Коронавирусийн халдвар туссанаа мэдэгдэж, Уолтер Ридийн эмнэлэгт эмчлүүлж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт эмнэлгээс түр гарч, өөрийг нь дэмжихээр ирсэн хүмүүст талархал илэрхийлэн, мэндчилсэн байна. Үүнийхээ өмнөхөн тэрбээр “Гадаа цугласан эх орончдод гэнэтийн бэлэг барих талаар бодож байна” гэж твиттер хуудсандаа бичсэн юм. Цагаан ордноос мэдэгдэж буйгаар Ерөнхийлөгч эмч нараас зөвшөөрөл авч, өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсны дүнд ийнхүү түр гарсан гэнэ. Гэсэн ч Д.Трампын энэхүү үйлдлийг буруушаах хүн цөөнгүй байна. “200 гаруй мянган америк иргэн нас барсан. Бидэнд манлайлал хэрэгтэй болохоос зургаа татуулах ажиллагаа хэрэггүй” гэж Конгресс дэх Ардчилсан намын төлөөлөгч Хаким Жеффрис мэдэгдлээ. Д.Трамп коронавирусийн халдвар туссан, эмчлүүлж буй тухай, мөн айсуй Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын талаар олон асуулт, таамаг гарсаар байгааг тоймлон хариулж байна.
Сонгууль хойшлох уу

Ирэх арваннэгдүгээр сарын 3-нд буюу товлосон хугацаандаа Ерөнхийлөгчийн сонгууль болно гэж ажиглагчид үзэж байна. Америкийн “Politico” сэтгүүлд онцолж буйгаар Төрийн тэргүүний сонгуулийг хойшлуулж байсан удаагүй. Зөвхөн 1841 онд Ерөнхийлөгч Уильям Гаррисон албан ажлаа хүлээн авснаас сарын дараа нас барахад ээлжит сонгууль зохион байгуулах уу гэдэг маргаан гарч байсан аж. Нэр дэвшигчдээс хэн нэгэн нь нас барах зэрэг ноцтой зүйл тохиолдохгүй л бол сонгууль хойшлохгүй, сонгуулийн кампанит ажил ч өрнөдгөөрөө өрнөнө гэж улс төр судлаачид үзэж буй.
Д.Трампын биеийн байдал хэрхэж байна вэ

Одоогоор Ерөнхийлөгч Дональд Трамп болон Тэргүүн хатагтай нарын биеийн байдал сайн байгаа бөгөөд эмчилгээ хэвийн үргэлжилж буйг эмч Шон Конли мэдэгдсэн. Нөгөө талаас Стэнфордын их сургуулийн анагаах ухааны сургуулийн халдварт өвчний тасгийн эрхлэгч Упиндер Сингх коронавирусийн халдвар авсан тохиолдлуудаас харахад өвчтөнд эхний 7-10 хоногт ноцтой хүндрэл ажиглагдахгүй ч 10-14 дэх хоногтоо бие нь огцом муудаж байгааг сануулжээ. Түүнчлэн Дональд Трамп өдгөө 74 настай, илүүдэл жинтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзвэл өвчин хүндрэх эрсдэл өндөр гэж Бостоны Брихэмийн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч Жереми Фауст мэдэгдсэн.
Д.Трампт ямар эмчилгээ хийж байна вэ

Д.Трампын эмчийн мэдэгдэж буйгаар, Ерөнхийлөгчид хүчилтөрөгчийн нэмэлт эмчилгээ, аппарат залгах төдийлэн шаардлагагүй, ремдесивир эмээр эмчилж байгаа гэнэ. Анх Эболагийн вирус дэгдэх үед гарган авч, одоо ч коронавирусийн эмчилгээнд ашиглаж буй уг бэлдмэл вирусийн үржлийг сааруулж, өвчний шинж тэмдгийг бууруулах үйлчилгээтэй. Д.Трампыг эмнэлэгт хэвтэхийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагт эмч Шон Конли мөн “Regeneron” компанийн гарган авсан эсрэг биетийн коктейлийг найман граммын тунгаар Ерөнхийлөгчид хийсэн гэж мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч цайр, Д аминдэм, фамотидин, мелатонин, аспирин зэргийг нэмэлтээр ууж байгаа гэж эмч онцолжээ.
Жо Байден халдвар авсан уу

Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны мэтгэлцээнд Дональд Трамптай нэг дор байсан Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден коронавирусийн халдвар авсан байх магадлалтай юу гэсэн асуулт гарч ирж буй. Хэдийгээр тэд нэг газар байсан ч бие биенээсээ хоёр метрийн зайтай зогсож, гар бариагүй тул Жо Байден халдвар авсан байх магадлал бага гэж эмч нар үзэж буй. Жо Байден болон Ерөнхийлөгчтэй ойр, нэг дор байсан арван хүнд коронавирусийн сорил хийсэн ч тэдний хариу нь сөрөг гарчээ.
Д.Трампын нэр хүнд өсөх үү

Сонгуулийн кампанит ажил эхэлсэн, санал хураалт болоход нэг сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Д.Трамп коронавирусийн халдвар туссан нь түүний рейтингт тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Умард Америк дахь ВВС-гийн сурвалжлагч Энтони Зуркерын мэдээлснээс үзвэл Д.Трампыг хурдан эдгэрэхийг ерөөсөн, түүнийг дэмжсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр буй аж. Томоохон хотуудад Д.Трампыг дэмжсэн лоозон, бичиг өргөсөн хүмүүст гудамжинд гарч, дэмжлэгээ илэрхийлж байна.
Үүний зэрэгцээ Вашингтоны улс төр судлаач Эрик Хэмм “Ерөнхийлөгч өөрийн хэнэггүй зангаасаа болж коронавирус туссан гэж шүүмжлэх хүн ч цөөнгүй” гэж онцлов. Америкт цар тахал эхэлсний дараа Цагаан ордон ч, Төрийн тэргүүн Д.Трамп ч аюул, эрсдлийг үл тоож, амны хаалт зүүгээгүй, тусгаарлалтын дэглэм сахиагүй гэж Эрик Хэмм мөн үзэж буй. “Financial Times”-аас хамгийн сүүлд танилцуулсан судалгаанаас харвал Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены нэр хүнд Д.Трампынхаас 10 хувиар илүү байжээ. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 43 хувь нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн төлөө, 51 хувь нь Ардчилсан намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх магадлалтай байв. Гэвч одоо үүсээд буй нөхцөл байдал айсуй сонгуульд хэрхэн нөлөөлөхийг таамаглахад бэрх байна. Сонгуулийн кампанит ажил, иргэдтэй хийх уулзалт, мэтгэлцээний хуваарьт тодорхой өөрчлөлт орж, энэ нь санал хураалтын дүнд нөлөөлж болзошгүй юм.
“Хурдан эдгээрэй”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трампт хурдан эдгэрэхийг хүссэн мэдэгдлүүд дэлхийн улс орнуудын удирдагчдаас ирсээр байна. Тухайлбал, БНХАУ-ын удирдагч Ким Жон Ун Трампын гэр бүлд хурдан эдгэрэхийг ерөөж, захидал илгээжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте тэргүүтэй улс орны удирдагч нар Д.Трампын гэр бүлд эрүүл энхийг хүссэн юм.
Эх сурвалж: BBC, Forbes
| Эх орончдод барьсан “бэлэг” ба Д.Трампын өвчний эргэн тойронд |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |