“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ц.Мөнхбаяр буюу Мөнхлэйг энэ удаагийн “Залуус” буландаа урьж, ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “The Voice of Mongolia” шоунд тун амжилттай оролцлоо шүү дээ. Анх шоунд оролцохоор шийдсэн үеэс нь яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. “The Voice of Mongolia” шоунд оролцсондоо туйлын их баяртай байгаа. Миний амьдралын хамгийн тод дурсамжуудын нэг болон үлдэж байгаа. Шоуны реклам зурагтаар явах болгонд оролцох, өөрийгөө сорьж үзэх хүсэл үргэлж төрдөг байсан. Тэгээд энэ жил ““The Voice of Mongolia” шоуны бүртгэл явагдаж эхэллээ” гэсэн рекламыг үзсэн даруйдаа зориг гарган оролцох шийдвэрээ гарган оролцохоор шийдсэн. Өөрийгөө өөр талаас нь нээж, гайхалтай баг хамт олонтой танилцаж хамтран ажилласандаа маш их баяртай байдаг.
-Эхний шатанд шүүгчдийг эргэх мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?
-Тайз руу гарахаар алхаж байх мөчөөс л сандрал дээд цэгтээ тулсан. Хөл, гар бадайрч, адреналин маань хүчтэй ялгарч өмнө нь авч байгаагүй их сандралыг мэдэрсэн гэхэд болно.
Шүүгчид эргэх болов уу яах бол, үзэгчид яаж хүлээж авах бол гээд олон бодлууд толгойд эргэлдэж байсан. Хөгжим явж эхлэхэд нүдээ аниад өөрийн дотоод ертөнцдөө очоод дуулж эхэлсэн. Нүдээ нэг нээхэд Биг Жий ах эргээд харчихсан байсан. Нүдээ эргэж хаагаад буцаад нээхэд Ука шүүгч эргээд харчихсан хамтдаа инээгээд дуулж байсан. Billie Eilish-ийн “Birds of a feather” дууг сонгон дуулсан маань багагүй зориг надаас шаардсан. Хэдийнээ хит болсон дууг өөрийнхөөрөө илэрхийлэн дуулж, хүмүүст сонсгоно гэдэг маш их зориг байсан. Шүүгчид эргэж харсан байгааг хараад энэ бүх санаа зовнил, олон бодлууд маань намжиж маш их баяр бас догдолсон. Бас би өөрөө өөрийгөө ялан дийлж тайзан дээр гарч чадсан маань үнэхээр сайхан байсан.
-“The Voice of mongolia” шоуны аяллын хамгийн гайхалтай мөч нь хэзээ байсан бэ?
-Quarter Final шатанд Lil Thug E "Odoo" дууг дуулж хүргэсэн мөч энэ шоуны хамгийн гайхалтай мөч байсан. Шүүгч маань надад итгэж энэ дууг дуулах боломжийг олгосонд маш их баяртай байдаг. Аль хэдийн үзэгч сонсогчдын хайртай уран бүтээл болсон дууг шоуны тайз дээрээс өөрийнхөө зүгээс дуулж толилуулах нь миний хувьд нэр төрийн бас хэзээ ч мартагдашгүй үйл явдал байсан. Эх хэл дээрээ дуулна гэдэг бас ямар сайхныг мэдэрч байснаа хэлмээр байна.
-Бие даасан уран бүтээлийн ажилдаа орсон байгаа юу. Цаашдаа ямар жанраар уран бүтээл туурвих бодолтой байгаа вэ?
-Хамтран уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа хэд хэдэн ажлууд маань эхэлчихсэн явж байгаа. Түүний дараагаар өөрийн бие даасан уран бүтээл гаргахыг мөн зорьж байна. Шинэ уран бүтээлээрээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна.
-Туршиж үзэхийг хүсдэг зүйл бий юү?
-Туршиж үзэхийг хүссэн олон зүйл байдаг. Мэдээж хүн болгонд тийм хүсэл байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Миний хувьд кино урлагт дүр бүтээж, өөрийгөө сорьж үзэх хүсэлтэй байдаг.
-Өөрийнхөө өнөөдрийг хүртэлх амьдралын түүхийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?
-Миний өдөр бүр Зул сар шиг өнгөрдөг.
-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Би Өмнөговь аймагт төрж өссөн. Говийн өглөөний нар, нар шингэх дүр зураг хамгийн үзэсгэлэнтэй. Төрж өссөн газрын минь байгалийн гоо үзэсгэлэн миний дотоод сэтгэлд том нөлөө үзүүлсэн гэж боддог. Уян зөөлөн мөн төсөөлөн бодох чадварт суралцахад гол суурь болж өгсөн гэж боддог юм. Миний хүүхэд нас маш энгийн, эрх дураараа, хайраар дүүрэн болж өнгөрсөн. Энгийн юмс бүхэнд гайхамшиг оршдог гэдгийг улам бүр мэдэрсээр л байна.
-Та хэзээнээс урлагийн салбарыг сонирхож, дуучин болохоор зэхэж эхлэв. Хүүхэд байхаасаа урлагтай ойр байв уу?
-2013 оноос эхлэн урлагийн салбарт орох шийдвэрийг гаргаж байсан. Хүүхэд байхаас л шүлэг унших, бүжиглэх, дуулах дуртай хүүхэд байсан. Төрөл бүрийн хөгжим сонсож, таалагдсан хөгжим дээрээ өөрөө бүжиг зохиож бүжиглэж дуулах дуртай хүүхэд байлаа. Манай аав маань сайхан дуулдаг, дуунд дуртай хүн бий. Харин ээж минь сайхан ардын бүжиг бүжиглэдэг хүн байдаг. Ээж аавынхаа авьяасыг аль алиныг нь өв тэгш өвлөж авсандаа өөрийгөө азтай хүн гэж боддог.

-Гэр бүлийнхээ талаар яриа дэлгэж болох уу?
-Манайд урлагийн салбарт хүн байдаггүй. Гэхдээ урлагт дуртай, урлагийг хайрладаг гэр бүлд өсөж өндийсөн. Манай гэр бүлийнхэн багш сурган хүмүүжүүлэгч, эмч, цагдаа нар олонтой. Анхдагч урлагийн хүн нь бараг би гэж хэлж болохоор. Гэсэн ч гэр бүлийнхэн маань миний хийж буй зүйлийг үргэлж дэмжиж, намайг араас түлхэж, ар тал минь болж өгдөг. Тэдэндээ үргэлж баярлаж талархаж явдгаа энэ завшаанд хэлмээр байна.
-Та урлагаас өөр мэргэжилтэй бил үү?
-2019 онд СУИС-ыг театр кино судлаач буюу урлаг судлаач мэргэжлээр сурч төгссөн. Театр болоод кино урлагт хийгдэж буй уран бүтээлүүдэд задлан шинжлэл хийж, ололттой шинэлэг талуудыг бичвэртээ тусгаж бичихийг эрмэлздэг.
-Таны хувьд уран бүтээлчдээс хэнийг нь түлхүү сонсож, үлгэр дуурайлал авч байна вэ?
-Үлгэр дуурайлал авдаг олон уран бүтээлч бий. Яг нэгийг нь сонгож хэлэх бэрх байгаа ч бүхий л уран бүтээлчдэд өөрийн гэсэн онцлог шинж чанарууд байдаг. Олж авсан туршлагаа амьдралдаа хэрэгжүүлж хийхийг зорьж буй дууны уран бүтээлээрээ бусдад урам зориг, итгэл, хайрыг түгээж бэлэглэхийг хүсдэг.
-Танд урлагаас өөр хобби байдаг уу, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Чөлөөт цагаараа иоганы сургалтад явдаг. Иога нь өөрөө өөрийгөө танин мэдэх аялал гэж хэлж болно. Бидний бие маш ухаалаг бас дахин давтагдашгүй зүйл гэдгийг ойлгож байгаа. Биеийн булчинд санах ой байдаг гэдгийг анх сонсоод явж эхэлж байсан юм. Миний хувьд иогт явж эхэлснээрээ өөрөө өөрийгөө хайрлах урлагт суралцаж байгаа гэж хэлж болно.
-Цаашдын хамгийн том зорилго юу вэ?
-Өөрийн хийхийг хүссэн зорьсон бүхнээ хийж амжих их хүсэлтэй явдаг. Боломжгүй зүйл гэж байдаггүй. Санаанд чинь багтсан бүхэн заяандаа ирдэг гэж хэлээд урам зориг дүүрэн, ирээдүйдээ айх айдасгүй, адал явдал дүүрэн амьдарч чадах нь миний зорилго гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
| Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |