Ханхүүгийн гэр бүл засварын мөнгийг буцаан төллөө
Их Британийн ханхүү Харригийн гэр бүл Фрогмор харшид хийсэн засварын мөнгийг эргүүлэн төлжээ. Ханхүү Харри, түүний гэргий Меган Маркл нарт зориулан Виндзорын шилтгээний ойролцоох Фрогмор харшийг засварлахад 2.4 сая фунтийг төсвөөс зарцуулсан нь дуулиан болж байв. Залуу хос хуримаа хийснийхээ дараа Кенсингтоны ордонд амьдарч эхэлсэн агаад хүү Арчигаа төрөхөөс өмнө Фрогморт нүүж очиж байжээ. Энэ оны эхээр ханхүү Харри болон түүний гэр бүл Хааны гэр бүлийн албан ёсны бүр үүрэг, хариуцлагаас татгалзаж, харшид засвар хийсэн мөнгийг улсын төсөвт эргүүлэн төлөхөө мэдэгдсэн билээ. Ташрамд, Харри болон Меган нар “Нетфликс”-ийн төслүүд дээр хамтран ажиллах гэрээг өнгөрсөн долоо хоногт байгуулсан юм.
Хүүхдийн хүчирхийлэл нэмэгдсээр байна
Цар тахлын үеэр олон улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл өсөх хандлагатай байна. Тэр дундаа бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдсээр байгааг судлаачид онцолжээ. Интерполын цахим хуудсанд мэдээлснээр сургууль, боловсролын байгууллагууд хөл хорионы улмаас хаагдсантай энэ нь холбоотой гэнэ. Хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчидтайгаа үлдэх, интернэтэд цагаа өнгөрүүлж, олон нийтийн сүлжээнд хувийн мэдээллээ оруулж буй нь хүчирхийлэгч, гаж донтнуудад боломж олгож, сэтгэл санаа болон бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж буйг Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга ЮргенШток сэрэмжлүүлжээ.
Беларусь ээлжит бус сонгууль явуулж магадгүй
Беларусийн Төрийн тэргүүн А.Лукашенко Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зохион байгуулах боломжтой гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал, арга хэмжээ таван долоо хоногийн турш орон даяар өрнөж, үйлдвэр, албан газрын ажилтан, ажилчид ажил хаяад буй юм. Жагсагчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ээлжит бус сонгууль явуулах, сөрөг хүчнийхэн болон сэтгүүлчдийг шоронгоос суллахыг шаардаж байгаа билээ.
| Дэлхийд өнөөдөр |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |