“Хүүе, хүүе хүүхдүүдээ голын цаана үхэр тугал нийллээ. Гүйгээрэй, хурдлаарай” хэмээн эмээ минь гэрийнхээ үүдэнд гараа саравчлан зогсох буйдаа хашхирна. Хөөрхий, эмэг минь цай сүүнийхээ дээжийг уул, усандаа өргөхөөр гарч ирэхдээ үхэр, тугал нийлэх гэж буйг хараад амжжээ. Хот айлын хүүхдүүд хөл нүцгэн гол руу харайлгаж гарлаа. Тэдний араас би шилбүүрэн мориндоо ташуур өгөн хурднаас хурдан давхилаа. Хамгийн түрүүнд манай хойд айлын хүү Бор гүйсээр тугалынхаа түрүүчийг эргүүлэн голоос нааш гаргаж байхад бусад нь араас нь очлоо. Бидний зарим нь голын зүүн дэнж рүү тугалаа тууж, нөгөө хэсэг нь үхрээ баруун тал руу хөөсөөр эргээд бүгд гол дээр уулзсан юм.
Би шилбүүрэн мориндоо ташуур өгөн хурднаас хурдан давхилаа.
Манай нутгийн энэхүү голыг Зэгстэй хэмээн нэрийддэг бөгөөд Сангийн далай нуураас эх авч, Орхон голд цутгадаг. Дов сондуул, дэрс, намаг шавар ихтэй. Энэ голыг тойроод олон айл зусахаас гадна алс холын дулаан орноос төрөл бүрийн усны шувууд ирж чуулдаг юм. Тиймээс ч энэ нутагт олны хөл найр наадам, шинэ содон зүйлс бараг л тасардаггүй. Энэ бүс нутгийг хуучнаар бол Сайн ноён хан аймгийн Илдэн бээлийн хошуу хэмээдэг байв.
.jpg)
Хүүхдүүд болсон хойно бид шавартай, хужиртай гэхгүй л голд шумбаж, загалтсан цайвар болоод л гарч ирнэ. Голын эрэг дээр хэвтээд усанд гараа дүрж, жараахай бариад ундааны саванд хийж тоглоно.Тэр өдөр бид барьсан жараахайгаа шарж идэхээр чийг даасан ширэг дундуур туучин, нойтон аргал түүж, юм харахаа байсан хуучин дурангийн ар шилийг наранд барилаа. Тэр дуранг өвөө минь хэрэглэдэг байсан бөгөөд “Энэ дуран надтай хамт хөгширсөн эд дээ. Одоо миний хүү хэрэглэ, тогло” хэмээн надад өгсөн бэлэг гэх юм уу даа. Дурангийн ар талын том шилээр гал гаргаж болдгийг нутгийнхаа ах нараас сурсан. Манай нутагт ах нар адуу шургуулж уургална. Тийм ч болохоор уургаа залахдаа аргал овоолж байгаад л дурангийн ар шилээр ноцоодог байсан. Бидний жараахай шарахаар овоолсон аргал утаа май суунаглуулан цогшиж гарлаа. Гэвч гал болон дүрэлзэж ассангүй. Нойтон аргал болохоор утаа манарган суунаглаад л байх. Бид учрыг үл олон хоолой амаа аргатал үлээсэн ч тусыг үл олно. Ээлж дараалан цогшсон аргалаа үлээж, ханиалгаж буй нэгнээ шоолж инээлдсээр байлаа. Чингэтэл адуу тургилж, туурайн чимээ тод сонсогдож эхлэв. Анзаарч харваас гол уруудан адуу туусаар нэгэн морьтон нааш дөхөж байлаа. Харин хот айлаас нааш эмээ минь бөхийтөл майжигнан нааш алхаж байв. Бид галаа ноцоох гэж оролдсоор л...
“Үнэхээр адуу алга болбол яана аа” гэдэг айдас өөрийн эрхгүй төрсөн хэрэг. Хүүхэд бүр л ийн бодсон биз ээ.
Бидэн дээр эмээ ч ирлээ. Адуу туусан морьтон ч ирлээ. Эмээ биднийг “Гал тавьж шатаж үхэх нь үү” хэмээн загнахтай зэрэгцсэн бол адуу туусан ах “Яасан дэггүй хүүхдүүд вэ” хэмээн инээмсэглээд мориноосоо буулаа. Эмээд загнуулсан бид үнэн учраа ч хэллээ. Хэд хоногийн өмнө Өвөрхангай аймгийн төвөөс манайд аавын найзууд зочлон ирсэн бөгөөд лаазтай загасны мах авч ирсэн юм. Амт гэж тасархай. Тэр амтанд дурласан бид тэр өдөр лав өрөм, тараг амсаагүй санагдана. Загасны мах идэж, ундаа ууж, нэгнээсээ чихэр нууж идсэн тэр өдрөө гэнэт санаад л жараахай шарж идэхээр болсон минь тэр юм л даа. Яах вэ, энэ бол хүүхдүүдийн л санаа шүү дээ. Үнэн учрыг сонссон эмээ “Хүүхдүүд минь тэр загасны махыг чинь ингэж хийдэггүй юм аа. Тусгай үйлдвэрийн аргаар боловсруулж хийдэг болохоос гол, горхины жараахай барьж хийдэггүй” хэмээн учирлаж билээ. Харин эмээгийн ийн ярихтай зэрэгцээд адуу тууж явсан ах тамхи ороон суух ахуйдаа “Сүмийн хойд талын уулнаас адуугаа оллоо. Манай хүүхэд та нар шиг жараахай бариад аваад адуу маань алга болсон юм даа. Та нар ч бас жараахай бариад байвал адуу чинь алга болно шүү. Ах нь мөн ч олон өдөр хайж байж адуугаа арай хийж нэг юм оллоо” гэж билээ. Тэр ахын хэлсэн үгэнд бид итгэж, барьсан жараахайгаа эргүүлэн тавьсан. “Үнэхээр адуу алга болбол яана аа” гэдэг айдас өөрийн эрхгүй төрсөн хэрэг. Хүүхэд бүр л ийн бодсон биз ээ. Яагаад вэ гэхээр, манай Борын аав адууны эрэлд яваад хоёр хонож байсан юм. Харин манай аав Улаанбаатар хот руу яваад өнөө маргаашгүй ирнэ гэдгийг өвөө зоосоор мэргэлээд хэлж байсан нь тодоос тод санагдаж байна. Нэг их удалгүй эмээ, адуу тууж яваа ахтай хамт гэрийн зүг хөдөллөө.
.jpg)
Их үд. Нарны илч төөнөж, шинэдийн халуун үе эхэллээ. Тиймээс гол руу айл бүрийн мал сүрэг орж ирнэ. Энэ үе хамгийн хэцүү нь л дээ. Яагаад гэхээр олон мал цугладаг болохоор үхэр, тугалаа анзаарахгүй өнгөрөөх явдал байдаг. Бид айлуудын үхэр тугалыг сүүлдэн чирэгдэж өвдөг тохойгоо шалбалах нь цөөнгүй. Үүнээс гадна хөлийн хуруу их хагарна. Шөнө унтах дөхөхөөр л өвдөнө. Харин өдөр тоглоод гүйж явахад хагарсан хөлийн хуруу үл өвдөнө. Эсвэл өвдөхөө мэдэхгүй тоглодог байсан юм болов уу даа. Бид голын усанд шумбаж ус цалгилуулан гүйхэд хөл доороос гөлгөр бөөрөнхий чулууд нухна. Манай нутгийн айлууд тарваганы махаар хорхог хийхдээ голын чулуунаас их авдаг сан. Үүнээс гадна бид голын эрэг дагуух довыг суга татан усны урсгал хорьж одоогийнхоор бол бараг далан шахуу юм барьж байгаад л шумбана. Усны урсгал хааж, дов сугалахаар өвөө маань их дургүй. Усан дунд тоглож ханасан бид эрэг дээр дээш харан хэвтээд үүлсийн нүүхийг ажиж, бусдаас шинэ содон дүрс олж нэрлэх гэж хичээнэ. Энэ үед зарим нь унтаж, унтаагүй хэд нь гэр лүүгээ явж, хүйтэн цай дөхүүлнэ. Голын эрэг дээр усны чимээ, адуу тургилах, үхэр мөөрөх, хонь, ямаа майлахыг сонсон хэвтэнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан. Тэр дундаа орой өвөөгийн хажууд суугаад радиогоор явдаг дуунуудыг хагас дутуу цээжлээд голын тохой дээр дуулна. Миний дуулах гэж юу байх билээ. Солгой хоолойгоор л жаал бархирдаг байсан биз ээ. Хүүхэд насны минь хэзээ ч мартагдахааргүй дурсамж Сангийн далайгаас эх аван урсдаг Зэгстэй голын хөвөөнд ийн баяр жаргал дүүрэн өрнөжээ. Тойроод орших Сүүл цохио, Дулаан хайрхан, Төмөртэй овоо гээд л уулсынхаа энгэр бэлд лусын хүүхэд мэт л усанд шумбан, ариун цагаахан, эрх дураараа өсөж торниж дээ.
Хүүхэд насны минь хэзээ ч мартагдахааргүй дурсамж Сангийн далайгаас эх аван урсдаг Зэгстэй голын хөвөөнд ийн баяр жаргал дүүрэн өрнөжээ
Их үдийн халуун наран унаж, баруун уулсын сүүдэр ташуулдан сэрүүн салхи сэвэлзээд ирэв. Айлуудын яндангаас утаа суунаглаж, ийш тийш хүмүүс холхино. Гол бараадсан адуу, үхэр уулын зүг цуварч, өнгө өнгийн цэцэгс дээгүүр торгон далавчтай эрвээхэй нисэлдээд л, усны шувууд ганганаад мөн аялгуутайхан байлаа. Унтсан хүүхдүүд сэрж, голын ус руу дахин үсрэн орно. Энэ үесэд ус хамгийн бүлээн болдог бөгөөд ороход нэн тохиромжтой байдаг л даа. Тиймээс бид энэ үед гэрийн зүг явна аа гэж үгүй. Уснаас гарч, шавраар байлдаж, хар алаг юм болцгооно. Ингэж тоглох зуураа үхэр, тугалаа мартаж орхисон бөгөөд өвөө ирж морио услахад л гэнэт санасан юм. Тиймээс өвөөтэй зөрөн тугал руугаа харайлгах гэтэл өвөө “Хүүхдүүд минь үхэр, тугал өнөөдөртөө нийлэг. Өнөөдөр хотоос зочид ирнэ” хэмээн халамцуухан хоолойгоор бардамхан хэллээ.
Өвөөгийн энгэрт наалдан суух үнэхээр сайхан байж билээ. Дүнсэн тамхины үнэр нь цаанаа л сайхан. Тэр үнэр одоо ч сэтгэл дотор дотнохон үнэртсээр л байдаг. Гэнэт л өвөө “Тэр хар хүүхдүүд минь замаас нааш салаад давхиж буй машиныг харж байна уу. Өвөө нь үнэн хэлсэн байгаа биз дээ. Хүн ирнэ ээ гэж. Өглөөхөн мэргэлсэн юм чинь” хэмээгээд мориндоо мордон шогшиж одов. Бид араас нь гүйлээ. Биднийг гэрийн гадаа очихтой зэрэгцээд УАЗ-69 машин ирж зогслоо. Улаанбаатар явсан аав, дүү нарынхаа хамт ирж буй нь энэ. Аав хамгийн түрүүнд намайг өндрөөс өндөрт өргөөд, өвөөд хацраа өгөн үнсүүлж билээ. Энэ бол миний хамгийн сайхан, хамгийн аз жаргалтай үе. Бидний хүй цөглөсөн нутгийн дэнж дээр холоос зочид ирж айл, хотоороо өвөөгийнд цуглаад, холын сайхан сонсож, суух үеэр үхрийн зэлэн дээрээс нуруундаа нарын сүүлчийн туяаг үүрсэн шувуун сүрэг тэнгэр өөдөө жигүүрээ дэвэн нисэж байлаа. Хүй цөглөсөн нутгаа холын холоос бодон суухад хайртай дотнын хүмүүстэйгээ уулзсан юм шиг сэтгэл цэнгэгшив ээ.

| ЗЭГСТЭЙН ГОЛДОО "ЖАРААХАЙ" БОЛТЛОО НААДАЖ ӨСЛӨӨ, БИ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |