1920 оны есдүгээр сарын 16-ны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотын хөрөнгийн биржийн төвийн урд Уолл гудамжинд морин тэрэгт хийсэн тэсрэх бөмбөг дэлбэрч, 38 хүн амиа алдсан хэрэг гарчээ. Бөмбөг дэлбэрсэн хэргийн мөрдөн байцаагчид эхэндээ осол байсан байж магад хэмээн мэдээлж байсан юм. АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос өнөөг хүртэл бөмбөг дэлбэлсэн хэргийн үнэнийг олж, илрүүлж чадаагүй бөгөөд 1919 онд Америк даяар цуврал аллага үйлдэж байсан анархистуудын хийсэн алан хядах ажиллагаа гэж үздэг байна.

1974 оны есдүгээр сарын 16-ны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Форд Вьетнамын дайнаас зугтсан хүмүүст өршөөл үзүүлжээ. Тухайн үед Вьетнам-Америкийн дайнд оролцох цэрэг татлагаас америк залуус зугтаж, эх орноосоо дүрвэж байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Форд хоёр жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан хүмүүст өршөөл үзүүлсэн байна. Харин өршөөлөөс өмнө эх орноосоо дүрвэсэн хүмүүсийг дахин АНУ-д нэвтрэх эрхийг нь хязгаарласан байдаг.

1983 оны есдүгээр сарын 16-ны энэ өдөр нэрт жүжигчин Арнольд Нварценеггер АНУ-ын иргэншилтэй болжээ. Австри-Америк гаралтай нэрт жүжигчин 15 настайгаасаа хүчний бэлтгэл хийж, 22 настайдаа Дэлхийн мистер цолтой болж, Мистер олимпод тэргүүлсэн юм. Удалгүй бодибилдингийн спортоосоо зодог тайлж, Холливудын жүжигчин болов. Арнольд Шварценеггер “Конан-Варвар”, “Терминатор” зэрэг кинонд дүр бүтээснээрээ Холливудад алдаршжээ. Дэлхийн мистер, Холливудын од Арнольд Шварценеггер АНУ-ын иргэншилтэй болсноос гадна Калифорни муж улсын амбан захирагчийн сонгогдон ажиллаж байсан юм.

1957 оны есдүгээр сарын 16-ны энэ өдөр Хятадын алдарт зураач, каллирафийн мастер Ци Байши таалал төгсжээ. Харсан бүхнээ зурдаг байсан нь түүний уран зургийн нэгэн өвөрмөц хэлбэр гэгддэг. Уран зураг, каллиграфиас гадна шүлэг, яруу найрагч, утга зохиолд дурлаж явсан нь “Хэн Шан уулын 12 байгалийн зураг” хэмээх алдарт бүтээл болсон аж. 93 насласан Ци Байшигийн хойч үедээ үлдээсэн уран зургууд дахь чөлөөт композиц нь өнөөг хүртэл шинэлэг байдаг.

1925 оны есдүгээр сарын 16-ны энэ өдөр АНУ-ын нэрт дуу зохиогч блюз дуучин Райли Б. Кинг мэндэлжээ. Райли Кинг бага насаа АНУ-ын Миссисипи мужийн Ита Бена хотын хөвөн тариаланд өнгөрүүлж, түүний дараа Индиана хотын хөвөн цэвэрлэх үйлдвэрт ажиллаж байсан юм. Хөвөнгийн үйлдвэрээс “төрсөн” Райли Кинг блюз хөгжмөөрөө Америк даяар түгэж, түүний гитарын нарийн дууг сонсох гэж дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зорьж ирэх болж гэнэ. Нэрт дуучин Б.Б.Кинг 2015 оны тавдугаар сарын 14-нд 89 насандаа таалах төгсөх хүртлээ дэлхийн тойрон аялан тоглолт хийж байсан нь өдгөө түүнийг “Блюзийн хаан” хэмээн сонсогчид дурсахад хүргэсэн биз ээ.

| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД: АНУ-ын Ерөнхийлөгч Вьетнамын дайнаас зугтсан хүмүүсийг өршөөжээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |