд ангиас нь дагуулж, дэргэдээ бойжуулж буй дүү нарынх нь нэг. 2020-2024 онд Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2022-2024 онд ХХААХҮ-ийн Дэд сайдаар ажиллаж байсан. Өнгөрөгч 2024 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шууд татаасаар УИХ-ын гишүүн болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэхтэй “Ашид пресс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. 
СДМЗХ-ны Дэд ерөнхийлөгч З.Ариунтэнгэр- Хэнтий аймгийн уугуул. Хүүхэд ахуйгаасаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дагасан дүү нь. 2020-2024 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэхтэй “Ашид пресс” ХХК-ийг хамтран эзэмшдэг.  
СДМЗХ-ны Дэд ерөнхийлөгч Д.Даваадорж- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх. 
СДМЗХ-ны Дэд ерөнхийлөгч Ү.Амарбат- УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх. 
СДМЗХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Тэмүүлэн- Баянхонгор аймгийн уугуул. УИХ-ын гишүүн Д.Ганбатын төрсөн дүү “Техник импорт” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганцэцэгийн охин. 
СДМЗХ-ны Зүүн бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Энх-Эрдэнэ- Хэнтий аймгийн уугуул. Хүүхэд ахуйгаасаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дагасан, түүний улс төрд бойжуулж буй дүү нарынх нь нэг. 2020 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар ажиллаж байсан. Одоо Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч. 
СДМЗХ-ны Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Нарантэмүүжин- Говь-Алтай аймгийн уугуул. УИХ-ын гишүүнээр Говь-Алтай аймгаас 2000, 2008, 2012 онд гурван удаа сонгогдож, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаад тус тус ажиллаж асан Ц.Дашдорж агсны хүү. Янжуур тамхины зах зээлийг атгадаг “Монгол тамхи со” ХХК-ийн Гүйцэтгэх захирал.  
СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийгмийн ардчилал залуучуудын сангийн захирал Б.Цэлмэг- УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга асан, “АПУ”-ийн Г.Батхүү агсны охин. “Шунхлай холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Шунхлай” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Шунхлай” ХХК-ийн харьяа “Фандиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. 
СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхмөрөн- УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийн хүү. Ээжийнхээ татаасаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон нь шүүмжлэлд өртөж, ажлаасаа чөлөөлөгдөж байв. 
 
СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн О.Хонгор- Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн хүргэн. 
СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бадамцэцэг- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэндийн зөвлөх. 
СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Амаржаргал- МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн эгчийнх нь хүү. Нагац ах Ц.Чулуунзагдынхаа “Мкаст” ХХК-ийн охин компани болох “Зиндаа медиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. 
СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбаяр- Соёлын сайд Ч.Номингийн зөвлөх. Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнийн “Ори медиа” ХХК-ийн Дэд захирал, “Монгол” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн хөтлөгч. Мөн УИХ-ын Тамгын газрын Сурталчилгааны хэлтсийн даргаар ажилладаг.  
СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн И.Алгирмаа- Агаарын тээврийн “Геосан” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Ихбаярын охин. “Геосан” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. 
СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Анархүү- Аав Д.Ганбат нь Германд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар сууж байсан. Ээж Б.Тэмүүлэн нь News.mn мэдээллийн сайт, “Парламент суваг” телевизийн үүсгэн байгуулагч. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн үеэл эгч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамтрагч гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн эчнээ мэднэ. Төрсөн ах Г.Бүүвэйхүү Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байх хугацаанд Шадар туслахаар нь ажиллаж байсан.  

УЛС ТӨРД ОЙРЫН ИРЭЭДҮЙДЭЭ ЦҮНХ БАРЬСАН ТУСЛАХУУД, УГСАА ЗАЛГАМЖИЛСАН ХУНТАЙЖУУДААС ЦЭВЭРШИХГҮЙ НЬ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-06 08:05:13
    Зочин: SEKSEER VANXANDI BOOWN GOE XXNO ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-06 08:02:50
    dd: dyyren nohoin baasnyyd
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188