Авлигатай Тэмцэх Газараас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад албан ёсоор хүргүүлсэн байна.
Тодруулбал, түүнийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа юм. Уг хэрэг нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байсан, нийт 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий "Туулын хурдны зам" болон "Тойрог зам 1, 2" төслүүдтэй холбоотой аж. Засгийн газар болон одоогийн хотын удирдлагуудын зүгээс уг төслүүдийг албан ёсоор зогсоох шийдвэр гаргаад байгаа билээ.
АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс гаргасан яллагдагчаар татах саналыг одоогоор Нийслэлийн прокурорын газарт хянан хэлэлцэж байна. Прокурорын байгууллага уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл Х.Нямбаатарт албан ёсоор ял сонсгож, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэх юм.
Түүнчлэн уг хэрэгтэй холбогдуулан Х.Нямбаатарыг хотын дарга байх үед хамт ажиллаж байсан орлогч нарыг нь шалгаж эхэлжээ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг ашиг сонирхлын зөрчлийн хэргээр шалгаж дуусан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа бол Ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч асан Л.Хосбаярын гэр болон ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.
| АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ |
|
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |