-Сайн байна уу. Мэргэжлийн артист болох гараагаа хэрхэн эхлүүлж байв?
-Их сургуулиа төгсөхдөө хүүгээ төрүүлж байлаа. Гэртээ хүүгээ хараад сууж байх үедээ өөрийгөө хөгжүүлж, нүүр будаж сурмаар санагдсан. Хүүгээ унтуулчихаад, гэрийнхээ жижиг ширээн дээр юүтүбээс бичлэг үзэж, дуурайж буддаг байлаа. Нүүр будалт амархан юм шиг харагддаг хэрнээ хэцүү. “Ер нь больё, би хэрэггүй зүйлд цаг хугацаагаа зориулаад байгаа юм байна” гэж бодоод л унтана. Тэгээд маргааш нь сэрээд “Ахиад нэг оролдоод үзье” гээд л будаг, багсаа бариад суудаг байсан.
Эхний хоёр жил хүүхэд нялх байсан болохоор ойр тойрны хүмүүсээ л буддаг байлаа. Одоо өөрийнхөө студийг байгуулаад есөн жил болсон байна. Ингээд бодоход хүү минь өсөж, том болохын хэрээр миний ур чадвар хамт өсөж байна даа. Би нүүр будалтын сургууль төгсөөгүй. Өөрийнхөө уйгагүй хөдөлмөр, тууштай байдлынхаа хүчээр л өнөөдрийг хүрсэн. Хүн ер нь дуртай зүйлээ олоод, түүнийхээ төлөө тууштай зүтгэж чадвал амжилтад хүрдэг юм билээ.
-Нүүр будалтын хамгийн чухал зүйл, түгээмэл гаргадаг алдаа юу вэ?
-Дийлэнх хүн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл л гоё харагдана гэж боддог. Миний хувьд энд тэндхийн гоо сайхны дэлгүүрээс хямд будаг авч л эхэлж байсан. Тэгээд бага багаар бүтээгдэхүүний чанараа дээшлүүлсээр одоо хамгийн чанартай зүйлсийг хэрэглэдэг. Мэдээж үнэтэй будаг тогтоц сайтай, гаралт тод, арьсанд хор нөлөө бага үзүүлдэг. Харин нүүр будалтын хамгийн том алдаа нь суурь кремээ арьсны өнгө болон онцлогт тохируулж чаддаггүйд байдаг. Буруу крем сонгосноор хэт будсан харагдах, өө сэв улам тодрох эрсдэлтэй. Тохирох кремээ олоод сайн уусгах, үүнийхээ дараа өөртөө тохирсон өнгөөр нүд, хөмсөг, уруулаа будах хэрэгтэй. Хамгийн чухал нь зөв өнгө, уусгалт гэдгийг мартаж болохгүй.
-Артист болохыг хүсэж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?
-Миний сурч эхэлж байсан үеийг бодвол одоо олон сургалт, артистуудтай болсон. Сургалтад суувал цаг завыг тань илүү хэмнэнэ. Гэхдээ хамгийн чухал зүйл бол дахин дахин оролдох, тууштай байх юм шүү.
-Одоо А.Баярзаяа гэх хувь хүний талаар ярилцах уу. Хүүхэд нас, гэр бүлийнхээ талаар яриа дэлгээч?
-Би цэцэрлэгт явах дургүй хүүхэд байлаа. Тэгээд Хэрлэн голын хөвөөнд өвөө, эмээдээ эрхэлж өссөн дөө. Эмээгийнхээ өвөрт унтаж, өвөөтэйгөө морь унаж, хонь хариулдаг үе минь одоо бодоход үнэхээр нандин дурсамж байдаг. Арван жилийн сургуулиа Налайх дүүрэгт төгссөн. Айлын том охин, одоо нөхөр, хүү, охин гуравтайгаа амьдардаг.
-Их сургуулиа ямар мэргэжлээр төгссөн бэ?
-Би Хүмүүнлэгийн ухааны сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаагүй, гэхдээ боломж цаг хугацаа нь таарах юм бол ажиллана гэж боддог. Хүүхэд байхдаа нэвтрүүлэгч болж тоглодог, зохион бичих сонирхолтой байсан минь энэ мэргэжлийг сонгоход хөтөлсөн байх. Оюутан байхдаа олны өмнө гарч ярихаасаа илүү бичих дуртай, фэйсбүүк дээр богино бичвэр оруулдаг байсан. Одоо бичих минь эрс багасаж, илүүтэй ярьдаг болсон байна.
.jpg)
-Эргээд бичиж эхлэх, магадгүй зохиол бичих бодол бий юү?
-Байгаа, хэрвээ би ном бичвэл өөрийгөө туулсан амьдралын тухай бичнэ гэж боддог. Мөн нүүр будалтын тухай ном бичих байх. Өөрийнхөө амьдралын түүхийг бичнэ гэхээр учиргүй амьдрал заана гэсэн үг биш. Зүгээр үр хойчдоо юу үзэж, туулсан, хэн байсан гэдгээ л бичиж үлдээхийг хүсэж байна. Би цахим сүлжээнд хэдий идэвхтэй, үргэлж л гоё сайхан талаа харуулдаг ч хүмүүсийн мэдэхгүй зүйл олон бий. Тиймдээ ч хүмүүс намайг нүүрээ гоё будаад, өөртөө анхаарч дасгал хөдөлгөөн хийгээд л ямар асуудалгүй, ачаалалгүй амьдардаг гэж хардаг байх. Гэвч энэ бүхний ард бас нэгэн өөр амьдрал өрнөж байдаг.
-Таны цахим хуудсыг харахад эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг нь харагддаг. Тэр талаар манай уншигчдад хуваалцаач?
-Сүүлийн үед хүмүүс гаднах гоо сайхандаа хэт анхаарч, дотоод сэтгэлийн сайхан чанарт анхаарахаа больсон нь ажиглагдсан. Үргэлж нүүрээ гоё будаж, урт сормуус, хиймэл хумстай явах тийм чухал биш. Монголчуудад хүний дор орохгүй байх, хүнд царай алдсан, ядарсан харагдахгүй байх гэсэн зан байдаг. Миний хувьд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллоод таван жил болж байна. Бусдад гоё сайхан биетэй харагдахын тулд л хурдан хугацаанд эрүүл бусаар битгий тураарай гэж хэлмээр санагддаг. Хамгийн чухал нь өөртөө сайхан, өөрийгөө эрүүл байлгахад анхаарч, хайрлах шүү дээ. Өөрийгөө хайрлаж чадсан хүн бусдыг, бусдын хөдөлмөрийг хайрлаж чаддаг гэдэгт итгэдэг.


| MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |