• Өнөөдөр 2024-04-23

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол Улсын гол, мөрөн үерийн түвшинг давж, үерлэж байна

2021-07-21,   546

Сүүлчийн өдрүүдэд орж буй хүчтэй аадар борооны улмаас ихэнх гол, мөрөн үерийн аюултай түвшнээс даван үерлэж байна. Тодруулбал, Архангай аймгийн Тариат суманд орших Гичгэнэ голын усны түвшин өнөөдрийн 08:00 цагийн байдлаар 19 сантиметрээр нэмэгджээ. Мөн тус аймгийн Өлзийт сумын нутагт орших Орхон гол 19 сантиметрээр нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байгаа аж.

  • Орхон голын усны түвшин Хархорин сумын орчим ердийн түвшинг зургаан сантиметрээр даван үерлэж байгаа бол Бат-Өлзий сумын орчим олон жилийн дунджаас 40 сантиметрээр их байна.
  • Онги гол Уянга сумын орчим үерийн аюултай түвшингээс  38 сантиметрээр давж, эргээ халин үерлэжээ.  Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 30 сантиметрээр их байгаа бөгөөд цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
  • Таац гол Нарийнтээл сумын орчимд үерийн аюултай түвшинг даван, эргээ халин үерлэж байна.

Иймд дээрх голын эрэг дагуу зусаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, амарч буй иргэдийг үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол Улсын гол, мөрөн үерийн түвшинг давж, үерлэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188