Цагаан, хар өнгийн товчлуур буюу клавикуудын хоршил нэгдсэнээр сонсголонг бүтээнэ. Гагцхүү энэ нэгдэл дээр ямар ч төрлийн ая оруулж тоглож болно. Энэ бол төгс төгөлдрийн бэлгэдэл төгөлдөр хуур. Тэр бол хөгжмийн хаан. Бид “Монголын гэрэлт ирээдүй” булангийнхаа энэ удаагийн дугаарт DGL хөгжмийн академийн төгөлдөр хуурын ангийн бяцхан хөгжимчдийг онцолж, сурвалжиллаа.
.jpg)
DGL хөгжмийн академи нь төгөлдөр хуураас гадна морин хуур, гитар, хийл хөгжмийн сургалт явуулдаг аж. Сургалтын төвийн үүдээр ормогц үүдний сандал дээр хоёр хөвгүүн гитар хөгжим дээр "Gangbay" хамтлагийн “Ганган цагаан” дууны аяыг тоглож сууна. Анги бүрээс төрөл бүрийн хөгжим эгшиглэнэ. Сургалтын төвийн анги болгонд өөр, өөр хөгжмийн хичээл ордгийг тохижолтоос нь харж болохуйц.
Биднийг очиход төгөлдөр хуурын ангид зургаан сурагч тус бүрнээ чихэвч зүүж, өөр өөрсдийн хичээлээ давтаж байв. Тэд дор бүрнээ өөр ая сурч байгаа нь энэ. Төгөлдөр хуурын товчлуур дээр тэдний бяцхан гар хүрмэгц жижигхэн алх тусгай механик үйлдлээр чавxдасыг цохиж, үүсэх доргилтоор дуу гардаг юм байна. Тэд эхлээд нот, дараагаар нь хэмжээ буюу хэмнэлийн хичээл үздэг. Ингэснээр хэмжээндээ тохируулан ая тоглож сурдаг байна.
.jpg)

DGL хөгжмийн академийн хөгжмийн хичээл 60 минут үргэлжилдэг. Эхний хичээл 10:00 цагт эхэлдэг бол сүүлчийн хичээл 20:00 цагт дуусдаг. Хүүхдүүд өглөө хичээлд явахаасаа өмнө болон хичээлээ тараад сургалт руугаа яарсаар ирдэг байна.
-Яагаад төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэх болсон бэ?
-Би сонгодог урлагт их дуртай. Мозартын аянуудыг түлхүү сонсдог. Төгөлдөр хуур өөрөө эрхэмсэг, элит төрлийн хөгжим юм шиг санагдсан. Тиймээс би тоглож сурахаар шийдсэн.
-Төгөлдөр хуур хөгжмөөр хичээллээд хэр удаж байна вэ?
-Бага ангид байхдаа төгөлдөр хуурын сургалтад явж байгаад больсон. DGL хөгжмийн академийн төгөлдөр хуурын ангид ороод гурван сар болж байна.
-Мэргэжлээ сонгож амжсан уу, ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Би эмч болно гэж боддог. Мэдээж төгөлдөр хуураа орхихгүй. Хоббигоо илүү хөгжүүлээд, суралцаад явна. Өөрийн гэсэн хоббитой байвал гоё шүү дээ.
-Чамд даган дуурайдаг, хүндэлж явдаг төгөлдөр хуурч бий юу?
-Daarya буюу Анударь төгөлдөр хуурчийг хөгжимчнийх нь хувьд хүндэлдэг. Түүний төгөлдөр хуур тоглож байгаа арга барил нь надад илүү таалагддаг.
- Төгөлдөр хуурын сургалтад сууснаар чамд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Урьд өмнөхөөсөө илүү сонсгол маань нээгдэж хөгжмөө мэдэрч байгаа. Мөн илүү хүлээцтэй, өөртөө итгэлтэй болсон. Хамгийн гол нь өөрийнхөө дуртай зүйлийг бага багаар таньж мэдэж байгаа нь надад илүү сонирхолтой байна.
-Гэр бүлийнхэн чинь чамайг хэр дэмждэг вэ?
-Удаан хугацаанд бэлтгэл хийгээд дараагаар нь гэр бүлийнхэндээ тоглож өгөх хамгийн гоё нь. Манай гэрийнхэн намайг маш сайн дэмждэг. "Бэлтгэлээ сайн хийгээрэй" гээд төгөлдөр хуур хүртэл авч өгсөн.
.jpg)
Дугуйлангийн сурагчдыг төгөлдөр хуур хөгжимд татагдах үндсийг нь тавьж, илүү удаан нөхөрлөхөд нь чиглүүлж өгдөг хүн бол Д.Мөнхзаяа багш. Тэр СУИС-ийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Өөрийн сурсан багахан мэдлэгээ хүүхдүүдэд хуваалцаж, сонгодог урлагийн талаар ойлголт түгээхийг илүүд үздэг хэмээсэн. Тэрбээр "Төгөлдөр хуур хөгжмийг сурсны дараагаар бусад хөгжмийг тоглоход дөхөм байдаг. Утсан хөгжмүүдийг бодвол төгөлдөр хуур хөгжмийг сурахад илүү хялбар. Тиймээс бага насны хүүхдүүд эхлээд төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэх нь тохиромжтой. Төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэснээр хүүхдүүд гоо зүйн мэдрэмжээс гадна сууж сурах, тэвчээртэй болох олон давуу талтай.
.jpg)
Өдөр бүр нот амилуулж, түүндээ урамшин урагшилсаар яваа бяцхан хөгжимчдийн мөрөөдөл алсад бий. Тэд сонгодог хөгжмөөр дамжуулан өөрийгөө таньж мэдэх их хүсэлд хөтлөгдөж энд ирсэн. Цаашид ч мэдрэмжээ хөгжүүлсээр, "урласаар" байх нь лавтай.

| НОТ АМИЛУУЛДАГ БЯЦХАН ХӨГЖИМЧИД |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |