Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн малчин А.Батбуяных хулгана жилд Монгол Улсын хамгийн олон тэмээтэй айлаар тодорсон байна. Өдгөө 70 насыг зооглож буй А.Батбуян буурай хар багаасаа тэмээ хариулжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Сайхан хаваржиж байна уу. Танай нутагт хэр хавар болж байна вэ?
-Сайхан хаваржиж байна. Манай нутагт сүүлийн хоёр жил бороо ороогүй. Гантай байсан учир өвс муу ургаж, хүнд өвөл, хавар болж байна. Говийн аймгууд цутруухан, отор нүүдэл ихтэй байна даа.
-Аймаг, сумаас өвс, тэжээлээр дэмжлэг үзүүлж байна уу?
-Одоогоор чимээгүй л байна. Өвөл 300 мянган төгрөгийн хорголжин тэжээл, өвс, хивэг өгсөн.
-Танайх хулгана жилд Монгол Улсын хамгийн олон тэмээтэй айлаар шалгарсан байна. Танд болон танай гэр бүлийнхэнд баяр хүргэе. Та хэдэн онд айл гэр болж, тусдаа гарч байв. Тухайн үед хэдэн тэмээтэй байсан бэ?
-Би 1984 онд гэр бүл болж, эцэг, эхээс тусдаа гарсан. Тухайн үед нэгдлийн 200 орчим тэмээ малладаг байлаа. Хувьсгал гарч, 1991 оноос хувьдаа 200 гаруй тэмээтэй болсон. Энэ жил 1400 гаруй тэмээ тоолууллаа.
-Тэмээн сүргээ оторт явуулсан уу. Хаагуур идээшилж байгаа вэ?
-Манайх Мандал-Овоо сумаас баруун тийш 30-аад километрт байдаг. Өмнө нь эндээс баруун тийш нутагладаг байлаа. Харин сүүлийн 30 жил энд нутаглаж байгаа. Тэмээгээ зун отроор явуулсан. Одоо манай байгаа газраас 20 орчим километрийн цаана бэлчиж байгаа.
-Тэмээг хэрхэн өсгөж, үржүүлбэл зохилтой вэ. Ган, зуданд хэр тэсвэртэй амьтан бэ?
-Тэмээг нутаг дагуулан малладаг. Хужирлаг, задгай устай газраар хариулж, ус, өвс, тэжээлийг нь тэнцүүлж байвал сайн. Зундаа таана, хөмүүлтэй тал хөндий газар ус барааддаг. Өвөл, хавар хоолой газраар тогтож идээшдэг. Өвөл цас шуурганд урууддаггүй. Тэнгэрийн муухайд нөмөр, нөөлөгтэй газар хураахад хэвтээд өгдөг, уруудах нь бага амьтан. Нэг нутагт дасгаж, нутагшуулбал маллагаа багатай. Тэмээ зуданд тэсвэртэй, төл нь амархан бойждог. Өсгөхөд амар байдаг. Манайх хүрэн тэмээний угшилтай.
-Тэмээ маллахад ямар хүндрэл учирч байна вэ?
-Манай нутагт ус ховор. Энэ нь хүн, малд маш хэцүү байдаг. Мал хариулахад хүндрэлтэй болж байна.
-Танай суманд тэмээтэй олон айл бий юү?
-Манай суманд 300, 500 тэмээтэй айл олон бий.
-Тэмээ ноослох, ингэ саах, номхруулж унаж эдлэхэд хүч хөдөлмөр их шаарддаг байх. Танайх тэмээ хариулдаг малчинтай юу?
-Манайх малчингүй. Би зургаан хүүхэдтэй, бүгд тусдаа гарсан. Манайхтай ойролцоо нутагладаг юм. Тэд минь ирж тусалж, тэмээг минь хариулж өгдөг. Тэмээ ноослоход хүүхдүүд ирж тусална, хүн хөлсөлж ноослуулдаг.
-Ингэ хоёр жилд нэг удаа ботголдог. Танайх жилд хэчнээн төл авдаг вэ?
-Ингэ дөрөвдүгээр сараас эхэлж төллөдөг. Манайх 200 орчим ботго сүүлийн жилүүдэд бойжуулсан.
-Тэмээний ашиг шим их байх. Түүхий эдээ хааш нь яаж нийлүүлдэг вэ?
-Ноос, сүү хоёроос арвин шим хүртдэг. Малынхаа ноос, сүү, цагаан идээг аймаг, сумандаа нийлүүлдэг. Тэмээний ноос килограмм нь дунджаар 5000 төгрөгийн үнэтэй. Том тэмээнээс долоон килограмм ноос гардаг. Тором, ботгоноос хоёр килограмм гаруй ноос гарна. Нэг ингэнээс дунджаар 500 грамм сүү гардаг. Гэхдээ тухайн ингэний сүүтэй эсэхээс шалтгаална л даа. Ингэний сүүнээс ааруул, аарц, хоормог, өрөм гаргаж авдаг. Үнээ, ямааны сүүнээс чанартай, тослог ихтэй байдаг. Хамгийн тансаг идээнд ордог шүү дээ. Өрөм нь сарлаг, үхрийнхийг арай гүйцэхгүй. Хоормогоо буцалгаж, өтгөрүүлээд аарц гарган авдаг юм. Түүнийгээ шүүж, шахаад ааруул тавьж болдог.
-Танай аймаг, суманд цагаан идээний үнэ, хүртээмж ямар байдаг вэ?
-Сүүлийн үед цаг муу байгаа учир цагаан идээ ховор байна. Тэмээний сүү, хоормог өвөлдөө 6-7 мянган төгрөгийн үнэтэй. Сааль сүү элбэг, дэлгэр цагт хямдардаг.
-Ингийг хэзээнээс эхлэн сааж, цагаан идээгээ авдаг вэ?
-Мал ногоо идэхээр сааж эхэлдэг. Ерөнхийдөө тавдугаар сарын сүүлчээс эхлэн саана. Ингэ хоёр жилд нэг удаа ботголдог болохоор жил гаруйн хугацаанд сааж болдог.
-Танайх бүх ингээ сааж, сүү цагаан идээгээ авч чаддаг уу?
-Хүүхэд, багачууд байнга байдаггүй болохоор бүгдийг нь сааж чаддаггүй юм. Номхон хэдхэн ингэ саадаг даа.
-Тэмээг унаж эдлэх, номхруулахад хэрхэн анхаарч байна вэ?
-Би өөрөө унаж эдэлж, номхруулж чадахгүй юм. Хүүхдүүд морь, тэмээ унахгүй, мотоциклээр малдаа явдаг. Сүүлийн үед тэмээгээ номхруулж уналгад эдэлж чадахгүй байна. Хааяа барьж унадаг, номхон цөөн тэмээ бий.
| Хамгийн олон тэмээтэй А.БАТБУЯН: Энэ жил 1400 гаруй тэмээ тоолууллаа |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |