“Хүргэлт үнэгүй” уран сайхны кино бүх IPTV болон OTT платформуудаар нээлтээ хийсэн билээ. Үзэгчдээс эерэг үнэлгээ аваад буй тус уран бүтээлд МУГЖ Ж.Мөнхсайхан хүүтэйгээ хамт тоглосон билээ. Түүний хүү М.Энхтүвшин энэ жил аравдугаар анги бөгөөд “Хүргэлт үнэгүй” кино бол түүний ажилласан анхны уран бүтээл билээ. Ингээд М.Энхтүвшинтэй ярилцсанаа танд хүргэж байна.
-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү ?
-Сайн байна уу, намайг Мөнхсайхан овогтой Энхтүвшин гэдэг. Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн аравдугаар ангид сурдаг. Чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглох дуртай. Спорт, урлагийн аливаа үйл ажиллагаанд оролцох дуртай.
-“Хүргэлт үнэгүй” кино үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ангийнхан, найзууд нь чамайг кинонд тоглосныг мэдээд хэрхэн хүлээж авч байна?
-“Хүргэлт үнэгүй” инээдмийн уран сайхны киноны гол дүр болох Цоомоогийн дүрд ажилласан. Анх удаа кинонд тоглохдоо аавтайгаа хамт ажилласан учраас сайхан санагдаж байгаа. Киног маань найзууд, ангийнхан маань бүгд үзэж, гоё сэтгэгдэл хэлсэн. Анхны кино маань үзэгчдэд таалагдсан учраас үнэхээр сайхан санагдаж байгаа.
-Анх удаа кинонд тоглосон уу, кинонд тоглох ямар байсан бэ. Кинонд ажиллана гэдгээ мэдэх ямар байсан бэ?
-Миний ажилласан анхны уран бүтээл. Кинонд тоглоно гэдгээ мэдээд үнэхээр баярласан. Баярласан гол шалтгаан нь аавтайгаа хамт уран бүтээлд ажиллана гэдэг сайхан санагдсан.
(1).jpg)
-Аавтайгаа хамт кинонд тоглох ямар байсан бэ. Аав нь чамд ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Миний ойлгохгүй, тулгамдсан асуудал дээр “Ингэж хэлнэ, ийм хариу үйлдэл үзүүлнэ” гэж зааж өгсөн учраас үнэхээр түшигтэй байсан.
-Дэлгэцээр өөрийгөө үзэх ямар байсан бэ?
-Цахим сүлжээгээр киноныхоо трейлер, постер зураг нийтлэгдэж эхэлсний дараа найзууд, хамаатнууд маань мэдээд миний талаар ярьж эхэлсэн. Догдлоод “Яаж хүлээж авах бол” гэж их бодогдсон. Киногоо гарсны дараа шууд үзсэн. Эхнээс нь дуустал нухацтайгаар. Хүн өөрийнхөө хэсгийн хамгийн анхааралтай үзэж, өөрийгөө шүүдэг юм билээ. Киноны зураг авалт хийж байх үеийг бүгдийг нь мэдэж багаа учраас “Энэ хэсгийн тэгж хийсэн дээ” гэж их бодсон.
-Аавынхаа талаар ярихгүй юу. аавынхаа ямар зан чанарт хамгийн дуртай үлгэрлэж, суралцахыг хичээдэг вэ?
-Олон хүний хүндэлдэг, үзэх дуртай жүжигчин нь байх гэж боддог. Би аавынхаа бусдад аз жаргал бэлэглэдэг, хөгжилтэй байдаг. Аавынхаа үүргийг хамгийн сайн биелүүлдэг. Би аавынхаа аливаа зүйлд хамгийн зөв шийдэл олдог зангаас нь сурахыг хичээдэг.
-Аавынхаа бүтээсэн ямар дүрд, ямар кинонд хамгийн дуртай вэ. Тус дүрийг онцлох шалтгаан нь юу вэ?
-Аавынхаа тоглосон бүх кино, уран бүтээлийг үзэж байсан. Тэр дундаас “Баярлалаа ээжээ” кинонд дуртай. Эрэгтэй хүн хэрнээ ээжийн дүрийг хамгийн сайхнаар бүтээж, ээж гэдэг хүнийг харуулсан юм шиг санагддаг.
(1).jpg)
-Чиний хувьд багийнхан нь киногоороо дамжуулж үзэгчдэд ямар мэдрэмж, ойлголт өгөхийг зорьсон бол?
-Гэр бүлийн сайхан харилцааг, тэднийгээ хүндлэх хэрэгтэйг харуулахыг хүссэн юм шиг санагдсан. Амралтын өдөр гэр бүлээрээ суугаад “Энэ яг чамтай адилхан юм байна” гээд хөгжилдөж, ярилцаж үзэх кино болсон.
-“Хүргэлт үнэгүй” киног заавал үзэх шалтгаан хэлээч гэвэл чи юу гэж хэлэх вэ?
-Хамгийн чухал шалтгаан нь зохиол юм болов уу. Гоё зохиолтой, адал явдалтай хөгжилтэй инээдмийн кино болсон. Мөн мундаг жүжигчид ажилласан учраас заавал үзэх кино болсон юм шиг санагдаж байгаа.
(1).jpg)
-Кино зураг авалтын үеэр тохиолдсон хөгжилтэй дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Бүх зүйл л сайхан дурсамж болсон. Бүтэлгүйтсэн зураг авалтуудыг харах хөгжилтэй байсан. Мөн аавтай нүүр нүүрээ харалцаад жүжиглэх хэд хэдэн хэсэг бий. Тэр хэсгийн зураг авалтыг хийлгэх хамгийн хөгжилтэй, дурсамжтай байсан. Аавынхаа урдаас хараад жүжиглэхэд жаахан сандарч байсан.
-Мэргэжлийн жүжигчин биш шүү дээ. Кинонд ажиллах ямар байсан бэ. Цаашид энэ чиглэлээр суралцах бодол байдаг уу?
-Кинонд ажиллах үнэхээр сайхан санагдаж, таалагдсан. Уран бүтээлд ажиллах бэлэн болсон уран бүтээлээ үзэх хамгийн сайхан байсан. Одоогоор мэргэжлээ баттай сонгоогүй байгаа. Гэхдээ жүжигчин болох талаар боддог.
-Ярилцлага өгсөнд баярлалаа, чамд амжилт хүсье.
-Баярлалаа.
| М.ЭНХТҮВШИН: БИ ААВЫНХАА БУСДАД АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭЖ, АЛИВАА ЗҮЙЛД ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ ОЛДОГ ЗАНГААС НЬ СУРАХЫГ ХИЧЭЭДЭГ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |