Биеийн дулааныг цахилгаан болгож хувиргах технологиос эхлээд брайл бичгийг ч хүүхэд бүтээсэн гэвэл та итгэх үү. Хэдий өсөж, том болсон ч томчуудад хүүхдүүдээс сурах зүйл олон байдаг гэдэг. Томчуудын хэчнээн хичээж, оролдоод ч болгоогүй зүйлийг хүүхдүүд бүтээж, бий болгох тохиолдол их бий. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлхийг өөрчилж, гэрэл гэгээ нэмсэн олон баатарлаг хүүхдийн түүхээс бид 10 хүүхдийн түүхийг онцлон хүргэж байна.
.jpg)
Келвин Доу ердөө 15 насандаа Сьерра-Леон Улсын хамгийн шилдэг зохион бүтээгчдийн нэг болжээ. Тэрбээр эх оронд нь өрнөсөн иргэний дайн дууссаны дараа 11 насандаа төвөөс хол орон нутгийн айл, өрхийн технологийн асуудлыг шийдвэрлэхээр шийдсэн гэнэ. Улмаар хүчил, сод зэргийг цагаан тугалган аяганд хийж, түүнийгээ ажиллуулан цахилгаан үүсгүүр бүтээж, хөршүүдээ цахилгаанаар хангадаг байжээ. 13 насандаа хаягдал материалаар генератор бүтээж, радио станц барьж, нутгийн бүх айлаа цахилгаанаар хангасан түүх нь түүнийг улсынхаа хамгийн шилдэг, алдартай зохион бүтээгчдийн нэг болгосон байна. Өдгөө Келвин Массачусетсийн технологийн лабораторийн докторант гэнэ.

Өдгөө 25 настай Малала Юсуфзай сурагч байхдаа дэлхийн хамгийн алдартай хүүхдүүдийн нэг байв. Мөн хамгийн залуудаа буюу 14 насандаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн нэгэн билээ. Малала 11 настайдаа Пакистаны баруун хойд хэсгийн Талибан бүлэглэлийн хатуу дэглэмийн талаар нэрээ нууцлан өдрийн тэмдэглэл хөтөлж байжээ. Талибууд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг нь хориглодог төдийгүй гэртээ болон гадуур явахдаа сахих олон хатуу дэглэм тогтоож байв. Гэсэн ч сурч боловсрох эрхийнхээ төлөө тууштай тэмцэж, тэмдэглэл хөтөлж байсан Малала Юсуфзайг 2012 оны аравдугаар сард талибууд олж, хөнөөхийг завдсан ч охин халдлагаас зугтаж чадсан байдаг. Эрхийнхээ төлөө тэмцсэн Малала охины түүх дэлхийн сая сая хүнд хүрч, охинд Нобелийн энх тайвны шагнал олгосон юм. Өдгөө Малала Юсуфзай их сургуулиа төгсөөд байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд байгаа охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, байр сууриа илэрхийлж, тэдэн урам зориг өгөхийн тулд ном бичин хэвлүүлж байгаа юм.

2002 онд төрсөн Зуриел Одуволь Африк тив дэх охид, эмэгтэйчүүдийн боловсролын төлөө зүтгэж байгаа нэгэн. Тэрбээр Африкт охидын боловсрол эзэмших эрх зөрчигдөж байгаа асуудлаар дэлгэцийн бүтээл хийдэг бөгөөд 10-17 нас хүртлээ дээрх асуудлаар долоон баримтат кино бүтээжээ. Мөн энэ хугацаанд Зуриел эмэгтэйчүүдийн эрх, боловсрол эзэмших асуудлаар дэлхийн орнуудын 30 төрийн тэргүүнтэй ярилцлага хийсэн аж.

Саманта Смитийн түүх бол хүүхдийн үг томчуудад, дэлхийд асар их нөлөө үзүүлж болдгийн нэг жишээ. Тэрээр 10-хан насандаа АНУ, ЗХУ-ын хоорон дахь хүйтэн дайны хурцадмал байдлыг намжааж чаджээ. Саманта 10 насандаа ЗХУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Андроповт хаяглан “Хоёр улс энх тайвнаар зэрэгцэн оршиж болно” хэмээн захидал бичсэн бөгөөд захидал нь Зөвлөлтийн нэгэн сонинд нийтлэгдсэн байна. Улмаар Юрий Андропов Самантагийн захиаг уншиж, хоёр орны харилцаа намжжээ. Сүүлд Юрий Андропов Саманта охин болон гэр бүлийг нь ЗХУ-д урьсан бөгөөд “АНУ-ын хамгийн залуу Элчин сайд” хэмээн хочилж байсан аж.

Икбал Масик 10 насандаа өөрийг нь боолчилж байсан хүмүүсээс зугтаж, хожим хүүхдийн боолчлолыг зогсоох хөдөлгөөний удирдагч болж яваад 12 насанд бусдыг гарт амиа алдаг зоригт пакистан хүү. Ердөө 10 гаруйхан насандаа боолчлолыг зогсоох хөдөлгөөнийг удирдаж, 3000 гару хүүхдийг аварчээ. Харамсалтай нь, Икбал хүү 12 насандаа бусдын гарт амиа алдсан бөгөөд зоригт хүүгийн оршуулах ёслолд 800 гаруй хүн оролцсон гэдэг.
.jpg)
Өсвөр насандаа нас барсан Анне Франкыг өдрийн тэмдэглэл дайны үеэр ч зогсохгүй өдгөө ч олон хүний амьдралд урам зориг өгч яваа. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үеийн Германы талаар өдрийн тэмдэглэл бичсэн бөгөөд түүнийг амиа алдсанаас хойш буюу дайны дууссаны дараа өдрийн тэмдэглэл хэвлэгдэж, дэлхийн 60 гаруй хэл дээр хэвлэгдэн гарсан юм.

Анн Макосински 15 насандаа биеийн дулаанаар ажилладаг гар чийдэн зохион бүтээжээ. Охин анхны төхөөрөмжөөсөө хойш дахин хичээнгүйлэн ажиллаж биеийн дулааныг цахилгаан болгох аргыг өөр өөр төхөөрөмжид гаргасан бөгөөд халуун ундааг өөрт тааруулан хөргөж уух зориулалттай төхөөрөмж ч бүтээжээ. Өдгөө дэлхийн хамгийн алдартай зохион бүтээгчдийн нэг болсон Анн Макосински “Google” зэрэг дэлхийн шилдэг компанийн төсөл, хөтөлбөрт урилгаар оролцдог гэнэ.

Боян Слат Грект аялж байхдаа далай, тэнгисийн усанд их хэмжээний хог, хаягдал байгааг харж, үүний эсрэг зоригтой алхам хийхээр шийджээ. Улмаар 18 насандаа "Ocean Cleanup" гэх ашгийн бус байгууллага нээж, Голландын зохион бүтээгчидтэй хамтран усны бохирдол, хог, хаягдлыг цэвэрлэх аян эхлүүлсэн байна. Мөн түүний нээсэн "Ocean Cleanup" сан 31.5 сая гаруй ам.долларын хандив цуглуулж, усны бохирдлыг арилгаж байжээ.
(7).jpg)
Яш Гупта 14 настайдаа санамсаргүйгээр нүдний шилээ хугалжээ. Шинэ захиалж авах гэсэн боловч олон долоо хоног хүлээх шаардлагатай болсон нь түүнд нэг санаа өгсөн гэнэ. Тэрбээр дэлхий даяар 12 сая гаруй хүүхэд өөрт нь тохиромжтой нүдний шил зүүдэггүй гэх судалгаанд үндэслэн “Sight Learning” гэх газар байгуулж, ашиглахаа больсон, хаясан нүдний шилийг цуглуулан дахин сэргээж, маш хямд үнээр борлуулж эхэлжээ. Яшийн эхлүүлсэн “Sight Learning” байгууллага өдгөө Мексик, Гондурас, Хаити, Энэтхэг зэрэг 15 орчим оронд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Хараагүй хүмүүсийн гараараа тэмтэрч уншдаг товгор үсэг буюу брайл бичгийг Луис Брайл өсвөр насандаа зохиож байжээ. Луис Брайл 12 насандаа Францын армид ашигладаг холбооны системийг сурч, түүндээ үндэслэн хараагүй хүмүүст унших боломж олгохын тулд брайл бичгийг зохиож эхэлжээ. Брайл ажлаа 15 насандаа зохиож дуусгасан ч танилын хүрээллээсээ гадагшаа гаргаж чадаагүй байна. Харин Луис Брайл 43 насандаа таалал төгссөнөөс хойш ойр дотнынхон нь брайл бичгийг гадагшаа гаргаж, дэлхий даяар түгсэн аж.
| ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 10 ХҮҮХЭД |
|
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |