Монголчууд төдийгүй дэлхийн олон орны хүмүүс ОХУ-ын Буриадын Итгэлт хамбыг зорин очиж, үзэж, сонирхох нь бий. Яг үнэндээ хамбын жинхэнэ нэр нь Итгэлийн Дашдорж хамба билээ. Оросууд л түүнийг овгоор нь Итгэлт гэж дууддаг. Манайхан түүнийг нь дуурайгаад л Итгэлт хамба гээд байдаг. Ихэнх хүн Дашдорж хамбыг мухар сүсгээр шүтэн бишрээд байгаа. Харин шашингүй үзэлтэнгүүд “Занданшуулсан хатсан “Борц” болсон шарилын юу нь гайхамшигтай байдаг юм бэ” гэж эгдүүцэж, эсэргүүцэх нь бий.
Дашдорж хамба 1927 онд самадид орж, бодит материйн ертөнцөөс халин оджээ. Тэрээр самадид орж, бие барахаасаа өмнө шавь нартаа 75 жилийн дараа миний биеийг шалгаарай хэмээн захисан нь өөрийн хүч чадал болоод амьд шүтээн болж үлдэхээ мэдэж байсан бололтой. Буддын шашны тахилч лам нар Оросын коммунистуудаас нууцлан 1955, 1973 онд хамбын шарилыг газраас ухан гарган, шалгаж үзсэн юм билээ.

Занданшуулсан шарил, мумий дэлхий дээр олон байдаг ч Дашдорж хамба тэдгээрээс өөр. Мумий, занданшуулсан шарилын дотор таван цул эрхтэнг аваад ус чийг багатай орчинд, давслан цогцосыг тусгай аргаар хатаадаг. Харин Дашдорж хамбын дотор эрхтэн бүгд бий. Түүний нүд, хамар, чихний сүвийг шар тосоор бөглөн, биед нь анхилуун үнэр зөгийн бал түрхсэн байх магадлалтай. Хамбын үс, хумс нь одоо хүртэл ургаж байгаа. Арьс нь зөөлөн, үе мөч нь хөшинг биш. Оросын эрдэмтэд түүний тэргүүнд эд эсийн шинжилгээ хийхэд тархинд нь пульс мэдрэгдэж, үс, хумс, гуужсан арьс болон бусад эдүүд нь амьд хүний эд эстэй адил хэвийн байсан гэдэг.
Энэхүү гайхамшигт бие организмыг эрдэмтэд болоод буддын шашныхан олон янзаар тайлж байгаа. Түүнийг тарнийн хүчээр өөрийгөө ийм байдалд хувиргаад тэнгэрт хальсан гэх үзэл байхад, тэрээр одоо ч бясалгасаар байгаа гэх нь ч бий. Энэ бүхэн нь орчин үеийн шинжлэх ухааны тайлагдашгүй нууцын тоог нэгээр нэмж, шинжлэх ухааныг мухардалд оруулсан зүйл болоод байгаа юм. Дашдорж хамба хорвоогоос хальсан атлаа, одоо хүртэл 99 жилийн турш амьд сэрүүн мэт амьд хүний шинж чанарыг агуулж байгаа нь гайхалтай зүйл билээ.

Түүний бие цогцос өдийг хүртэл дэлхийн олон эрдэмтэн, мэргэдийн тархийг гашилган, цөхрөлд хүргээд байгаа билээ. Яг үнэндээ энэ бол дорно дахины вед буюу мэдлэгийн гүн ухаанд бол 5-10 мянган жилийн өмнө тайлагдсан зүйл л дээ. Үүнийг самадид орших арга ухаан гэдэг. Тарни, бясалгал, номын хүчээр бие, сэтгэл хоёрыг уусан сүлэлцүүлж, нэгэн айзмаар лугшин долгилон мөнх оршихыг самади хэмээдэг юм байна. Хүмүүс нүдэнд харагдаж байгаа бүхнийг бодит зүйл матери гэж хардаг. Харин гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй зүйлийг энэ дэлхий дээр оршдоггүй гэж ярьдаг. Агаар салхи, нарны гэрэл, сарны туяа гарт баригдахгүй хоосон зүйл. Гэхдээ бидний хоосон гэж үздэг зүйлд чанар, энерги, их, бага хэмжээний эрчим хүч, мэдлэг, мэдээлэл хадгалагдаж байдаг аж
Хоосон чанараас бодит матери бий болно. Хумхийн тоос арвидсаар шороо болох, шороо арвидсаар уул болно. Чийг арвидсаар ус болно. Энерги арвидсаар гал, эрчим хүч цугларах буй. Халуун, хүйтний урсгал мөргөлдөж хий буюу салхи үүснэ. Энэ мэт таван махбодиос матери буюу хэлбэр дүрст бие бий болж үүснэ. Хоосон чанар эрчимт энерги дотор ухамсар орших аж. Гагцхүү ухамсар, энерги хүлэгдэх бус, баригдах бус, харагдах бус. Магад үүнийг хүн төрөлхтөн сүнс гээд байгаа бололтой. Хоосон чанарт бясалгалын хүчээр хүрч болно. Түүнийг мэдэрч чадна.

Хоосон чанарт хүрч, уусаж чадсан Дашдорж хамба 1852 онд төрж буддын сургаал номлолыг гаргуун эзэмшсэн байна. Тэрээр өмнөх 12 дүрээ сайтар мэддэг байсан төдийгүй өөрийнхөө өөд болох өдрийг ч тодорхой хэлж байсан гэдэг. Буддын шашны төдийгүй хүн төрөлхтний түүхэнд байгаагүй тод үзэгдэл болсон Дашдорж хамба 75 настай байх үедээ Янганжин дацангийн шавь лам нараасаа өөртөө зориулж нас барсан хүнд уншдаг “Гүнцэг” хэмээх ном уншихыг хүсчээ. Лам нар гайхаж уншиж зүрхлэхгүй байтал өөрөө уншиж эхлэхэд шавь лам нар нь даган уншсан гэдэг. Тэр өдрөөс хойш нэг их удалгүй хамба лам нас барсан ба түүний гэрээслэлийн дагуу ёсыг гүйцэтгэн, бадамлянхуа цэцгийн суудлаар суулгаж хуш модон хайрцганд хийж хулсаар чигжиж Хөх зүрхэн хэмээх газар нутаглуулжээ. Итгэлт хамба бие барахаасаа өмнө шавь нартаа “75 жилийн дараа намайг шалгаарай. Хэрэв хэвээрээ байвал шүтээрэй, зэм болж муудсан бол буцаагаад булаарай” хэмээн гэрээслэжээ.
Ийнхүү 1927 оноос хойш 75 жилийн дараа буюу 2002 оны намрын эхэн сарын 15-нд хамбын шарилыг газрын хөрснөөс гаргаж ирэхэд бие нь огт муудаж ялзраагүй арьс нь зөөлөн чийглэг, анхилуун үнэр ханхалж байсан төдийгүй түүнийг агуулж байсан мод эд зүйлс нь муудаж өмхрөөгүй байсан байна. Бас нэгэн чухал зүйл бол 2005 оны гуравдугаар сард Иволгийн дацангийн ном судар дотроос Дашдорж хамбын урд төрлийнх нь 12 үеийн намтрыг бичсэн судар олдсон байна.
| ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ |
|
“Монгол” баг, Индонез Улсын багийг 21:9-өөр хожлоо
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд албан ёсоор нэвтэрнэ
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
Засгийн газар Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж байна
2026-05-06 11:23:03
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-05-06 11:22:40
Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ
2026-05-06 11:19:47
Гадаад харилцааны сайд, ССАЖЗ-ын сайд нарын уулзалт боллоо
2026-05-06 11:10:23
Оросын холимог тулаанчдын тэмцээний эрх сэргэлээ
2026-05-06 10:58:55
ЧОЙМБОЛЫН БОЛДЫН ЧАСХИЙСЭН ДҮРҮҮД
2026-05-06 08:48:54
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-05-06 08:00:04
Дарханы тамирчид спортын цол, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа
2026-05-06 07:10:00
Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-05-06 07:00:00
SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-05-06 07:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-06 07:00:00
ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ”
2026-05-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |