Өнгөрсөн жилийн өдийд манай УИХ-ын гишүүд бужигнуулж байлаа. Нэг нь цахим чуулганыхаа хойморт дотоожтойгоо гүйгээд, нөгөө нь “Танай цагдаа нар намайг танихгүй 30 минут зогсоож, шалгалаа. Би чинь УИХ-ын гишүүн хүн” гэж цээж, хошуу хоёроо дэлдэж, Хууль зүйн сайддаа чуулганы индэрээс хов хүргэж байлаа. Нөгөө нэг нь УИХ-ын цахим хуралд чээж зургаа үлдээгээд, “зугаалж” явлаа.
Тодруулбал, хатуу хөл хорио тогтоож, хот, хөдөөгүй л “Төрийн эрх баригчдаас ямар шийдвэр гарч, иргэдийн амьдралд бодитой нэмэр болох нь вэ” гэж нүдээ ширгэтэл харуулдаж суугаа тэр цаг үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гал тогооны өрөөндөө боов, боорцог эргүүлсэн шиг Чуулганы хуралдаа “оролцож” байв. Оролцож байсан ч гэж дээ, түүнийг төлөөлж чуулганд "суусан" чээж зураг нэг ч үг хэлэлгүй, хэдэн цаг томоотой “суусан” байдаг. Өөрөөр хэлбэл, тэр Монгол Улсын Засгийн газрыг, Монголын ард түмнийг хууран мэхэлж, зургаа дэлгэцэнд харуулчихаад гэрийн эзэгтэйн ажлаа хийгээд алга болж байсан юм. Тэгээд түүнийгээ “За, та хэд минь хурлын үеэр зургаа тавьлаа гээд байгаа бололтой. Ер нь гэрээс онлайн хурал хийхэд хүүхэд, гэрийнхэн үймүүлэх зүйл бишгүй байх юм. Тиймээс гишүүд үг хэлээгүй үедээ вирталь, чээж зургаа тавих, эсвэл камераа хаах зэргээг бүтэн өдрийн чуулгандаа оролцож байгаа шүү” хэмээн гомдоллож, бүр арьсаа хамгаалаад авсан. Хамгийн муухай нь өөрийнхөө хэнэггүй, хуурамч зангаа хүүхэд рүүгээ “чихэж” орхисон байдаг. Харин одоо эрхэм гишүүн тойргийнхоо ард иргэдийн төлөө чээж зургаа биш, төрсөн биеэрээ ажиллаж байгаа бололтой.
Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дотоожтойгоо чуулгандаа сууж, бужигнуулаад авсан. УИХ-ын гишүүн, “Сахал” хочит Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын 2021 оны төсвийг батлах цахим чуулганд “бандааш”-тайгаа оролцож, улстөрчдийн “бандааш”-ны асуудлыг түүчээлж байлаа. Энэ оны төсвийн орлого тасалдах гээд, алдагдалтай төсөв батлагдах гээд дээр дооргүй бухимдалтай, хажуугаар нь хэсэг бүлэг нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн төгрөг илүү гаргачих гээд ядаж байх үед “хар бандааш”-тай нэг нөхөр л аягатай айраг барьчихаад босож харайгаад байсан нь Ж.Бат-Эрдэнэ байсан юм. Өнөө “Сахал” ч улсын төсвийг бандааштай баталсандаа гэмшсэн, гэрэвшсэн янзгүй “Уг нь ёс зүйгээ бодоод зангиа хүртэл зүүсэн юм сан”, “Гонжоомтой жомбоолтой биш. Харин ч түмнээ хүндэлж зангиа зүүсэн шүү. Хаха” гэж доромж утгаар пээдэлзэж байв. Тэгснээ “Хүүхдийнхээ дуртай шарсан төмсийг нь хийж өгье дөө” хэмээн “гонжоом”-той зургаа цахим хуудастаа оруулж даапаалж байлаа. Одоо харин түүнд өмдөө өмсөх зав, зай олдсон бололтой. Ямартай ч Чуулганы хуралдаа өмдтэйгөө оролцдог болжээ.
Дараагийн бужигнуулсан “нөхөр” УИХ-ын гишүүн Г.Дамдинням байв. УИХ-д анх удаа Дархан-Уул аймгаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн өөрийг нь 30 минут зам дээр зогсоосон төрийн цагдааг сайдад нь “матаж”, гомдоллож байсан удаатай. Г.Дамдинням гишүүн “Намайг замын цагдаа саатуулж, 30 минут зогсоолоо. УИХ-ын гишүүн би төрийн ордонд яаралтай хуралтай байсан. Цагдаа нарын зан харилцаанд анхаарах хэрэгтэй” гэж Х.Нямбаатар сайдад дайж байсан юм.
Харин одоо өөрийг нь таниагүй цагдаад туньж явсан шинэхэн гишүүн Г.Дамдиннямыг монголчууд таньдаг болжээ. Таних танихдаа Хөгжлийн банкны хулгайн хэргээр нь андахгүй мэддэг болжээ.
| ЧЭЭЖ ЗУРГАА ТАВЬЖ, ДОТООЖТОЙ ГҮЙЖ, ЦАГДАА ХОВЛОЖ ЯВСАН УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ, Г.ДАМДИННЯМ, Ж.МӨНХЦЭЦЭГ НАР УХААРСАН БОЛОВ УУ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |