Тэрбээр 1998 оны зургадугаар сарын 9-нд Монгол Улсад төржээ. Х.Болдсүх 187 см өндөртэй бөгөөд солонгос нэр нь И Ген Хе юм. Түүний хувийн номер нь 19. БНСУ-д амьдарч эхэлснээсээ хойш “Сава” бага сургууль, “Палрёнг” дунд сургууль, “Масан” ахлах сургуулиудын сагсан бөмбөгийн багт тоглож байжээ.
-БНСУ-ын дээд лигийн бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн тэмцээнд тэргүүлсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайн байна уу, БНСУ-ын дээд лигийн бүх оддын тэмцээний үеэр гурван онооны шидэлтийн аварга болсондоо баяртай байна. Бүх оддын тоглолтод анх удаа оролцож байгаа учраас энэ хэмжээний амжилт гаргана гэж бодоогүй, тиймээс илүү сайхан санагдаж байна. Дараа жил дахин оролцож, амжилт гаргахыг хичээнэ ээ.
-БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт тоглодог юм билээ. Багтаа анх хэрхэн нэгдсэн бэ?
-“KCC” багт 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд драфтлагдан нэгдэж байлаа. Баг маань БНСУ-д нэр хүндтэй, дэмждэг хүн олон бий. Улсдаа шилдэгт тооцогддог багийн гишүүн байгаадаа баяртай байна.
"KBL Pro League" ALL STAR гурван онооны шидэлтийн тэмцээн үеэрх Х.Болдсүх шидэлт
-Багаасаа сагсан бөмбөг тоглох дуртай байв уу. Тамирчны гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
-Миний бага нас сагсан бөмбөгтэй салшгүй холбоотой. Сагсан бөмбөгийн талбай дээр л өнждөг хүүхэд байлаа. Цаг гарах л юм бол бөмбөгөө бариад гүйчихнэ. БНСУ-д ээжтэйгээ нүүж ирснийхээ дараа шууд сагсан бөмбөгийн сургалттай сургуульд элссэн. Мөрөөдлөө мөрөөдөл чигээр нь үлдээхийг хүсээгүй.
-Хэдий БНСУ-ын иргэншилтэй ч гадаад тамирчин лигт тоглоход тус улсын иргэд хэрхэн хүлээж авдаг бэ?
-Манай багийнхан болон солонгосчууд намайг гадаад хүн гээд орхиж, гадуурхдаггүй ээ. Манай багийн шүтэн бишрэгчид надад дуртай шүү. БНСУ-д тус спортыг хөгжүүлэхэд, илүү нэр хүндтэй болоход бага ч гэсэн дэмжлэг үзүүлдэг болохоор тэр юм болов уу. Тамирчин гэдгээр минь хүлээн авч, дэмждэг.
.jpg)
-Иргэншлийн асуудлаас болоод олон боломжоо алдсан гэж сонсон. Энэ талаар яривал?
-Тийм ээ, олон тоглолтыг үзэгчийн суудлаас үзэж, өнгөрүүлсэн. Өөр улсын иргэн учраас дунд болон их сургуулийнхаа хамгийн чухал тэмцээнд оролцож чадаагүй. Иргэншилгүй бол БНСУ-ын багт драфтлагдаж орох боломжгүй байдаг юм.
-Багаасаа БНСУ-д амьдарсан юм билээ. Монгол хэзээ сүүлд ирсэн бэ. Юуг нь хамгийн их санаж байна вэ?
-Монголд хамгийн сүүлд дунд сургуульд байхдаа очсон. Түүнээс хойш дахиж очих гээд амжихгүй л байна. Эх орныхоо бүх зүйлийг санаж байна даа.
-Тамирчны хувьд хувийн номер тун чухал байдаг шүү дээ. Анх хувийн номероо хэрхэн авч байсан бэ, тоонд нь утга бий юү?
-Би тоглогчийн хувийн номерт төдийлөн ач холбогдол өгөөд байдаггүй ээ. Их сургуульд байхдаа 10 гэсэн номертой тоглодог байсан. Дээд лигт 10 гэсэн дугаартай хүн байсан учраас багт маань байхгүй 19 номерыг сонгож, хувийн дугаараа болгосон.

БНСУ-ын сагсан бөмбөгийн гурваас шидэлтийн онооны жагсаалтыг тэргүүлж буй Х.Болдсүх
-БНСУ-ын дээд лигт мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин болоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Гэр бүлийнхэн минь сагсан бөмбөгийн спортоор хичээллэнэ гэхэд дуртай хүлээж авч, дэмжсэн. Иргэншлээ сольж, дээд лигийн тамирчин болно гэхэд ч эсэргүүцэлгүй дэмжсэн. Миний хамгийн шилдэг, хэзээ ч урвахгүй дэмжигчид минь.
-Сагсан бөмбөг таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Сагсан бөмбөгийн спорт надад тэсвэр тэвчээр, хатуужлыг зааж, зорилго тэмүүлэлтэй болгосон. Мөрөөдөлөө мөрөөдөл чигээр нь орхихгүй байх тэмүүллийг өгсөн. Энэ спортоор хичээллэснээр өөртөө илүү итгэлтэй болсон.
.jpg)
-Монголынхоо сагсан бөмбөгийн тэмцээнийг үздэг үү. Дэмждэг тоглогч бий юү?
-Монголынхоо сагсан бөмбөгийн тэмцээнийг байнга үздэг. Эх оронд минь миний дуртай спорт хөгжиж байгаад баяртай байгаа. Дэмждэг тамирчин олон бий. Баг бүрээс дэмжиж, тоглолтыг үзэх дуртай нэг хүн байдаг.
-Багийнхаа талаар ярихгүй юу. Багтаа ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?
-Багтаа хамгаалагч болон гурван онооны шидэлт хийх үүрэгтэй байгаа. Багийнхаа тоглолтыг сэргээх нь миний хамгийн чухал үүрэг.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Миний дараагийн зорилго БНСУ-ын сагсан бөмбөгийн тэмцээний аварга болох.
Олон жилийн түүхтэй Азийн шилдэг багт, монгол хүү мөрөөдлөөрөө жигүүрлэн амжилттай тоглож байна. Түүний сагсан бөмбөгийн тамирчны замнал хамгийн гэгээн байх болтугай.
 • Instagram photos and videos.png)
| Х.БОЛДСҮХ: МӨРӨӨДЛӨӨ МӨРӨӨДӨЛ ЧИГЭЭР НЬ ҮЛДЭЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ УЧРААС БНСУ-ЫН САГСАН БӨМБӨГИЙН БАГТ ЭЛССЭН |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |