ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ, Ө.БЯМБАСҮРЭН, Б.НАРМАНДАХ
.jpg)
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 48 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү, залуу тамирчин Өлзийбаярын Бямбасүрэн, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Баянмөнхийн Нармандах нар барилдана. Ө.Бямбасүрэн “А”хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Киперийн Georgios BALARJISHVILI, Тайванийн Chong-You LIN нарын хэн ялсантай барилдах юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Ази тивийн аварга МУГТ Ё.Басхүү “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Английн Charlie YOUNG, Унгарын Bence PONGRACZ нарын хэн ялсантай барилдана.
.jpg)
АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Б.Нармандах “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Аргентины Joaquin TOVAGLIARI-тай барилдана. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Испанийн David GARCIA TORNE-той хүч үзнэ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д М.НАНДИН-ЭРДЭНЭ, Б.УРАНЗАЯА, Б.ХОРЛООДОЙ
.jpg)
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 37 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, залуу тамирчин Баянмөнхийн Уранзаяа, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой нар барилдана.
Б.Уранзаяа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Канадын Evelyn BEATON-той таарлаа. Түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт Унгарын PUPP Reka, АНЭУ-ын Б.Хорлоодой нарын хэн ялсантай хүч сорино.
М.Нандин-Эрдэнэ “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын HWANG Suryeon-той барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт Германы Mascha BALLHAUS, Хорватын Tihea TOPOLOVEC нарын хэн ялсантай өрсөлдөнө.
.jpg)
Б.Хорлоодой “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Унгарын PUPP Reka, Хонконгийн Shuk Ki TSUI нарын хэн ялсантай барилдана. ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь өдрийн барилдааныг "С1" телевизээр 14:00 цагаас, финалын барилдааныг үдшийн 22:00 цагаас хүлээн авч үзээрэй.
| Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана |
|
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |