-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Хүргэнтэй цагаан сар” контент сар шинийн баяраар үзэгчдийн хүртээл болсон шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай багийнхан өмнө нь дандаа дуу уран бүтээл гаргадаг байсан. Энэ удаа мэргэжлийнхээ дагуу “Хүргэнтэй цагаан сар” гэсэн баярын контент хийж, үзэгчдээсээ сайхан сэтгэгдэл авсандаа баяртай байгаа. Цаашид илүү олон уран бүтээл хүргэнэ гэдэгт итгэж байна.
-“Хүргэнтэй цагаан сар” контентын таны хайртай бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьж байгаа хэсгийн видео хандалт өндөртэй байгаа. Хүмүүс киноны хэсэг бус бодит үйл явдал гэж ойлгосон байсан. Хүмүүс эергээр хүлээж авсан нь танд ямар санагдсан бэ?
-Манай контентын хамгийн хайр “үнэртүүлсэн” хэсэг нь хүмүүсийн дунд хандалт өндөртэй байгаад баяртай байна. Хүмүүс бодит үйл явдал гэж хүлээн авч сайхан үгс хэлж, хайртай хүмүүс рүүгээ явуулсан нь сайхан санагдсан. Чин сэтгэлээ зориулж хийсэн уран бүтээлийн хэсэг хүмүүст хүрч байгаа учраас үнэхээр сайхан байгаа. Хайр дөнгөж эхэлж байгаа, нэгэндээ сэтгэлээ илчилж байгаа хамгийн нандин мөчийг дүрсэлсэндээ баяртай байна. Хүмүүс ч нандин мөчөө дурсан нэгэнтэйгээ хуваалцсан нь сайхан санагдсан.

-Тус дүрс бичлэг дор таныг магтсан хүмүүс олон байсан. Амьдрал дээрээ хэр романтик хүн бэ?
-Тийм ээ, магтсан сэтгэгдэл олон авсан шүү. Амьдрал дээрээ учиргүй сайхан романтик хүн биш ээ. Гэхдээ хайртай хүнтэйгээ хамт байх нандин мөчөө дурсамжтай өнгөрүүлэхийг хүсдэг. Бүх эрчүүд адилхан бодолтой байдаг байх.
-Таны дүрд орж ажилласан анхны уран бүтээл байв уу. Анхны уран бүтээлийнхээ талаар яривал?
-Миний ажилласан хоёр дахь уран бүтээл байлаа. Өмнө нь найзуудтайгаа хамтран гэгээн хайрын баярт зориулан “Эрчүүд хайрыг хүснэ” киног хийж, гол дүрд нь ажилласан.
-Яагаад жүжигчин мэргэжлээр сурах болсон бэ. Энэ мэргэжилд татагдсан шалтгаан нь юу байв?
-Багаасаа л хошин урлагийн жүжигчин болно гэж гэр бүлийнхэндээ хэлдэг байлаа. Хүсэл мөрөөдлийнхөө дагуу 2016 онд СУИС-д элсэн орж 2020 онд УГЗ Н.Ганхуяг багшийнхаа удирдлага дор сурч, төгссөн.

-Дэлгэцээр өөрийгөө үзэх ямар байдаг бол. Залуу уран бүтээлчийн хувьд сонин зүйлийн нэг болов уу?
-Эхэндээ жаахан эвгүй байсан шүү. Хүмүүс хажууд миний тоглосон кино, дуулсан дууг үзвэл гараад явчихмаар санагддаг байсан. Гэхдээ мэргэжлийнхээ дагуу ажилласан уран бүтээлээ гэр бүлийнхэндээ үзүүлэхийг хамгийн их хүссэн. Тэднээсээ урмыг үг сонсох хамгийн сайхан мөчүүдийн нэг байдаг даа.
-Кино зураг авалтын явцад тохиолдсон хөгжилтэй, дурсамжтай үйл явдлаасаа хуваалцаач?
-Уран бүтээл хийх хугацаанд санаатай болон санамсаргүй тохиолдлоор олон хөгжилтэй зүйл болно шүү. Жүжиглэж байгаа нэгнээ камерын ард байгаа нэг нь санаатай инээлгэж, хорлоно. Тэр бүр дараа нь хөгжилтэй сайхан дурсамж болдог.
-Ирээдүйд олон сайхан дүр бүтээх байх. Бүтээхийг хүсдэг дүр бий юү?
-Олон уран бүтээлд ажиллахын хүсдэг. Түүхэн киноны баатрын дүрд ажиллахыг хамгийн их хүсдэг дээ.

-Залуу уран бүтээлчид кино хийхэд санхүүгийн асуудлаас эхлээд бэрхшээлтэй зүйл олон байх. Гэхдээ хүсэл мөрөөдлөөрөө даваад л гардаг болов уу?
-Кино уран бүтээл хийдэг хүн бүрд тулгардаг асуудал болов уу. Тэр дундаа анхны уран бүтээлээ хийж байгаа залууст зайлшгүй тулгардаг асуудал юм билээ. Оюутан байхдаа кино, уран бүтээл хийнэ гээд ах дүү, найз нөхөд гээд таньдаг хүмүүс дээрээ кино зохиолоо барьж очоод “Ийм уран бүтээл хийх гэж байгаа, ингэж туслаач” гээд гуйдаг байлаа. Шантралгүй бүгдийг нь бэлэн болгоод ард нь гардаг даа.
-Залуу уран бүтээлчийн хувьд ямар жүжигчин, хувь хүн байхыг хичээдэг вэ?
-Хувь хүний хувьд олон зорилго бий.
-“Хишиг” продакшны уран бүтээлчид сайхан дуулдгаараа алдартай шүү дээ. Мөн та дуу уран бүтээл гаргаж байсан. Дуучин болох бодол, зорилго байсан уу?
-Дуучин болох зорилго одоогоор байхгүй ээ. Зүгээр сайхан дуулах дуртай. Багийнхантайгаа хамтраад хуучны сайхан дуунуудаа сэргээж дуулах дуртай.
-Залуу уран бүтээлчид киноны арын албанд их явдаг шүү дээ. Та хэр олон явж байна. Олон зүйл сурч мэдсэн байх?
-Оюутан байхдаа киноны олны хэсэгт их оролцдог байсан. Зуны амралтаараа киноны туслахаар явна. Найруулагч, зураглаачийн туслахаар киноны арын албанд их ажилласан. Тэр бүрээс сурч мэдсэн зүйл цөөнгүй бий.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
- Хувь хүний хувьд олон зорилго бий. “Хишиг” продакшны залуус энэ жил олон ажил төлөвлөсөн байгаа. Төлөвлөгөөнд дуу, кино уран бүтээлийн ажил бий.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
| Ж.САРУУЛ-ЭРДЭНЭ: БОДИТ ҮЙЛ ЯВДАЛ ГЭЖ ИТГЭЖ, ХҮМҮҮС НЭГЭНДЭЭ ХАЙРАА ИЛЧИЛЖ, ДУРСАМЖАА СЭРГЭЭСЭНД БАЯРТАЙ БАЙНА |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |