Манай эриний 81 оны есдүгээр сарын 14-ний өдөр Ромын Эзэнт гүрний Эзэн хаан Титус нас барж, түүний дүү Домитиан Эзэн хаан болж байжээ. Домитиан 81-96 онд хаан ширээнд сууж, амиа алдсан Флавиан гүрний хамгийн сүүлчийн гишүүн байв. Түүний хаанчлалын үед Сенатуудтай эрс зөрчилдсөн нь эрх мэдэл нь багасахад хүргэсэн байдаг. Улмаар манай эриний есдүгээр сарын 18-нд Ромын Эзэн гүрний танхимын гишүүд хуйвалдаж, Домитианы амийг хөнөөсөн юм.

1812 оны есдүгээр сарын 14-ний өдөр түүхэнд “Москвагийн гал” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн өдөр эхэлжээ. Тухайн үед алдарт байлдан дагуулагч, Францын эзэн хаан Наполеоны цэргүүд Бородиногийн тулааны дараа Москва хотод очиж, түймэр тавьсан байдаг. Өнөөгийн ОХУ-ын нийслэл Москва хот 1812 оны энэ өдрөөс эхэлж, таван хоногийн турш шатсан юм. Харин Наполеон хааны цэргүүд Москва хотод түрж, очихоос өмнө хотын олонх оршин суугч Москваг орхиж, гарсан нь Оросын талд байж болох хамгийн бага алдагдал хүлээхэд хүрсэн аж.

1938 оны есдүгээр сарын 14-ний өдөр Германы “LZ-130 Граф Зеппелин” аварга онгоц анхны нислэгээ хийж байжээ. “LZ-130 Граф Зеппелин” нь Германы нэрт зохион бүтээгч Зеппелин Люфтшиффбаугийн хоёр дахь бүтээл бөгөөд уг онгоцоос өмнө “LZ-127” нэртэй аварга онгоцоо зохион бүтээгээд байсан юм. Хөлгийн анхны нислэгийн баг 74 гишүүнээс бүрдэж, нислэгээ 05:40 цагийн турш үргэлжилсэн бөгөөд нийт 925 километр замыг туулсан байна. Нисгэгчдээс бусад зорчигч тээвэрлэдэггүй, ихэвчлэн суртал ухуулгын зорилгоор нислэгээ үйлддэг байсан “LZ-130 Граф Зеппелин” онгоцын хамгийн сүүлчийн нислэгийг 1940 оны дөрөвдүгээр сард хийж, онгоцыг устгасан юм.

Их Британийн нэрт дуучин Эми Уайнхаус 1983 оны есдүгээр сарын 14-ний энэ өдөр Их Британийн Лондон хотод мэндэлжээ. Тэрээр багаасаа дуулах хүсэлтэй байсан бөгөөд ердөө 14 насандаа анхны дуугаа бүтээж байсан түүхтэй. Эми Уайнхаусын бүтээж байсан гүн илэрхийлэмж бүхий блюз, жазз урсгалын дуунууд сонсогчдод эрэлттэй хүрч, түүний 2006 онд гаргасан "Back to Black" цомог Их Британийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай цомгуудын нэг болсон юм. Гэвч нэрт дуучин Эми Уайнхаус өсвөр наснаасаа л мансууруулах бодист донтсон бөгөөд 2011 оны долдугаар сарын 23-нд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас 27 насандаа таалал төгссөн.

АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильям МакКинли 1901 оны есдүгээр сарын 14-ний эл өдөр амиа алджээ. Түүний 1901 оны есдүгээр сарын 5-нд 50 мянган иргэн цугласан мэдэгдлийнх нь үеэр Леон Чолгош гэх этгээд үзэгчид дундаас ойртож, цээж рүү хоёр удаа буудсан юм. Уг үйл явдлаас хойш хэд хоногийн турш сураг нь тасраад байсан ч 1901 оны есдүгээр сарын 13-ны өглөө “Ерөнхийлөгч Уильям МакКинлигийн бие муудсан” гэх мэдээ АНУ даяар таржээ. Мэдээ тархсаны маргааш буюу 1901 оны есдүгээр сарын 14-ний 02:15 цагт АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильям МакКинли өвдөлтөө дийлэлгүй нас барсан юм. Таван жилийн турш АНУ-ын төрийн тэргүүнээс ажилласан Уильям МакКинлигийн амийг хөнөөсөн Леон Чолгошийг 1901 оны аравдугаар сарын 29-нд цахилгаан сандалд суулгаж, цаазалсан байдаг.

| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД: Таван өдрийн турш үргэлжилсэн “Москвагийн гал” эхэлжээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |