Испанийн “Барселона” клубын хөл бөмбөгч Жерард Пике, 2010, 2014 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг дуулсан Шакира нарын талаар сонсоогүй хүн ховор байх. Нэгнээсээ 10 насны зөрүүтэй хос хоёр 2011 оноос болзож эхэлсэн ч, өнөөг хүртэл гэрлээгүй нь тэдний сонсогч, хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг төрүүлдэг. Гэвч хоёр ч хүүхдийн аав, ээж болсон Пике, Шакира хоёрыг өнөө цагийн хамгийн гайхалтай хос гэдэгт олонх уншигч санал нийлэх болов уу. Яагаад гэрлэж, хуримладаггүй талаараа Шакира нэгэн ярилцлагадаа “Би үүрд Пикегийн найз охин нь байхыг хүссэн. Хэрэв гэрлэж, би түүний эхнэр болох юм бол бидний олж харж чадахгүй маш олон зүйл биднээс үгүйрэх болно. Бас би гэрлэж, хуримлан өөрийгөө хөгширч байгаа гэх мэдрэмж авахгүй байхыг хүссэн юм” гэсэн байдаг.

Тэд 2010 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу болох “Waka Waka” дууны зураг авалтын үеэр Мадрид хотод анх танилцжээ. Энэ талаар Шакира “Би Пикег таньдаггүй байсан. Дууны зураг авалтад орсон байсныг нь хараад “Ямар царайлаг залуу вэ” л гэж бодож байсан” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

“Waka Waka” дууны зураг авалт дууссаны дараа Пике Шакирагаас гар утасных нь дугаарыг аваад харьжээ. Харин Пикегийн Шакира руу явуулсан анхны мессеж нь “Цаг агаар хэр байна даа” байсан гэдэг. Цаг агаар асууснаас эхэлсэн тэдний мессеж харилцаа удаан үргэлжилж, нэгэн удаа Пике “Хэрэв би дэлхийн аварга болох юм бол чи надтай болзоорой” гэж хэлсэн аж. Пике ч амлалтаа биелүүлж, 2010 оны ДАШТ-ий “Алтан дагина”-ыг Испанийн шигшээ баг хүртсэн юм. Уг мөчөөс эхлэн Испанийн шигшээ багийн шилдэг тамирчдын нэг Пике, нэрт дуучин Шакира нар болзож эхэлжээ.

2010 оны хөл бөмбөгийн ДАШТ-ээс хойш болзож эхэлсэн хос хоёр жилийн дараа олон нийтэд үерхэж байгаагаа зарласан юм. 2011 оны тавдугаар сард дуучин Шакира Испанид болсон тоглолтынхоо үеэр “Та бүхэнд “нархан”-аа танилцуулж байна” хэмээн тоглолтынхоо дундуур Пикег тайзан дээр гаргаж, үзэгчдэдээ танилцуулсан байдаг. Тухайн үед 10 насны зөрүүтэй хос хоёрыг өхөөрдөх хүн олон байсан ч, мөн эсрэгээрээ шүүмжлэх хүн ч олон байв.


Дэлхийн аварга хөл бөмбөгч Пике, нэрт дуучин Шакира нар анхны хүүхдээ олсноо 2012 оны есдүгээр сард албан ёсны “Twitter” хуудсаараа дамжуулан зарласан юм. Харин 2013 оны нэгдүгээр сарын 22-нд тэдний анхны хүүхэд мэндэлжээ.


2015 оны нэгдүгээр сарын 29-нд Пике, Шакира нарын хоёр дахь хүүхэд мэндлэв. Хос хоёр хүүхдээ төрсөн мэдээг цахим сүлжээгээр зарлахдаа Саша Пике Мебарак буюу “хүн төрөлхтний хамгаалагч” гэх утгатай нэрийг нь эртний грек, орос хэлнээс гаралтай хүүгийнхээ нэрийг хамт зарласан байдаг.


Пике хөл бөмбөгийн багтайгаа зөрчилдөх бүрд Шакира нөхрөө бүрэн дэмжиж байгаагаа олон нийтэд илэрхийлдэг байв. Нэгэн удаа Шакира “Пике “Барса” клубдээ үнэнч, Одоо тоглогчид цагийн ажилчидтай адилхан болж, багаа байнга сольж байна. Харин Жерард бол энэ багт өсөж хүмүүжсэн, энэ багийн төлөө төрсөн тоглогч. Ямар ч багийн хувьд үнэнч тоглогч шиг үнэ цэнтэй зүйл үгүй шүү дээ” хэмээн нөхрөө “өмөөрч” байсан юм.

Хос хоёр өнөөг хүртэл гэрлээгүй ч, аз жаргалтай амьдарч буй. Нөхөр Жерард Пике нь Испанийн шигшээ баг болон “Барселона” клубтээ үнэнч үлдэж, эхнэр Шакира нь ч эргэн уран бүтээлдээ орсон. Амралтын өдрүүдэд Шакира хүүхдүүдээ дагуулаад Пикег дэмжихээр “Барселона” клубын цэнгэлдэхэд ирснийг харсан хүн бүр өхөөрдөн ярьцгаадаг.


| Өнөө цагийн дэлхийн хамгийн алдартай хосын ХАЙРЫН ТҮҮХ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |