• Өнөөдөр 2024-05-01

ЦАГ АГААР: Өдөртөө 2 хэм хүйтэн

2023-12-07,   124

2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны 20:00 цагаас арванхоёрдугаар сарын 7-ны 20:00 цаг хүртэлх
 
цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
 
Салхи: Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Монгол-Алтайн уулсаар секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, халуун хуурай салхи салхилж,  нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Онон, Халх голын хөндийгөөр -22...-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -11...-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус хүйтэн, Монгол-Алтайн уулын ар бэлээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Монгол-Алтайн уулын ар, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр  +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

ЦАГ АГААР: Өдөртөө 2 хэм хүйтэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188