-Сайн байна уу. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу, намайг Мөнхсоёл овогтой Өсөхбаяр гэдэг. ХААИС-ийн гуравдугаар курсийн оюутан, таеквондогоор хичээллээд 13 жил болж байна.
-БНСУ-д зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-“ПакЖонгХы кап” олон улсын таеквондогийн тэмцээн долдугаар 19-22-ны хооронд зохион байгуулагдаж дууссан. Би энэхүү тэмцээнээс тулааны төрөл (athletic) -д оролцож, -54 кг-д алтан медаль хүртсэн. Мөн энэ тэмцээнд нийт 6000 гаруй тамирчин оролцсон бөгөөд 17 дэвжээн дээр зэрэг өрсөлдсөн. Тэмцээн нийт дөрөв хоног үргэлжилсэн. Миний хувьд дараагийн тэмцээндээ бэлтгээд БНСУ-ын байрлаж байна. Эх орныхоо нэрийг олон улсын дэвжээнд гаргаж буйдаа баяртай байна.
-Энэ спортоор яагаад хичээллэх болов, юу нь таны сонирхлыг татсан юм бэ?
-Таеквондогийн спортоор 2011 оноос хойш хичээллэж байна. Анх дүү маань “Энэ подвальд таеквондогийн дугуйлан байдаг, найз минь явдаг” гэж байсан. Тэгээд цонхоор нь цагаан өмсгөл өмссөн тамирчдыг хараад сонирхож, хичээллэж эхэлсэн дээ.
-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ. Тамирчид өрсөлдөгчөөсөө олон зүйл сурдаг шүү дээ?
-Клубийнхаа найзтайгаа алтан медалийн төлөө өрсөлдөх үе л хамгийн дурсамжтай, сургамжтай санагддаг. Ер нь тэднээсээ л их юм сурдаг даа.
-Таеквондогийн спортоор хичээллэж эхлээд хамгийн анх оролцсон тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-2011 онд “Хөтөл cup” тэмцээнд оролцоод, анхны тэмцээнээсээ мөнгөн медаль авч байсан. Анхны гэдэг утгаараа их сандарч, айж байсан санагддаг. Яг юу болоод байгааг анзаарах сөхөөгүй явсаар нэг мэдэхэд медалийн тавцанд зогсож байсан. Тамирчин хүн бүрд шантрах хүнд үе тохиодог байх. Бэлтгэлээ огт явмааргүй санагдаад, тэгээд бэлтгэлдээ явахгүй үедээ надаас муу байсан тамирчин медаль авч буйг харахаар шар хөдөлдөг.
-Таеквондогийн спорт амьдралд нь хэрхэн нөлөөлсөн бэ?
-Хүндлэлийн спорт болохоор хүнээс үг сонсож, биеэ дааж, бусдыг хүндэлж сурсан. Мөн маш том эерэг хүрээлэлтэй болсон доо.
-Тэмцээний талбар дээр гараад тулалдахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Өмнө нь маш их сандардаг байсан. Одоо бол ганц дуртай, чаддаг юм болохоор шалгалт өгч байна гэж бодож тулалддаг даа.
-Та таеквондог юу гэж тайлбарлах вэ. Таны хувьд юу вэ?
- Таеквондо бол хүндлэл, ур чадвар, тэвчээрийн спорт юм.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө, оролцохыг хүсдэг тэмцээн юу вэ?
-Олон улсын чанартай бүхий л тэмцээнд оролцохыг зорьж байгаа. Мөн ДАШТ-ээс медаль хүртэхийг мөрөөддөг дөө. Өмнө нь улсын аваргын таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, “Оюутны юнивэрсал” нэг мөнгө, Оюутны улсын аваргын алт, “Chuncheon Korea open” тэмцээний мөнгө, “Korea Park chung hee cup”-аас алтан медаль хүртэж байсан. Мөн өөр хэд хэдэн тэмцээнээс медаль хүртсэн. Энэ амжилтаа цаашдаа улам ахиулж, эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчин болох болно оо.
-Ярилцсанд баярлалаа. Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
(5).jpg)
| М.ӨСӨХБАЯР: ТАЕКВОНДО БОЛ ХҮНДЛЭЛ, УР ЧАДВАР, ТЭВЧЭЭРИЙН СПОРТ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |