Сумын цолтон залуу бөхчүүдийн намрын нээлт, 137 дахь удаагийн барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат “Ихэр Мөнх” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Дорждэрэмийн Сундуй түрүүллээ. Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Түвшин Наран ХХК, "Говийн Хүчтэн" дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Отгонбаатарын Учралбаяр үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Б.Баярцогт, тавд Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Б.Цэнд-Очир, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Архангай аймгийн БТСГ-ын бөх, сумын заан С.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.
Дунд шөвөгт Завханы заан З.Нямдорж, Өмнөговийн заан О.Сумъяабазар, Увсын заан Д.Мөнх-Отгон, Завханы заан Б.Балжинням нар үлдэв. Бага шөвөгт Дундговийн заан Б.Доржсамбуу, Архангайн заан Д.Дэлгэрдалай, Увсын заан Х.Галхүү, Завханы заан Б.Ариундаваа, Архангайн заан М.Мандахбаяр, Төвийн заан Б.Баттулга, Увсын заан Б.Амгалан, Архангайн заан Ц.Насанбаатар, Ховдын заан Ц.Өсөхбаяр нар үлдсэн юм. Мөн “NTV “телевизийн хамт олон уламжлалын дагуу түрүү бөхөд 2 сая, үзүүр бөхөд 1 сая, их шөвөгт үлдсэн бөхөд 500 мянган төгрөгийн бай шагнал өргөмжлөлийн хамт гардууллаа.
Дараагийн долоо хоногт аравдугаар сарын 9-ний 11:00 цагт “Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл” Нээлттэй хэлэлцүүлэгтэй. Аравдугаар сарын 9-ний 15:00 цагт “Монгол бөхийн өргөө”-ний Сургалтын тэнхимд “Нийгэмд үзүүлэх тамирчдын ёс суртхууны манлайлал” ССАЖЗЯ, БТСУХороо, Олимпын хороо, спорт холбоодоос төлөөллийг урьж оролцуулах хэлэлцүүлэг болно.
Харин аравдугаар сарын 10-ны бямба гарагийн 13:00 цагт "Грийн шоу" продакшны “Хийморь” төслийн таван жилийн ойд зориулсан Монгол Улсын болон ӨМӨЗО-ны бөхчүүдийн багийн халз барилдаан болох юм. Аравдугаар сарын 11-ний ням гарагийн 11:00 цагт БЗД-ийн Ардчилсан намын нэрэмжит, аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан тус тус болно.
| Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ |
|
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |